Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өргөн барьснаар Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтээрээ амардаг өдөр болгож буй юм байна. Гэхдээ доорх хүчин зүйлийг тооцож үзсэн үү?
 
2018 оны байдлаар Монгол Улсад
- Буддын шашны 134 сүм хийдэд 202 лам хуварга
- Христийн 196 сүм хийдэд 1321 номлогч,
- Исламын 24 сүм хийдэд 25 мулла байгаа ба
- бусад шашны 10 сүм хийдэг байна гэжээ. /ҮС-ийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд/
10 жил тутам болдог Хүн ам, орон сууцны тооллогоор 2010 оны байдлаар Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны иргэдийн шашин шүтлэгийн байдал
- Шашин шүтдэггүй 735 283 буюу 38.6 хувь
- Шашин шүтдэг 1 170 283 буюу 61.4 хувь нь байна.
 
Үүнээс
- Буддын шашин шүтдэг 1 009 357 буюу 53.0 хувь
- Христийн шашин шүтдэг 41 117 буюу 2.1 хувь
- Исламын шашин шүтдэг 57 702 буюу 3.0 хувь
- Бөөгийн шашинтай 55 174 буюу 2.9 хувь
- Бусад шашин шүтлэгтэй 6 933 буюу 0.4 хувь байна.
Шашин шүтдэггүй хийгээд бусад шашин шүтдэг 15-аас дээш насны иргэдийн тоо 896 209 буюу 47 орчим хувь байна.
2010 оноос хойшхи 9 жилд энэ тоо магад өөрчлөгдсөн, ялангуяа бөө мөргөлийн маш хүчтэй тэлэлт чухам энэ жилүүдэд өрнөсөн учир бөө мөргөлтнүүдийн тоо илэрхий өөрчлөгдсөн болов уу. Мөн Буддын шашинтан гэж хэн бэ? Тэдгээрийн хэд нь засал гүрэм хийлгэх, зүг чиг гаргах төдийгөөр, гэр бүлийн уламжлал төдийгөөр шашин шүтлэгээ тодорхойлж байгаа вэ?
Ийм нөхцөлд Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэдэг амралтын өдөр болгох нь хэр зөв, ухаалаг явдал вэ????
НЭГ. Хэрвээ Буддын шашныг Үндэсний шашин гэж үзэх аваас
- Монгол Үндэстэн хэдэн мянганаас мөргөж шүтэж ирсэн Тэнгэр шүтлэгийг Үндэсний шүтлэг биш гэх үү? Хэрвээ мөн гэвэл Тэнгэр шүтлэгтнүүд ч бас Нийтээр амардаг өөрийн гэсэн өдөртэй болоё гэвэл юу гэсэн Хариу өгөх вэ?
 
- X зууны үеэс монголын хоёр том зонхилох аймаг болох Найман, Хэрээдүүд, мөн Онгудууд Христийн шашны дорно зүгийн урсгал болох Нестор шүтлэгтэй байв. Түүнээ эш үндэс болгон Христүүд бас христийн шашин бол монголын Үндэсний шашин гэвэл юу гэх вэ? Тэд Улаан өндөгний баяраар Монгол даяараа амарья гэвэл юу гэх вэ?
- 60 гаруй мянган Мусульман шүтлэгтнүүдийгээ бид хаашаа хийх вэ? Тэд ч бас Наурызынхаа баяраар амармаар байна гэвэл юу гэх вэ?
- Ерөөсөө Буддын шашин шүтлэгтнүүд л Үндэсний шашинтан, бусад нь биш гэсэн утга мөн үү? Өөр бусад шашинтнуудаа ялгаварлаж буй үйлдэл мөн үү? Нэг шашинд илүү давуу эрх олгож буй явдал биш үү? Өнөөх хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх эрх чөлөө хаачсан бэ?
ЭНЭ МЭТЭЭС үүдэн тэртээ тэргүй сул байгаа Үндэсний эв нэгдэлд сэв суувал яах вэ? Эрхэм гишүүдээ? Ер нь шашин шүтлэгийг асуудал нь тийм амар тоглож болдоггүй галтай торх шиг эмзэг зүйл байдаг юм шүү.
ХОЁР: Бидэнд амралтын өдөр цөөдөөгүй.
Эрхэм УИХ-ын гишүүдийг Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтийн амралтын өдөр болгож буйгаа эргэж харахыг хүсье.
 
