Уншиж байна...

/МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХИЙН БОСГОН ДЭЭР ТЭЭХ ҮГ/

ТҮҮХ ДАВТАГДДАГ

Агуу их түүхийн санамжтай ард түмэн үргэлж агуу их рүү тэмүүлж байдаг. Философийн энэ онол Монголчуудын мөнхийн сэдэв, мөнхийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах түүхийн нэгэн шинэ хуудас нээгдэж байгаа энэ өдрүүдэд хөгжил дэвшлийн горьдлого, найдлагыг тээж энэхүү сэдвийг хөндөж байна.

Аль ч нийгэмд шинжлэх ухааны нэр баригчид санасныг бодвол олон. Албан ёсны шинжлэх ухаанд хамрагсад үүнээ гуйвуулах явдал элбэг. Лысенко генетикийн ухааныг сөргөж мичуринизм гэгчийг гаргаж ирсэн. Ерөнхий санаа нь ялааг сайн тэжээсээр байгаад заан шиг болгож болно гээд байгаа юм.

Нүүдэлчдийн соёл, шашин судлаач, Азийн бөөгийн “Тив Дэлхий” холбоо, Монгол Бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбаттай бөө судлалын талаар ярилцлаа.
-Та сүүлийн үед бөө судлалын талаар ямар ажил хийж байна?
-Сүүлийн 2 жилд Монгол бөөгийн онгодын тухай судалгааны ажил хийгээд ном бичсэн, одоо хэвлэгдэж байгаа. Мөн “Мөнх тэнгэрийн сургааль” гэсэн ном бичиж байгаа бараг дундаа орсон наадмын үеэр хэвлэхээр бодож байгаа. Би бөө судлалаас гадна Монголын бие хүнийг тойрсон соёлын тухай ёс заншилын тухай судалгааг олон жил хийсэн. Үүгээрээ таван боть ном гаргалаа.
-Урд жил “Бөөгийн нэгдсэн эвлэл” байгуулагдсан гэж байсан. Энэ эвлэл маань ямар үйл ажиллагаа явуулж байна?

Сүүлийн үед шашны сэдэв монголчуудын анхааралд ороод байна. Шашныхан ч өөрсдөө шашны шинэчлэл ярих болов.
Түүнчлэн улс төрийн болон нийгмийн амьдрал ч өөрөө шашны асуудлыг аяндаа дэвшүүлэн тавих болов. Энэ асуудлыг хөндөх бүрт түүх, соёл, үзэл санаа, уламжлал, ертөнцийг үзэх үзэл, улс төр, тэр ч байтугай хувь хүний итгэл үнэмшил зэрэг бүх асуудал хөндөгддөг учраас туйлын зовлонтой, бараг дуусашгүй маргаан тэмцэл болох.
Үүнээс шалтгаалаад эл асуудал нэн эмзэг бөгөөд бараг хориотой гэхэд болно. Гэтэл ярихгүй байлаа ч цаад зөрчил нь улам бүр хуримтлагдсаар байгааг хүн бүр мэдэж байгаа.

Шар тос нь шүтэх бие, шүтэгч сэтгэл, амьдруулагч нас гурвууланд тустай учраас тосны дээд нь гэж үздэг. Шар тос нь амтлаг амттай бөгөөд шингэсний дараа амтлаг чадал нь хүнд, бүлээн чадалтай байна. Шимийн тосыг хайлуулж хөөс, цөвийг нь гаргасан шар тос нь оюун ухааныг хурцалж, ой тогтоолтыг сайжруулж, нүдний харааг тогтворжуулж, дотор галын илчийг бадрааж,ходоодыг тэтгэж өгдөг. Ингэснээр хоолны шингээлтийг сайжруулж, биеийн өнгө зүсийг тэтгэн, тослогжуулж, тамир тэнхээг хурдан хугацаанд төлжүүлж, хүчийг нэмэгдүүлдэг. Мөн өтгөн хаталтаас сэргийлнэ. Хөгшдийг чийрэгжүүлж 100 наслуулах чадалтай гэдэг. Хийн өвчний үед шар тосыг хэрэглэх нь сайн.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.

-Дэлхий нийтээр тэмцэж буй цар тахал Археологийн шинжлэх ухааны салбарт хэрхэн нөлөөлөв?
-Цар тахал дэгдэж, археологийн судалгааны цар хүрээ 2020 онд өмнөх оноос дөрөв дахин багассан. Хил хаагдсан тул гаднын улс орнуудаас хамтран ажиллах малтлага судалгааны төслүүд ирээгүй. Тиймээс том хэмжээний малтлага зогссон. Энэ бол хамгийн хортой нь юм. Монголын археологийн шинжлэх ухааны салбар хүндхэн байдалд орно гэсэн үг. Энэ салбар нь өөрөө өртөг өндөр учраас том төслүүдэд их хэмжээний мөнгө шаардлагатай.

Их Монгол улсын гурван зуун дамнасан уналт, доройтол

    Төрийн жолоо, цулбуур нь Манж-Хятадын гарт орчихсон, шашин суртлын ихэс дээдэс нь амьд бурхад гэгдсэн төвд лам нар байсан тэр 300 шахам жилийн туршид Их Монгол улс задарч, доройтсоор 1911 оны үеийн өрөвдөлтэй, арчаагүй төлөв байдлыг олжээ. Чингис хааны үеийн Их Монгол улсын газар нутаг, хүн ам, олон улсын нэр төр, цэрэг-зэвсгийн чадавх, эдийн засгийн хүчин чадал, төр засгийн хүчирхэг тогтолцоо, дэлхийн цар хүрээн дэх нөлөө, хамаарал зэрэгтэй харьцуулах аваас зүүдэнд ч оромгүй тийм хэмжээнд хүртлээ унаж доройтжээ. 300 шахам жилийн туршид унасаар, уруудсаар очиж тогтсон түвшин нь 1911 оны төлөв байдал гээд тооцох ахул анх, 300 шахам жилийн өмнө хичнээн өндөр түвшинд байсан нь ч тодорхой юм.

Сүүлийн үед хүмүүс бэлэн мөнгөнөөс илүүтэй бүхий л гүйлгээгээ дебют картаар хийх болсон. Энэ нь авсаархан, аюулгүй, сул мөнгө урсгахаас сэргийлдэг хэмээн боддог. Бэлэн мөнгийг бодвол карт аюул багатай ч, мөнгөө алдах эрсдэл ихтэй байдаг ажээ. Ингээд та бүхэндээ хэрхэн картныхаа аюулгүй байдлыг хамгаалах зөвлөгөөг хүргэе.1. Үйлчилгээний газруудад картаар тооцоо хийхдээ анхаараарай. Томоохон үйлчилгээний газруудын кассчид, таны картыг хоёр удаа терминал дээр уншуулдаг. Энэ нь эхний удаад таны худалдаж авсан үнийн дүнг, харин дараагийн удаад хэн нэгэн өөр хүний картаар үйлчлүүлж байгаа эсэхийг харах үүднээс тухайн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн хардаг байна.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/