XVII зуунд манж нар хүчирхэгжин өндийж, тэдэнд дагаар орсон өвөрмонголчуудтай нийлэн хятадыг эзлэн, Манж дайчин гүрнийг байгуулахад төв азид түүнийг сөрөн нүүдэлчдийн бас нэгэн том гүрэн босч ирсэн юм. Энэ бол ойрад монголчууд байв. Өөрөөр хэлбэл хоёр гүрэн нэгэн цагт, зэрэгцэн хүчирхэгжиж хатуу цагийн хуулиар хэтдээ эрэгчин, эмэгчинээ үзэх нь тодорхой болжээ.


 
Их Британийн М15 нууц албаны ажилтан асан Жон Хопкинс Диана гүнжийн аллагыг зохион байгуулахад оролцсон тухайгаа ярьсныг “Neon Nettle” сайт нийтлэв. Эдгэршгүй хүнд өвчинд нэрвэгдэн, үхлээ хүлээж буй энэ хүн өдгөө 80 нас хүрч яваа юм. Түүнд хэдхэн хоногийн амьдрал үлдээд байгааг эмч нар хэлжээ.
Тиймээс нөгөө ертөнц руу явахаасаа өмнө Хопкинс “нүглээ наманчлахаар” шийдсэн бололтой. Тэрбээр Диана гүнжийг “үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй” хэмээн тодорхойлоод гэхдээ тэр “Их Британийн хаант төрийг эрсдэлд оруулсан” гэжээ. “Диана гүнж хааны гэр бүлийн талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан юм.
Диана ханхүү Чарльзаас маш их гомдолтой салсан бөгөөд тэдгээр нууцуудыг хэвлэлд өгөхөөр завдсан нотолгоог хааны гэр бүл олж авсан байжээ. Энэ нууц гадагшлах ёсгүйг манай дарга бидэнд ойлгуулсан. Харин бүх юм хэн ч харсан золгүй явдал мэт ойлгогдох ёстой гэсэн заавар өгсөн гэж Хопкинс ярьжээ.
 
Хопкинс хэзээ ч эмэгтэй хүний аллагад оролцож байгаагүй ч Хатан хааны төлөө энэ даалгаврыг биелүүлсэн гээд нууц ажиллагаа хунтайж Филлипын даалгавраар эхэлсэн гэж ярьсан байна.
Диана гүнж 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотод замын ослын улмаас нас барсан билээ. Түүнтэй хамт машинд Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед, жолооч Анри Пол нар хамт явж байсан юм. Ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй ч олон таамаглал өрнөж байсны нэг нь жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папараццуудаас зугтах гэх мэт ярианууд үлдсэн.
Харин Daily Star” сонин Хопинсын яриан нийтэлсэн “Neon Nettle” сайтыг худал мэдээллээр алдартай хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: news.rambler.ru
 
 
Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно.
Судлаач, профессор Д.Чулуунжавын "Бидний ухааныг юу самууруулж,Чингис хааны асаасан их гал голомтыг бөхөөгөө вэ?" нийтлэлийн хэсгээс.
Нэг талаас шар малгайтан гээчдийн тэргүүлсэн бүлэглэлүүд, нөгөө талаас улаан малгайтан хэмээгдэгсдийн тэргүүлсэн бүлэглэлүүдийн дэгдээсэн иргэний дайнд монголчууд мөн хоёр хуваагдан оролцож Төвдийн нутагруу хоёр замаар давшин хүрч хоорондоо тулалдаж элэг нэгтнүүдээ хэдэн түмээр нь хядсан баримт Буддагийн сургаал, сурталд огтхон ч үл нийцэх үзэгдэл юм.

Марк Твений зохиолд гардаг даа. Дундад зууны нэгэн мөргөлчин өдөр тутам байнга мөргөл үйлдэн хөдөлгөөн хийж байгааг ашиглаад цахилгаан үүсгүүрийн хөдөлгүүр¬тэй холбочихдог. Зохиолын баатар болох овжин эр  хагас бүтэн сайн ч гэхгүй, цалин хөлс ч нэхэхгүй мөнхийн цахилгаан гаргагчтай болоод авдаг.
Өнөөдөр байгаль хамгаалах салбарт жинхэнэ байгаль хамгаа¬лагч хэн бэ гэдгийг таних чадамжгүй болчихоод байна.