 
Б.Номинчимэд
 

Нийтийн тооллын өмнөх дөчөөд онд, дараа нь нийтийн тоолын ерээд онд, удаад нь II зууны дундуур өрнө зүгт нүүдэллэн одсон Хүн нар Азийн цээжнээс усанд хаясан чулуу мэт хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байлаа. Тэд юу хийж, хаа яваа нь хэнд ч мэдэгдсэнгүй,. Зуу зуун жилийн туршид Төв Азийнхны чихийг дэлдийлгэн, цээжийг дэлдэж, амар заяа үзүүлээгүй муу нэртэй, луу данстай нүүдэлчин малчин Хүн нар, өмнөд хөршийн нангиад түмэнтэй мянган жилийн дайн хийсээр, эцэстээн нэгмөсөн ялагдан дийлдэжээ. Тэдний зуун зуун дамжсан тэмцэлийн гэрч болон үлдсэн энэ хэрэм сансараас харагдах хамгийн том обьект болон үлджээ.

Нийтлэгч: Г.Ганчимэг 22 цагийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2003-2016 оны хооронд оросууд согтууруулах ундааны хэрэглээгээ бараг 50 хувиар буюу 43 хувиар багасгасан гэдгийг тогтоожээ. Энэ нь төрийн бодлогоор согтууруулах ундааны хэрэглээнд хяналт тавьж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах болсонтой холбоотой гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулснаар согтууруулах ундааны хэрэглээ буурснаар иргэдийн насжилт уртассан байна. Урьд өмнө ОХУ энэ төрлийн хэрэглээгээр дэлхийд толгой цохидог байсан юм. Тэр дундаа хөдөлмөрийн насны эрчүүд согтууруулах ундааг хамгийн их хэрэглэдэг байв. Архи, согтууруулах ундааны хэрэглээ буурснаар түүнтэй холбоотойгоор амь насаа алдах тохиолдол ч эрс буурсан гэдгийг ДЭМБ онцолжээ. 2018 оны байдлаар ОХУ түүхэндээ анх удаа эрчүүдийн дундаж насжилт 68, эмэгтэйчүүдийнх 78 болж нэмэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Дмитрий Медведев ажиллаж байхдаа согтууруулах ундаанд хориг тавихыг уриалж, татварыг нэмж, шөнийн цагаар худалдахыг хориглож эхэлсэн юм. Энэ бол тус улс ойрын жилүүдэд хийсэн хамгийн том, түүхэн гэж болохоор өөрчлөлт хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Нийслэл Москвагийн өнцөг булан бүрт шөнөжин ажиллах мухлагууд архи, шар айраг, хатаасан загасны даруулгаар дүүрэн байдаг үе хэдий нь ард хоцоржээ. Та одоо согтууруулах ундааг зөвхөн дэлгүүрүүдээс, аль эсвэл хүргэлтээр 23 цагаас өмнө худалдаж авч болно. Мөн авсан архиа хаа таарсан газраа, нэн ялангуяа гудамжинд зогсоод уучихдаг байсан бол хатуу хориглож, цагдаа нар торгож эхэлсэн. Нийгмийн дундаж давхаргынхныг эрүүл амьдралын хэв маягт уриалах нь архинд живсэн байсан Орос орныг аврахад тусалжээ. Эх сурвалж: www.bbc.com
Монголчууд ардчлалын гэх замыг сонгоод гучин жил рүүгээ дөхөж явна. Магадгүй хөгжлийнхээ нэгэн сонгодог үерүүгээ орж байна. Бүх л шатны удирдлагад улс төрийн нам гэсэн ганцхан сонголтоор шалгаруулсан, шинжлэх ухаанч биш удирдагчдийг илүүд үздэг тийм үед амьдарч байна. Тэд мэргэжлийн бус гэсэн тодотголтой, улс төрийн намын гадаадад хийх айлчлалын бүрэлдэхүүнд орж явсанаа курс төгссөн хэмээн андуурч бичдэг “хообийтой”. Жолооны курсээс өөр ажил хийж үзээгүй хүнээ сонгуульд сайн ажилласан шалгуураар мэргэжлийн ерөнхий газрын дарга хүртэл дэвшүүлдэг “улс төрчид”-тэй болчихсон. Хаана ч мэргэжлийн чадвар дутах явдал монголын төрд “өвчин” болсон нь цаг үед тулж ирсэн нь өнөө цаг юм.

