Халимагийн тухай хуучны материалуудыг уншиж суухдаа би заримдаа маш сонирхолтой хийгээд одоо бараг мартагдсан олон зүйлийг олох юм. 1879 онд польш гаралтай Оросын стаситикч Бентковскiй I.В. "Ставрополь мужаар нүүдэллэн амьдардаг халимаг, ногойчуудын хүүхдээ хэрхэн өсгөдөг тухай" гэсэн нийтлэл хэвлүүлжээ.

 

Энэ нийтлэлийнхээ төлөө тэрбээр Эзэн хааны Шинжлэх ухаан, антропологи, угсаатны зүйн нийгэмлэгийн хүрэл медалиар шагнуулсан байна. Тус нийтлэлд Ихдөрвөд улсын халимагуудын хүүхдээ хэрхэн өсгөдөг талаар өгүүлсэн ч үнэндээ XIX зууны сүүлчээр амьдарч байсан бүх халимагуудад хамаарах юм. Бентковский хүүхэд төрөхөөс эхлээд бүх зүйлийн тухай тун тодорхой бичсэн аж.

"Тэдний амьдрал төрөхөөс нь авахуулаад нэмэх 25° хэмээс хасах 20° хэмийн хооронд байх цаг уураас хамаарч байдаг. Гэвч жилийн аль ч улиралд тэдний арьсандаа хийх арчилгаа нь нэг хэвийн юм. "Жилийн аль ч улиралд төрсөн бай хүүхдийг эхлээд давс, хүжтэй бүлээн усанд (утлаганы хүж юм болов уу сайн ойлгосонгүй... зохиогч) угаана. Хүж байхгүй бол түүнийг утлага, арцаар орлуулдаг. Хүйсийг нь тайрч боосны дараа хурдан эдгээхийн тулд шинэ тос, эсвэл сүүлний өөхөөр тослодог. Мөн тулганыхаа аргалын үнсээр хүүхдийн арьсыг арчина. "Халимагууд дөнгөж төрсөн хүүхдийг даавуунд ороож мөчийг нь тэгшилдэггүй. халимагууд майга хөлтэй байдаг нь бидний бодлоор тэдний хүүхдээ арчлах арга өөрөөс тэр болов уу" Мөн халимагийн - үлгэ (өлгий)-ний тухай их тодорхой бичсэн байна.


Халимаг өлгий. Хажуу талаар нь (ABCD) эсгийгээр бүрсэн байдаг, баячууд нь цэмбээр. AC талаар нум гаргаж эсгийгээр бүрсэн, харин GD шугамаар эсгий юм уу цэмбээр өлгийг бүхэлд нь хучна. EF нь цорго, Е талаас эсгий, цэмбээр хучна. Цоргоны ёроолд "Тавик, тавг" буюу шээс тосох сав байна. Бентковскийн 1879 оны нийтлэлдээ оруулсан зураг.


Өлгийний доод талд эсгий ширдэг тавьж дээр нь хүүхэд хэвтэх хурганы арьс тавьсан байна. Хүүхэд хөлөөрөө цоргыг хавчсан байх агаад ийн байхдаа нүх рүү шээдэг. Өлгийний бүтэц түүнийг ганхуулах боломжгүй болгосон байдаг ажээ. Зун хүүхэд бөөстөж тайвширч чадахгүй байвал бугуйлаар дүүжин хийгээд гэрийн тэрм хананаас дүүжилж орхино. Хүүхдэд эхийнх нь хөхнөөс гадна хонины сүүл хөхүүлдэг. Энэ нь цөс хөөдөг гэж үздэг. Заримдаа банди нарт чононы өөх хөхүүлж ингэснээрээ түүнийг эр зоригтой болно гэж үздэг тал ч бий. Хүүхдийг хөхөөр хагас жил орчим хөхүүлээд бор хоолонд оруулж махны шөл, будан (тосонд хуурсан гурилтай шөл), халимаг цай, мах өгдөг. Мөн яс мөлжүүлж сургадаг байна. Мөн зохиогч буудайн талх хоолонд нь бараг байдаггүй хааяа оросуудаас авдаг байсан гэж тэмдэглэжээ. Хагас жилийн дараа дандаа авахуулж байдаг орос хүүхдүүдийг бодвол халимаг жаалууд мөлхөж эхлэх бөгөөд ээжийнхээ зүүн талаас зүүгдэж байдаг. Ингэхдээ тэд бас хоёр хөлөөрөө эхийгээ хавчиж байдаг. Ингэж өлгийдөө цорго хавчиж, эхдээ үүрүүлж байхдаа Бентковскийн бодлоор хөл нь О маягтай дугуйрч майга болдог гэнэ. "Хүүхэд сууж, мөлхөж, алхах нь зуны цагт бол ойлгомжтой хэрэг. Харин өвөл цагт хүүхдийн өөрийн дураар хийх хөдөлгөөн хязгаарлагдмал. Сүүлчийн тохиолдолд хүүхэд нэг ойтой эсвэл зургаан сартайдаа алхаж сурдаг. Ер нь энэ чадвар хүүхдэд өөрт нь аяндаа суудаг. Учир нь, халимаг эмэгтэй гэрийн ажилдаа дарагдаад тэдэнд үргэлж анхаарал тавих завгүй байдаг. Энэ тухайд “Байгаль өөрөө халимаг эхчүүдийн цорын ганц туслах бас хүүхдийн багш юм. Халимагууд хүүхдээ 6 нас, заримдаа 8 хүртэл нь хувцасладаггүй. Охид харин энэ насандаа шалбуур өмд өмсөх ч цамц бол арай гангадна гэж үзнэ. Зун хагас нүцгэн, эсвэл бүр нүцгэн хүүхдүүд гүйлдэж байдаг бол өвөл яг л тарвага шиг эцэг эхийнхээ хувцасанд нуугдаж, цуван доогуур шургаж эсвэл ердөө тулгаа тойрч суугаад дулаацаж хомсхон зутан ууцгаана. Уудам тал шигээ эрх дураараа, зуны салхи шиг хөнгөхөн, гэрийн амьтан шиг төлөв даруу халимаг хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн хөнгөхөн хоол, цаг уурын хамгийн эрс өөрчлөлтөд дасан зохицож тэсвэр тэвчээр, хатуужил суусан байдаг". Үүнийгээ баталж зохиогч өөртөө тохиолдсон хоёр учралыг бичжээ.