 
1. Дэлхийн далд колончлогчид Барууны шуналтангууд Их Монгол улсын газар нутгийг Орос, Хятад, Манж, Кидан, Дундад Ази, Зүүн гарын хаант улс, ЗХУ, Казахстан мэтийн янз бүрийн нэр халхавчин дор хайр найргүй хуваан дээрэмдэхдээ түүхийг болон үнэнийг гуйвуулж байгаагийн нэгэн яруу тод жишээ нь нэн эртний Монголын газрын нэрүүдийг олон зууны турш Жунга, Манж, Түрэг, Орос, Англи гэх мэтийн олон хилийн дор будлиантуулж байгаагийн нэг яруу тод жишээ нь Өвөрмонголын алдарт эрдэмтэн Сайшаалт гуайн "Чингисийн товчоо"-нд бичигдсэн "Хүн Түн Жиян мөрөн" гэдэг нэр юм.
Энэ нэр бол Хармөрөн, Сунгаарь мөрөн хоёр Гирин мужийн Түн Жиян сияны хойно хүрч нийлээд цааш урссан хэсгийнх нь нэр болно. Энэ нэрийг орчин үеийн газар зүйчдийн өгсөн ухагдахуун хэллэг гэж тэрээр тайлбарласан ч улс төрийн зорилготой өгсөн нэр юм
Сайшаалт гуай бичихдээ "Ляо Улсын түүх"-нд "Ези голын өөрчилсөн нэр" гэж, "Алтан Улсын түүх"-нд Хармөрний нэр" гэж бас зарим материал /"Үгсийн далай"-н 1931 оны хэвлэлийг үзээрэй/-д "Сунгаарь мөрний эх", "Ялу мөрний эх", "Хорх гол", "эртний Сүмүвэ гол", одоогийн Сунгаарь мөрөн гэж тус тус өөрөөр тэмдэглэсэн байдаг гэжээ.
Энэ бол Монголын газар усыг дээрэмдэхийн тулд Монгол нэрийг яаж будлиантуулсны жишээ юм. Газар усны нэрийг будлиантуулна гэдэг бол далд колончлогчдын тархи угаалтын нэг том технологи мөн.
2. Хар мөрөнг эртний Монголоор Ээж мөрөн гэж байжээ. Ээж мөрөн гэдгийг Ези буюу Ази гэсэн нэр болсон байна. Ер нь дэлхийн бүх газар нутгийн нэр Монгол байсан. Хожим нь түүнийг будлиантуулсан. Энэ ажлыг 2013 жилийн турш тасралтгүй хийж ирсэн. Монгол газар усны нэр будлиантсан шигээ Монгол хүний нэр нэн будлиантай болсон. Үнэн юмыг будлиантуулж болоод байхад үнэн юмыг бид үнэнээр нь хэлэхээс айгаад байгаа юм бэ.
Хөх Дугуй
Тэр тэнгэрт хальжээ-үе нь өнгөрчээ
Тэр төрөл арилжжээ-үе солигджээ
Тэдний тэр гэхээс цааш тэмдэг алга
Төрөл арилжигчдын хойноос төрөл арилжих л үлджээ
Хувь заяа ийм л юм Хөх чулуу минь - хөх Дугуй минь
Хөх толгод минь- хөх хөдөө минь
Хөхрөн цэнхэртэхээс цааш юм алга
Манаран мэлтийхээс илүү юм алга.
Ухаан муутан буюу Бартан бэхийн товчоон
1. Чингис Зүчийн удмын Абалгази баатар хаан хэлэхдээ: "Ухаан муутай хүн зальтай бөгөөд хар санаатай байдаг" гэжээ. Аавынхаа оронд хаан суусан Бартан бэхи ухаан муутай хүн байсан учраас зальтай бөгөөд хар санаатай байсан аж. Тэр хаан болонгуутаа хишиг буян хүртээхийн оронд хамгийн түрүүнд харийнхны хов живинд өртөж өөрийн төрөл садан бүхий л хүмүүсээ толгой дараалан алж хядсан юм.
