Монгол бөөгийн зан үйлтэй холбон судлах зорилгоор Буддын шашины судараас танилцуулж байна. Хийн ертөнцөд болж буй үйл явцыг тодорхой дүрсэлжээ. Манай бөө нар энэхүү сударыг уншаад харьцуулан дүгнэж үзэж, судалгаа, санал бодлоо ирүүлнэ биз ээ.
Хүн үхсэнийхээ дараа хаашаа явдаг вэ?
Буддын шашин сургаалиар 49 хоног зул асаан маань мэгзэм уншин явдаг. Тэгвэл хүн үхсэний дараах 49 хоногт яадаг болох талаар 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх судараас танилцуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм гэж үздэг. “Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм. Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”-оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

Монгол бөөгийн зан үйлтэй холбон судлах зорилгоор Буддын шашины судараас танилцуулж байна. Хийн ертөнцөд болж буй үйл явцыг тодорхой дүрсэлжээ. Манай бөө нар энэхүү сударыг уншаад харьцуулан дүгнэж үзэж, судалгаа, санал бодлоо ирүүлнэ биз ээ.
Хүн үхсэнийхээ дараа хаашаа явдаг вэ?
Буддын шашин сургаалиар 49 хоног зул асаан маань мэгзэм уншин явдаг. Тэгвэл хүн үхсэний дараах 49 хоногт яадаг болох талаар 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх судараас танилцуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм гэж үздэг. “Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм. Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”-оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

-“МҮҮДИС” МАНАЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУЛГАСАН НЬ ТОДОРХОЙ ШАЛТГААНТАЙ. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХЫГ УРЬДЧИЛЖ САНУУЛСАН ХЭРЭГ-
Эдийн зaсагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Саарал жагсаалтад орлоо гэж баахан шуугьсан, гэтэл хар жагсаалтад орчихлоо. Тэгэхээр саарал жагсаалтаас гарах нь битгий хэл хэцүү зүйл болчихов уу?
-Тэглээ. Европын холбооны хар жагсаалт ФАТФ-ын саарал жагсаалтаас ялгаатай. Хоёр байгууллага хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой ч ФАТФ нь сайн дурын олон улсын байгууллага.

Ванчин гавжийн агуй Оросоогийн агуй болж хувирсан нь

Баянхонгор аймгийн харъяат Хорлоогийн Ванчин хориод оны үед нутгийнхан дундаа “Шилийн сайн эр Ванчин” гэж хэлэгдэж явсаар гучаад оны үед “Ванчин гавж” гэж дуудагдах болжээ. Тэрбээр эрхиэр мэрэг төлөг тавихдаа гаргууд нэгэн байсан бөгөөд аль аймгийн аль хошуунаас адуу хөөхөд аюулгүй болохыг эрхиэр мэргэлж үзээд л тэр зүг рүү хос морьтой давхиж оддог байж. Харин хориод оны сүүлчээр түүний мэргэлж түргэлдэг авъяасыг тухайн үед Баянхонгор аймагт нэр цуутай явсан Лу цорж буюу Лувсанцэрэн цорж гадарласнаар нэг өдөр түүнийг хийд дээрээ дуудаад “Бурханы авшиг шингэсэн бумбан эрхиэр буцалтгүй мэргэлдэг хүн хол ойроос адуу хөөдөг шилийн хулгайч байж таарахгүй. Чи бол хийдэд шавилан сууж ард нийтийн буян заяаг мэргэлж суух тавилантай бурхан номын хүн байна” гэснээр шилийн эр Ванчин ташуу энгэртэй дээл өмсч буян номын мөр хөөх болжээ.

