Бөө буухтай төстэй түвдийн бөөгийн “бомбо” шашны зан үйлээс өвлөн авсан шарын шашны нэгэн төрөл зүйл болно. Түвдээс монголд орж ирсэн юм. Бөөгийн шүтлэгтэй ижил төстэй зүйлүүд нийлээ олон байдаг. Хувцас зарим нэг зан үйлийн хувьд ялгаатай боловч онгод сахиус буулгаж байгаагаараа ижил юм. Зөвхөн төрийн үйл хэргийн төлөө буух, айлын үйлийн төлөө буух гэж хоёр янз буудаг. Чойжин буухын өмнө 7хоног цээр хийж ЖОЛХ хэмээх номыг уншиж бэлгтэдэг байна. Монголын хамгийн сүүлийн шашин төрийн чойжин нь VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдав байжээ... Түүнд зориулж “ЧОЙЖИН ЛАМ” –ын сүмийг 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад орсон байна... Лувсанхайдав чойжин лам хүний хувийн явдалд буудаггүй улсад тохиолдох аюул гайг арилгахын төлөө буудаг байж.
Лувсанхайдав лам Чойжин буулгахдаа...Их чогчин дуганын голд их суудал дээр суух бөгөөд дөрвөн талаас нь гинжилдэг байна. Эргэн тойрон лам нар ном уншиж байх бөгөөд Чойжингийн хэлмэрч лам тусгайлан байдаг. Тэр лам Чойжингын сунганд толгойгоо хүргэн чагнаж аврал айлдыг дамжуулдаг. Тэндэх лам Чойжингын сахиусыг залах номыг уншихад тэр нь оршилоо гэж хэлхэд 2-р хүн Чойжингын дуулгыг өргөж тэргүүнд нь өмсгөнө. Тэгээд Чойжин сэлэмээ түшин босож сагалдаргаа унжуулан цамнан зүүн баруун дэгдэн цамнаж, сэлмээ цавчилан, үзүүрийг нь эвхэн зангидаж шидэлнэ. Тэр үед хэлмэрч лам суганд нь тулж аврал айлтгаж хүмүүс мэдээлнэ. Ингээд бууж дуусах үед сэлмээ газар шаан, хөдөлгөөн нь намдан сулрахад араас нь хоёр хүн түшиж авна. Тэгж бууж байх үед амнаас нь цагаан хөөс цахран байдаг. Ингээд хэсэг байгаад ухаан орж, дуулга тайлаад хуучин хэвэндээ ордог байна. эдүгээ ч 14 далай ламын дэрэг Найчүн гэдэг Чойжин ажилладаг байна...Мөн хүний хувийн хэргийн төлөө буудаг Чойжин лам нар одоо ч монголд байдаг билээ...

Бусад мэдээ

Jun 21, 2020 34

Чойжин буух

Jun 05, 2020 23

Рүни бичиг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/