Тэр хоёрхон жил хаан суугаад ухаан муутны тархийг угаасан харийнхныхаа гарт зуурдаар нас барсан. Энэ явдал Исламын 762 онд болжээ. Тэгээд өнөөдрийг хүртэл Узбек монгол ахан дүүс маань "Наран тэмээний нарийн хүзүү Бартан бэхи дээр ирээд хэрчигдэв" гэж ярьдаг. Учир нь эл үйл явдал 1362 оноор эдний удам угсаа дуусаад зогсохгүй Бат хааны удам угсаа эцэслэхэд хүрсэн төдийгүй харийнханд Хавчигийн хаант улс, Хавчигийн хээр талыг алдахад хүрсэн юм. Бартан бэхи гэж хэн бэ. Бартан бэхи бол Чингис Зүчийн удмын Жанабэхи хааны ууган хүү билээ
.
Жанабэхи нь Узбек хааны ууган хүү билээ. Тэр хаан болонгуут Мусулманы шашин хэмээх харийн тархи угаагчдын нөлөөнд нэн сайн автсан билээ. Тэр сүмийн эзэн пастор шиг загнав. Ном айлддаг хүн болов. Энэ цаг үеийг далимдуулан гадныхны захиалгаар Азербайжаны батачагаар Төмөр Ташийн хөвгүүн Мэлиг Ашараб гэдэг ухаан муутай бас их зальтай хорон муу санаатай хүн болсон. Түүнээс Азербайжаны сурвалжит сайчууд зүг зүгт тархан одов
.
Гази Мухаддин гэдэг хүн Жанабэхийн улсын нийслэл Сарайчиг хотод дутаан ирэв. Тэр өдөр бүр айлтгал хийдэг байлаа. Нэг өдөр Гази Мухаддин хүмүүс айлтгал хийж барсны дараа ардад зальтай бөгөөд хар сэтгэлтэй Мэлиг Ашарабын хийсэн муу хэргийг урт үлгэр болгож хэлж өгөв. Үүнийг сонсоод хаанаасаа эхлээд бүх ард хүртэл уйлалдав.
Тэгээд Гази Мухаддин Жанабэхи хаанд: "Та хэрвээ Мэлиг Ашарабаас бидний өшөөг авч өгөхгүй бол маргааш хойд төрөлд очсон цагт бид таны хорьмойноос зуурна" гэв. Хаанд энэ үг их хатуу сонсдов. Тэгээд цэрэг дагуулж ирээд Мэлиг Ашараб өөд мордов. Хүрч дайлалдаад түүнийг алав. Түүний дөрвөн зуун тэмээн ачааны хэр шүр сувд болон эрдэнийн чулуу жич бусад эд зүхээрийг цэрэгтээ хуваан өгөв
.
Хөвгүүн Бартан бэхийг Азербайжанд захирагч болгож өөрөө нутагтаа эргэж харив. Түүнээс хойш өвчинд нэрвэгдэж удаан хэвтэв. Хаан: "Миний энэ өвчин эдргэрэхгүй" гэж хэлээд Азербайжан дахь хөвгүүн Бартан бэхийг дуудуулав. Бартан бэхи хан хүрч ирэхэд Жанабэхи хааны цаг нь гүйцэв. Тэр нас барахаасаа өмнө ард иргэддээ гэрээсээ хэлэв. Исламын он тооллын 758 онд нас нөгчив. Арван долоон жил батача болов. Сарайчиг хотод оршуулав
.
Жанабэхи хаан нас нөгчсөнөөс хойш Бартан бэхи хан Табарезын Сарайчигт хүрч ирэв. Гурван өдөр гашуудал мэдүүлэв. Гашуудлын дараа бүх хан хөвгүүд болон амирлагч түшмэд хуралдай хийж Бартан бэхийг хөөн өргөмжлөв. Бартан бэхи хаан бол их л зальтай хар санаатай хүн билээ.
Тэр ах дүү бүх салбараа үлдээлгүй алав. Тэр ертөнцийн хуулийг хүлээхгүй мэт болов. Сүүлд нь түүний батача нь удсангүй, хоёр жилийн дараа Исламын он тооллын 762 онд зуурдаар үхэв. Сайн ханы залгамжлагч нь Бартан бэхигээр эцэслэв. Түүнээс хойш Зүчи хааны бусад хөвгүүдийн салбарууд батача залгав. Бартан бэхи бол Жанабэхийн ууган хүү юм. Жанабэхи бол Узбек хаань хөвгүүн. Узбек хаан бол Тогток хааны хөвгүүн...Чингис Зүчи - Батын удмынхан билээ.