Засаг захиргаа
1636 онд Өвөр Монголыг эзлэн авсны дараа Дээд эрдэмт хаанаас Монгол Засгийг Эрхлэгч яам гэгчийг байгуулж Монголын олон аймаг, хошуу, засгийн хэргийг захируулжээ.
Манжийн үеийн Ар Монгол гэсэн ойлголтонд Халхын 4 аймаг, Ховдын хязгаар, Дарьгангыг гол төлөв багтааж байв. Үүнээс газар нутгийн хэмжээ, хүн амаар Халхын 4 аймаг хамгийн том, голлох хэсэг нь байв.
 Манжийн эрхшээлийн сүүл үед Халхын Түшээт хан аймагт 20 хошуу, 51 сум, Засагт хан аймагт 19 хошуу, 17 сум, Сэцэн хан аймагт 23 хошуу, 40 сум, Сайн ноён аймагт 24 хошуу, 31 сум байв. Тэр үеийн Ар монголын засаг захиргааны том нэгж нь аймаг байв.
 Манж нар Ар Монголыг эзлэн авах үезд Халхад Түшээт хан, Засагт хан,Сэцэн хан 3 аймаг байв. 1725 онд Түшээт хан аймгаас хэдэн хошуу таслан, Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэснээр 4 аймагтай болов.
Өвөр Монголын аймгуудыг, Хорчин 6, Жалайд, Дөрвөд нэжгээд, Горлос 2, нийт 10 хошууг Жирмийн чуулган; Харчин 3, Түмэдийн 2, нийт 5 хошууг Зостын чуулган; Аохан, Найман, Ар хорчин, Хишигтэн, Халхын зүүнгарын нэжгээд хошуу, Баарин, Жарууд, Оннигуд хошууд, нийт 11 хошууг Зуу-удын чуулган; Үзэмчин, Хуучид, Сөнид, Авга, Авга нар тус бүр 2, нийт 10 хошууг Шилийн голын чуулган; Дөрвөн хүүхэд, Муумянган, Халхын баруун гарын тус бүр 1, Урадын 3, нийт 6 хошууг Улаанцавын чуулган; Ордосын 7 хошууг Их зуугийн хэмээх 6 чуулган1 болгон хуваан зохион байгуулжээ. 1 “Мэнь-гу-ю-му-цзи” Записки о монгольских кочевьях. Перевод с китайского П.С.Попова. Спб. 1895, стр 1-47.
Хар мөрөн мужид суурьшиж байсан Баргыг 1732 онд Хөлөн буйрын нутагт шилжүүлж авчирсан бөгөөд тэднийг хуучин Барга гэж нэрлэдэг. Харин Халх Монголоос 1734 онд Хөлөнбуйрт нүүлгэн авчирсан Баргуудыг шинэ Барга хэмээж, Хөлөн Буйрын хошуу сумыг зохион байгуулахад зүүн, баруун хоёр гар болгон хуваасан байна2. 2 Харгана. Ж.Өлзий. “Барга монголын түүх” УБ, 1999, тал 40, 89-94, 98.
Манж нар Хөхнуурын монголчуудын нэгдмэл байдлыг задалж, хошууны зохион байгуулалтанд оруулж, Хөхнуурын 5 аймгийг 29 хошуу болгожээ. Үүнд: Хошууд 21 хошуу, Цорос 2 хошуу, Хойд 1 хошуу, Торгууд 4 хошуу, Халх аймаг 1 хошуу байгуулжээ.
  1697 онд Алшаагийн монголчуудыг хошуу, сумын зохион байгуулалтанд оруулж, 8 сумтай 1 хошуу зохиож, Хоролид төрийн бэйл өргөмжлөн, Алшаа засаг хошуу болгов. Алшаа нь бие даасан нэг аймаг мэт байсан ба чуулган байгуулаагүй аж.
 1753 оноос тэднийг Эзнээ гол хавь нутаглуулсанаас Эзнээ голын Торгууд хошуу буй болжээ2.
 Манж нар 1758 онд Зүүнгар хаант улсыг эзлэн, илийн газрыг байлдан дагуулах үед Торгуудын Шэйрэн тайж, Хойдын Дэжид тайж нар харъяатаа аван, угсаа нэгтэнтэйгээ нийлэхээр Ижил мөрнийг зорьжээ.
 1761 онд Ижил мөрөн дэх Торгуудын хан нас нөхцөж, түүний дөрөвдүгээр хүү Увш эцгийнхээ хан орыг эзлэв. Тэр үед дээр дурдсан ноёд харъяатаа дагуулсаар Халимагт очив.
2 “Торгууд хаадын тууж”. Ойрад түүхийн сурвалж бичиг. Хөх хот. 1985. Тал 338-340.
Тиймээс Увш Торгуудын нөлөө бүхий ноёдыг цуглуулан зөвлөлдөж, нутаг буцах нууц шийдвэр гаргажээ1.
 Гэвч тэд найман сар гаруй үргэлжилсэн хүнд аяны эцэст дөнгөж 10 мянга гаруй өрх, 70-80 орчим мянган хүн эх нутагтаа эргэн иржээ.
 Манж хаан 1771 онд Торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч, хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөв.
 Тэнгэр уулын өмнө бие, Хар Сайр орчмын Торгуудын 4 хошууг Үнэн сүжигтийн өмнөд замын чуулган, Ховог сайрын Торгуудын 3 хошууг Үнэн сүжигтийн умарт замын чуулган, Хүр, Хар усны торгуудын 20 хошууг Үнэн сүжигтийн дорнод замын чуулган, Жин хэ орчмын Торгуудын 1 хошууг Үнэн сүжигтийн өрнөд замын чуулган, Жултас орчмын Хошуудын 3 хошууг дундад замын Батсэтгэлтийн чуулган хэмээн тус тус нэрийдэв. 1 Намсрай.”Дайчин улсын үеийн монголын түүх”. Улаанхад. 1993. Тал 274-276.
Түнлий номын жасаа. Жил бүр Ар, Өвөр монголын нэр нөлөө бүхий хутагт лам нар ээлжээр Бээжинд очиж, Найралт Найрамдах ордог гэгчид цуглаж, манж хааны насан уртасгах ном уншихыг тийн нэрлэдэг байв.
 
