Монголчууд олон зууны турш мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эртнээс нааш гаршуулан өсгөн, ашиг шимийг нь хүртэж буй адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг ерөнхийд нь Таван хошуу мал хэмээн нэрлэсэн байдаг. Таван хошуу малд зориулсан ардын үлгэр, шүлэг, домог, дуу, тоглоом наадгай олон байдагаас тэмээтай холбоотой Буур1 ботго, цагаан тэмээцэх, цагаан тэмээчлэх зэрэг тоглоом наадгай нь Монголын хүүхэд багачуудын дунд ялангуяа малчин айлын хүүхдүүдийн хамгийн их тоглодог ардын уламжлалт тоглоомуудын нэг юм.


Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээгүйгээр Монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгохын аргагүй. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь Монголчууд эртнээс танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна2. Дэлхийн тэмээний 90 хувь нь нэг бөхтэй тэмээ, 10 хувь нь хоёр бөхтэй тэмээ байдаг. Хоёр бөхтэй тэмээ Монголоос гадна БНХАУ, Казак, Узбек, ОХУ-д бий. Монгол улс хоёр бөхтэй тэмээн тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог байна3.
Буур ботго тоглоом нь цэцэрлэгийн болон бага ангийн насны хүүхдүүдийн дунд өргөн тоглогддог хөдөлгөөнт тоглоом юм. Тус тоглоомонд хүүхдүүд тэмээчин, эцэг мал-буур, ботгоны дүрд хувирч тоглодог нь хүүхдүүд бага балчир наснаасаа таван хошуу малаа зүслэн нэрлэх, мал маллах арга ухаанд суралцах, байгаль дэлхийтэйгээ ойр амьдрах, эрүүл чийрэг бие бялдартай өсч торниход өндөр ач холбогдолтой тоглоом билээ.
Буур ботго буюу “Алтан хөөрөг, мөнгөн цоож” тоглоом нь одоогийн муур, хулгана тоглох тоглоомтой төстэй боловч агуулга хэлдэг үг нь тэс өөр юм. Энэ тоглоомоор тоглохдоо хамгийн хурдан хөдөлгөөнтэй, сэргэлэн, самбаатай хүүхдүүдийг ботго болгоно. Гурван хүнийг тэмээчин болгож тоглогчдоос 20-30 алхам газар тусгайлан гаргана. Тоглож буй хүүхдүүдээс хамгийн том, өндөр нуруутай, бяр чадалтай тоглоомын үг хэллэгийг сайн мэддэг хүүхийг урдаа гаргаж ахлагч болгоно.
Бусад нь шил шилээ харж бүснээсээ чанга барин цувран зогсоно. Дараа нь буурыг ахлагчруу явуулна. Ямар ч хөдөлгөөнд цуваа дундуураа тасрахгүй байхын тулд хүч чадалтай нь чадал мөхөс охид хөвгүүдийг дундаа салаавчлан хамгаалж байрьсан байна. Бүгдээрээ нэг нэгнийхээ хойноос бүснээсээ барьж цувран зогссон үед хааны тэмээчдээс нэг тэмээчин ирж цувааны эхэнд зогссон хүүхэд (ахлагч):
• Хаана хүрч явна гэж асууна. Ахлагч:
• Жин тээж явна гэнэ. ( энэ бол худал хэлж мэхэлж байгаа хэрэг юм) Тэмээчин:
• За тэгвэл хаан аавынхаас алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүүхэд гарлаа.түрүүчийн тэмээнээс зогдор гуйж явна гэхэд ахлагч:
• Зогдор гуужсан( гээсэн) гэнэ. Анхны тэмээчин буцна. Хоёр дахь тэмээчин ирж:
• Дунд тэмээнээс хишиг гуйж байна гэнэ. Ахлагч:
• Өнөөдөр цээртэй гэнэ. Хоёр дахь тэмээчин буцна. Гурав дахь тэмээчин ирж:
• Тэмээнээс хөөс гуйж байна гэнэ. Ахлагч:
• Хөөстэй тэмээ байхгүй гэнэ. Гуравдахь тэмээчин буцна.
Дахин нэг тэмээчин ирж:
-Жингийн даамал сонсож бай! Хүр хүр дуутай, хүрзийн чинээ тавагтай, мойл хар нүдтэй, мөнгөн цагаан шүдтэй, хаан аавын хар буур ирж явна. Энэ үед буур холоос хүрхэрсээр шавсаар, шавдсаар хүрж ирнэ. Ботгыг хамгийн сүүлд зогсоосон байна. Буур хамгийн түрүүчийн тэмээг шөргөөж эхэлнэ. Наадагчид “хаа, хөж” гэлцэнэ. Буур жаахан зайлж холдсоноо улам ихээр хүржигнэн хүрхэрсээр ботгоруу дайрна. Түрүүчийн хүүхэд буурыг хаацайлан хашихад араас нь зүүгдсэн хүүхдүүд хашхиралдаж эргэлдэж сүүлчийн ботгоо хамгаална. Буур гурван удаа дайрсаны дараа бүх хүүхдүүд зэрэг хөдлөн гар гараасаа барилцан тойрон зогсож ботгыг дундаа оруулж “алтан хөөрөг, мөнгөн цоож” хэмээн аялгуулан дуулна.
Буур, ботго хоёр хүүхдүүдийн гар доогуур чөлөөтэй орж гарна. Харин ботго зугтан гадагшаа, дотогшоо гурван удаа орж гарах үеэр буур түүнийг барьж чадахгүй бол наадагчид буурыг барьж аваад нэг нь нүдийг нь дарахад бусад нь тойрон зогсож “алтан хөөрөг, мөнгөн цоож” гэж аялгуулан шуугилдна. Энэ хугацаанд тоглогчид ботгыг нууна. Тоглогчид гар гараасаа барилцан алтан хөөрөг, мөнгөн цоож” гэж аяглахад буур явж ботгыг эрнэ.
Хэрэв буур ботгыг огт олохооргүй өөр зүгт явбал ботго эсрэг зүгээс буйлж чимээ дохой өгсөөр тойрог дотор гүйн ирж орно. Буур үүнийг мэдэхгүй эрлээ үргэлжлүүлбэл хөөс хөөс гэж түүнийг дуудна. Буур иргэн ирж урьдахаасаа ширүүн дайрах бөгөөд энэ мэтээр гурван удаа тоглох явцад буур ботгыг барьж чадахгүй бол буурыг барьж хэвтүүлэн дарж ботгоор гурван удаа өвдөглүүлнэ. Буур ботго гэдэг тоглоомыг ингэж тоглодог аж.

Бусад мэдээ

Mar 30, 2020 7

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020 5

Үүчүүр

Mar 20, 2020 23

Дэмбээ

Mar 17, 2020 20

Дайралцаа

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/