Эдний будлиан ухаан муутай байдлаас болж маш их алдагдал гарсан. Абалгази баатар хаан Бартан бэхийг алагдсанаас хойш 300 жилийн дараа ухаан муутай хүн зальтай, хорон санаатай байдаг төдийгүй бусдын үгэнд оромтгой, хов жив, хорон санаагаар хөөцөлддөг алуурчин гэдгийг дүгнэж хэлсэн.
Тэгвэл энэ үйл явдлыг 600 жилийн дараа АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Ален Даллас манай Тагнуулын урлаг- түүхийн сургамж байсан гэж хэлсэн. Учир нь Татар монголчууд түрж гарч ирсэн нь бидэнд түгшүүр байсан бөгөөд тэднийг дарж устгасан нь манай тагнуулын гайхалтай үйл ажиллагаа урлаг болсон. Учир нь Зүчи өөрөө Чингисээс өмнө учир битүүлгээр нас барсан. Бат хаан найр хийн хаан болсон баяраа тэмдэглэж байхад морьтой хүн давхиж ирсэн.
Учир нь Чингис хаан нас барсан гашуудалт мэдээг дамжуулсан. Ийнхүү их баяр гашуудал болов. Удалгүй Бат хаан нас барж түүний хөвгүүн Сартагийг хан өргөмжилсөн боловч хаан ширээндээ сууж чадалгүй учир битүүлгээр нас барсан. Түүний дүү Улагчийг хан өргөмжлөв. Улагч удалгүй нас барав.
-Түүний хойно Мөнх хаан Жочийн хөвгүүн Бүрхийг хаан өргөмжлөв. Бүрх харамсалтай нь Мусулман болж харийн нөлөөгөөр тархи угаалт хийж эхэлсэн. Бүрх нас барангууд Мөнхтөмөр хаан болсон. Иранд хаан сууж байсан Абага хаантай найрамдсан. Харамсалтай нь түүний сууринд суусан Ахмед хан Мусулман хүн байсан учраас тэмцэл явагдаж Ариун ханы гарт өөд болж Ариун хан Батача суув. Мөнхтөмөр Хавчигийн хээр талаас 80 мянган цэрэг илгээж Ариун хааны өөдөөс мордуулав
.
Хоёр тал байлдаж ялагдаад зугтсан. Үүнийг сонсоод Мөнхтөмөр уур хүрч бөглөрч үхсэн. Түүний хойно ухаан муутай, зальтай Тодмөнх батача болов. Тогтох хан түүний заль мэхнээс зугтаан зайлав. Тодмөнх лүгээ дайлалдаж ялаад Тодмөнхийг алж өөрөө батача суув. Их олон аймгуудыг эрхшээлдээ оруулаад эцэг болон ах дүүгийнхээ журмыг баримтлан олон сайн үйл хийж, энэ ертөнцийг огоорч тэр ертөнцөд одов. Зургаан жил батача суув. Сарайчиг хотод ясаа тавиулав гэж Абалгази хаан бичсэн.
2. Ухаан муутнууд зальтай, хорон муу санаатай байгаад зогсохгүй ураг садан, улс үндэстнээ балладаг гэдгийг түүх харуулж байна. Чингис Зүчийн 3-р хөвгүүн Шибэни удмын Хожа Мухаммед түүний хөвгүүн Жанабэхи хаан ухаан муутай хүн юм. Тэр хоёр эрдмээр бусдын тархийг угаадаг байсан. Нэгдүгээрт, ерөөл буюу уран цэцэн хоосон үг ярьдаг. Хоёрдугаарт, Харцага нисгэнэ. Бас далд колончлогчдын бэлдэж өгсөн шашин шүтлэгээр тархиа угаалгасан нэгэн байсан.
3. Ухаан муутнуудын хийдэг ажил бол асар их зугаа цэнгэл, алдар нэр, амбийц хөөцөлдөх явдал юм. Ухаан муутнууд харийн тархи угаалтанд өртөж гар хөл болдог.
