Уншиж байна...

13-р зуун гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг хүртэл монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж байв. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр, домог, бөө мөргөлийн дом шившлэг, сургааль, ерөөлийн үгс, байлдааны болон ан авын уриа дуудлага байдаг. Эдгээрийн гол үүрэг зорилго зориулалт нь иргэнийг засаж сайжруулахад чиглэгдэх ба ихэвчлэн хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлж, ой билэг, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг, ёс суртахуун гоо зүйн хүмүүжлийн хүчтэй зэвсэг чухал хэрэглүүр болж өгдөгт оршиж байгаа юм.

Мөн аман зохиолд “хүүхдийн аман зохиол” хэмээх цэвэр биеэ даасан төрөл байдаг үүнийг үгэн наадам ч гэж нэрлэх нь бий. Үгэн наадамд хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг, зугаа үг, оньсого зэрэг нь багтдаг бөгөөд үүний нэгэн тод жишээ болох “Дайралцаа үг” буюу аялгат тоглоом юм.
Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Дээр үеэс хүмүүс мэндээ мэдэлцэх, нутаг усаа асуулцах харилцан ярианаас эхлэн зарга үүсгэхэд нэг нь нөгөөгөө уран үгээр давах харилцаанаас үүдэн дайралцаа үүссэн гэж үздэг. Хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа солилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Уран үгийн холбоогоор оюун ухааны цэцийг булаалддаг дайралцаа хэмээх аялгат тоглоомыг зарим газар дандилдах хэмээн нэрлэдэг (Д.Cампилдэндэв).

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/