Монгол орны байгалийн хатуу ширүүн нөхцөлдөө зохицон дассан мал сүрэг маань бидний үндсэн баялаг маань билээ. Энэхүү өсдөг баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж малчдаа тогтмол мөнгөн орлоготой болгохыг л чухалчлах хэрэгтэй байна.
Зөвхөн Шинэ Зеаланд улстай өөрсдийгөө харьцуулж үзэхэд бид асар их боломжоо алдаж байна. Манай мал сүргийн тоо толгой 70 сая боллоо. Гэтэл энэхүү баялгийг бүтээж буй малчин түмний ахуй амьдрал, мөнгөн орлого тогтвортой болж чадаж байна уу?
Малчид тогтмол орлоготой болоод ирвэл бүгд урамшина. Малын үнэ хямд дээр нь олон тоогоор авч чадахгүй байгаа болохоор л манай мал чанаргүйжин тоо толгой л өсөөд байна даа. Үүний цаана Монгол мал хэврэгших, давжаарах асуудал асуудал болон гарч ирж байна.
Яг бодит байдал дээр 200-300-н бог малаа жилдээ өвлөөс өмнө зарчих бодолтой малчид маш олон байдаг. Өөрөөр хэлбэл малчид жилдээ олох тогтмол орлоготой болохыг л хүсэж байна. Тэр боломжийг хэн бий болгож чадах уу? Төр л зохицуулж чадна. Монополь компаниуд биш, чайнжүүд бас биш !!!
Миний ажиллаж, судалгаа хийж буй Норвегийн Tөр бүх л зүйлийг маш сайн зохицуулж чадаж буй болохоор хувь хүмүүсийн үйлдвэрлэж буй баялгийг мөнгө болгож чадаж байна.
Үүн дээр л манай төр анхаарах шаардлагатай. Монгол малаа экспoртлoх чиглэлийн малчидтайгаа хамтарсан Төрийн компани байгуулах цаг болсон.
Корпораци хэлбэрийн бизнесийн засаглал Скандинавын орнуудад амжилттай хөгжиж байна. Монголын бодит байдал малчид нь зах зээлгүй гээд малаа тоогоор өсгөөд, үйлдвэрүүд нь түүхий эдгүй гээд ажилгүй зэврээд байж байна шүү дээ.
Др. М. Найданхүү.

Дэлхийн соёлын өвд:


1. Орхоны хөндийн дурсгалт газар
2. Монгол Алтайн хадны зургийн цогцолбор

Дэлхийн байгалийн өвд:
1. Увс нуурын ай сав газар
Хүн төрөлхтний соёлын биет бус өв:

1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
2. Монгол ардын уртын дуу
3. Монгол үндэсний баяр наадам
4. Монгол үндэстний хөөмийн урлаг
5. Бүргэдийн баяр
6. Монгол гэрийн уламжлалт урлал зан үйл

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:

1. Монгол тууль
2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
3. Монгол цуур хөгжмийн урлаг
4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
5. Монгол уран бичлэг

Дэлхийн дурсамж хөтөлбөрт:

1. Луу алтан товч
2. Монгол шунхан данжуур
3. Есөн эрдэнийн ганжуур

Хүн ба шим мандал хөтөлбөр:

1. Монгол Дагуурын тал
2. Дорнод Монголын тал
3. Хустайн нурууны цогцолборт газар
4. Говийнихдарханцаазатгазар
5. Увс нуурын сав газар
6. Богд хан уул тус тус оржээ.

Эдүгээ дэлхий дахинд чухам юу болоод байгааг мэдэх арга тун хомс болжээ. Биржийн болон эдийн засаг, улс төрийн мэдээлэл дүгнэлтүүд “авах юм байхгүй” галзуу солиотой мэт болсон байна. Энэ үед ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн удаан хугацааны зүй тогтлыг судлах Төвийн захирал, академич С.Ю.Глазьевийн тайлан гарав. Энэ нь: “Өсөн нэмэгдэж буй хаосын гүний шалтгаан хийгээд эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээний тухай илтгэл” гэсэн гарчигтай системийн анализ юм.

Таны хамгийн сүүлд гаргасан уран бүтээл “Мөнх тэнгэрийн хурай” их сайхан дуу болжээ. Ялангуяа дүрсжүүлэлт, клип тун үзүүштэй, Монгол соёл, ахуйгаа олонд таниулан сурталчилсан байсан. Таны ихэнхи уран бүтээл Монгол өнгө аяс, утга агуулгатай байдаг?
-Уншигчиддаа өдрийн мэнд хүргэе. “Мөнх тэнгэрийн хурай” дууны аяыг Цэн.Эрдэнэбат, үгийг миний хань С.Жавхлан бичиж их сайхан уран бүтээл амилууллаа. Монгол аялгуулаг дууг би хүсч байсан, яг дотроо төсөөлж байснаар ч болсон. Агуулгын хувьд нар, сар, галыг дуулж байгаа. Нар сарандаа залбирч, галандаа өргөлөө өргөдөг уламжлалыг урнаар буюу уран бүтээлээр илэрхийлж байгаа юм. Алтан нар өглөө бүхэн мандаж бидэнд өглөөг бэлэглэдэг, бид байгаль дэлхийгээс ямагт хосгүй ихийг хүртэж байдаг. Энэ бүхний хариуд барьж буй Монгол бэлэг юм уу даа.

Бусад мэдээ

May 20, 2021 52

ХҮННҮ ГҮРЭН

Apr 01, 2021 158

ЯМААН БИЧЭЭС

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/