Харцага шувуу нисгэнэ гэдэг ухаан муутнуудын ажил юм
Хурдан морь найр наадам гэдэг ухаан муутнуудын ажил юм
Суварга босгох овоо тахих үнэт эд баялгаар гайхуулах нь
Ухаан муутнуудын ур чадвар юм
Өнөөгийн манай Бартан бэхиүд улс үндэстнийхээ баялгаар тоглож, төрийн эрх мэдлээр дулдуйдан улс үндэстнээ бас л баллаж байна. Төр бол тархи угаалтын дээд технологи бөгөөд ард түмний хувьд авралын биш аллагын аймшигт загвар юм. Энэхүү загвараар социализм, коммунизм, нацианализмын нэр барьж сая сая хүнийг цааш харуулсан билээ.
4. 600 сая хүнтэй "Zeitgeist" буюу "Эрин цагийн дуудлага" сүлжээ дөрвөн шашин нэг эзэнтэй, нэг захиалагчтай дэлхийн аллагын түгээмэл загвар юм гэж тодорхойлж байгааг бид өнөөдөр эрүүл саруулаар хүлээж авах ёстой. Шашин бол өөрөө тэрбум тэрбум долларыг залгиж байдаг бөгөөд энэ дэлхийн жинхэнэ асар том заль мэх юм гэсэн дүгнэлтийг 50 жилийн судалгааны үндсэн дээр гаргасан.
Энэхүү шашны байгууллагуудыг дэлхийн засгийн газруудыг далдаас удирдаж байдаг нөгөө л мухардмал арчаагүй боловсролын бөгөөд нийгмийн системийг бий болгосон тэp л бүлэг хүмүүс бүлэглэлүүд үгсэн байгуулсан бөгөөд нууцаар сүм хийдүүд номлогчдыг санхүүжүүлээд зогсохгүй удирдан залж байдаг. Жинхэнэ үнэн бол хүн өөрөө бурхан бөгөөд жинхэнэ бурхан бол үнэн юм. Үнэнг таньж мэдэхийг "Zeitgeist" сүлжээ хүн төрөлхтнөөс хүсэж байна.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин
10 дугаар сарын 25-нд Японы Худалдааны сайд Ишшү Сугавара тойргийнхоо сонгогч-дэмжигч нь нас барсанд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, 20,000 иен ($185) дугтуйнд хийж илгээсний улмаас огцорлоо. Нас барсан хүний ар гэрийнхэнд мөнгө өгдөг уламжлал Японд байдаг. Сугавара “Өөрийгөө хууль зөрчсөн эсэхэд эргэлзэж байгаа ч Засгийн газрын үйл ажиллагаанд хэвлэлийн дуулиан саад учруулах вий гэж болгоомжлох үүднээс ёс зүйн хариуцлага хүлээж, огцорч байна” гэж мэдэгдсэн байгаа юм.


Хаанчлал:                                      Их Монгол Улсын хаан . 1206–1227
Хаан ширээнд:                              Онон мөрний орчим 1206 оны Их Хуралдайгаар
Мэндэлсэн он:                              1162 оны орчим
Мэндэлсэн газар:                         Монгол улс. Хэнтий аймаг . Дэлүүн Болдог
Нэр:                                                 Тэмүүжин
Нас барсан он:                              1227
Дараагийн хаан:                            Өгэдэй хаан
Их хатан:                                         Бөртэ үжин
Бага хатад                                      Есүй, Есүгэн, Хулан
Хааны удам                                   Зүчи, Цагадай, Өгэдэй, Тулуй
Хааны овог:                                   Боржигин
Улсын нэр:                                     Их Монгол Улс
Эцэг:                                               Есүхэй
Эх:                                                  Өүлэн
Чингис хаан (ойролцоогоор 1162 оноос 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулжээ.  Хиад Боржигин Есүхэйн Тэмүүжин түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагч төдийгүй Мянганы суут хүмүүнээр тодорсон билээ. Их Монгол Улсаа байгуулсны дараагаар Ази, Евродын ихэнх улс гүрнүүдийг байлдан дагуулж тухайн үеийн нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлжээ. Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар, онго нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа билээ. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Орос, Солонгос, төв Азийн орнууд, Кавказ, зүүн Европ, ойрхи Дорнодын зарим хэсгийг эзэлж зармыг нь түшмэг улсуудаа болгожээ. Монголын нууц товчоонд:  … Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, эхнэр Гоо Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өргөн барьснаар Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтээрээ амардаг өдөр болгож буй юм байна. Гэхдээ доорх хүчин зүйлийг тооцож үзсэн үү?