Aхмад археoлoгич Д. Наваан багштай хийсэн ярилцлага. 2008 он
 Эдгээр булш алтан ургийнхных гэдэг нь гарцаагүй. Чингис хаантай ойрынх, эсвэл нэлээд уламжлал болсон хойд үеийнх гэдэг нь бидэнд тодорхой байна. Харин жинхэнэ Чингис хааны бие төлөөлөгчид арай биш болов уу? Ямар ч байсан Чингис хааны алтан шонхор сүлдийг тахидаг, нандигнан эрхэмлэдэг, ийм соёлын уламжлалыг өөртөө хадгалж явсан хүмүүс гэдэг нь батлагдаж байна.

Хиймэл оюун ухааны дэлхийн бага хурлын үеэр Илон Маск, Жек Ма нар манай гаригийг ямар ирээдүй хүлээж байгаа талаар хэлэлцжээ.
Тэдний өгүүлснээр ойрын 20 жилд дэлхий дахинаа хүн амзүйн сүйрэл болох гэнэ. Тесла компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгдэхдээ, төрөлт багасч байгаад санаа зовниж байгаа, харин манай гариг дээрх хүн амын тоо хэт их байгаа гэсэн үзэл бодлыг хэт хуучирсан гэж үздгээ илэрхийлсэн байна.
Хүн амзүйн хямрал дэлхий дахины асуудал болно

МАНАЙ ХЭД ХЭДЭН ИРГЭН ЭНЭ УРСГАЛД АВТАЖ, ГЭР ОРНЫХНООСОО ХҮРТЭЛ ХАРИЛЦААГАА ТАСАЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭНЭ-
Үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулсан гадаадын дөрвөн иргэнийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан энэ сарын 6-ны өдөр Монгол Улсаас албадан гаргажээ. Тэднийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор нутаг руу нь буцаасан байна. Дээрх дөрвөн иргэн нь Бүгд Найрамдах Киргиз улсын харьяат бөгөөд энэ оны эхээр манай улсад жуулчин маягаар орж гарч байсан байна.

Бусад мэдээ

May 08, 2020 44

Бэр гуйх ёс1

May 04, 2020 45

Чингис хаан

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?