 
2018 оны байдлаар Монгол Улсад
- Буддын шашны 134 сүм хийдэд 202 лам хуварга
- Христийн 196 сүм хийдэд 1321 номлогч,
- Исламын 24 сүм хийдэд 25 мулла байгаа ба
- бусад шашны 10 сүм хийдэг байна гэжээ. /ҮС-ийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд/
10 жил тутам болдог Хүн ам, орон сууцны тооллогоор 2010 оны байдлаар Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны иргэдийн шашин шүтлэгийн байдал
- Шашин шүтдэггүй 735 283 буюу 38.6 хувь
- Шашин шүтдэг 1 170 283 буюу 61.4 хувь нь байна.
 
Үүнээс
- Буддын шашин шүтдэг 1 009 357 буюу 53.0 хувь
- Христийн шашин шүтдэг 41 117 буюу 2.1 хувь
- Исламын шашин шүтдэг 57 702 буюу 3.0 хувь
- Бөөгийн шашинтай 55 174 буюу 2.9 хувь
- Бусад шашин шүтлэгтэй 6 933 буюу 0.4 хувь байна.
Шашин шүтдэггүй хийгээд бусад шашин шүтдэг 15-аас дээш насны иргэдийн тоо 896 209 буюу 47 орчим хувь байна.
2010 оноос хойшхи 9 жилд энэ тоо магад өөрчлөгдсөн, ялангуяа бөө мөргөлийн маш хүчтэй тэлэлт чухам энэ жилүүдэд өрнөсөн учир бөө мөргөлтнүүдийн тоо илэрхий өөрчлөгдсөн болов уу. Мөн Буддын шашинтан гэж хэн бэ? Тэдгээрийн хэд нь засал гүрэм хийлгэх, зүг чиг гаргах төдийгөөр, гэр бүлийн уламжлал төдийгөөр шашин шүтлэгээ тодорхойлж байгаа вэ?
Ийм нөхцөлд Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэдэг амралтын өдөр болгох нь хэр зөв, ухаалаг явдал вэ????
НЭГ. Хэрвээ Буддын шашныг Үндэсний шашин гэж үзэх аваас
- Монгол Үндэстэн хэдэн мянганаас мөргөж шүтэж ирсэн Тэнгэр шүтлэгийг Үндэсний шүтлэг биш гэх үү? Хэрвээ мөн гэвэл Тэнгэр шүтлэгтнүүд ч бас Нийтээр амардаг өөрийн гэсэн өдөртэй болоё гэвэл юу гэсэн Хариу өгөх вэ?
 
- X зууны үеэс монголын хоёр том зонхилох аймаг болох Найман, Хэрээдүүд, мөн Онгудууд Христийн шашны дорно зүгийн урсгал болох Нестор шүтлэгтэй байв. Түүнээ эш үндэс болгон Христүүд бас христийн шашин бол монголын Үндэсний шашин гэвэл юу гэх вэ? Тэд Улаан өндөгний баяраар Монгол даяараа амарья гэвэл юу гэх вэ?
- 60 гаруй мянган Мусульман шүтлэгтнүүдийгээ бид хаашаа хийх вэ? Тэд ч бас Наурызынхаа баяраар амармаар байна гэвэл юу гэх вэ?
- Ерөөсөө Буддын шашин шүтлэгтнүүд л Үндэсний шашинтан, бусад нь биш гэсэн утга мөн үү? Өөр бусад шашинтнуудаа ялгаварлаж буй үйлдэл мөн үү? Нэг шашинд илүү давуу эрх олгож буй явдал биш үү? Өнөөх хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх эрх чөлөө хаачсан бэ?
ЭНЭ МЭТЭЭС үүдэн тэртээ тэргүй сул байгаа Үндэсний эв нэгдэлд сэв суувал яах вэ? Эрхэм гишүүдээ? Ер нь шашин шүтлэгийг асуудал нь тийм амар тоглож болдоггүй галтай торх шиг эмзэг зүйл байдаг юм шүү.
ХОЁР: Бидэнд амралтын өдөр цөөдөөгүй.
Эрхэм УИХ-ын гишүүдийг Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтийн амралтын өдөр болгож буйгаа эргэж харахыг хүсье.
 
 
Б.Номинчимэд
 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?