1. Нэг удаагийн аяллаараа нэгэн ядуухан гэрийн хажууд зогсоод галд ээж байгаа нүв нүцгэн хөвгүүнийг харсан байна. Буцах замдаа тэр гэрээр орж хүүд цамц бэлэглэжээ. Хэсэг хугацааны дараа мөнөөх хот айлдаа зочилж тэр хүүтэй таартал бас л шалдан байж. Яагаад цамцгүй байгаа юм бэ гэж асуухад ээж нь "Би цамц оёод өгдөг ч тэр өдөр нь урчихдаг. Цамц өмсөхөөрөө даараад байна гэдэг юм" гэжээ.

2. Гурван сарын эхээр, мэдэхгүй зам дээр 22 настай замч, халимаг залуугийн хамт хонох газраа хүрч чадалгүй шөнө болгожээ. Цас хэдийнэ орж, шөнөөр цэлмэг байсан тэнгэр гэнэт хар үүлсээр бүрхэгдэж, аянга цахилгаантай бороо цутгаж эхэллэх нь тэр. Бараг цаг орчим яваад очих газраа хүрэхгүйгээ мэдэж талд хоноглохоор болжээ. Бентковский сүйхдээ үлдэж, өөрийгөө цув, шүхрээр халхалж, харин халимаг залуу бүх хувцасаа тайлж сүйхэнд шургуулж хаячихаад өөрөө нүцгэн тэргэн доор ороод хэвтчихэж гэнэ. Бороо шөнөжин шивэрсэр үүр цайлгав. Харин замч залуу шалбааг дотор шүдээ тачигнатал чичрэн байсан гэнэ. Санаа нь ихээр зовсон Бентковский түүнийг сүйхэнд орж суухыг урьсан ч өнөөх нь зөвшөөрсөнгүй. Харин үүр цайхад халимаг залуу босч сүйх дотроос хуурай хувцасаа гаргаж өмсөөд ганц аяга архи татаад дулаацаж орхив. Морьдоо хөллөж аваад тэд замаа үргэлжлүүллээ. Залуу хоёр дахь аяганы дараа хөгжилтэй болж хэрэв хувцасаа тайлж унтаагүй бол нойтон хувцастай ханиад хүрэх байсан хэмээн хүүрнэжээ.

Ингээд халимагийн тухай өгүүллийнхээ төгсгөлд зохиогч "Халимагийн хүмүүжүүлэх арга барил, түүний ойлголт ийм юм. Энэ арга барил мэдээж дэндүү гэмээр хатуу чанга, гэхдээ ийм үр дүнд хүрэхэд биеэ чангаруулах өөр арга барил байхгүй" хэмээжээ. Би ч гэсэн одоо Халимагт "Кировский" компанид мал маллаж байгаа монголчууд дээр очсоноо санаж байна. 2012 оны 11 дүгээр сар. Арай ч өвөл болоогүй, нэмэх хэмтэй байсан ч талын хүйтэн салхи гурван давхар хувцсыг нэвт үлээж байлаа. Харин энэ хүйтэн салхинд дан цамцтай гүйж байгаа жаалууд намайг их гайхшруулсан юм. Дөнгөж саяхан миний хүүхэд эм тариагаар бөмбөгдүүлэн байж эмнэлгээс гараад арай гэж эдгэрч, салхинд цохиулахгүйн тулд хүрэм өмсүүлж зузаан шиг хувцаслаад байлаа. Би өөрөө ч хэд хоногийн өмнө халуурч бүлээрсэн учир зарим нэг нөхөд шигээ хөнгөхөн хувцаслаагүй байсан юм. Энэ бүхнийг бодолцсон ч манай монгол ахан дүүсийн хүүхдүүд миний дотор бяцхан зөрчил үүсгэв. “Эд арай л нимгэн хувцасласан юм биш үү?” гэж асуухад Эцэг нь "Аа зүгээрээ, тэд өвдөхгүй” гэсэн юм. Өнөөдрийн монголчуудын хүүхдээ өсгөж буй арга нь XIX зууны сүүлч үеийн Европын ойрадуудаас ялгарах юм байхгүй. Гэхдээ XIX зууны Европын ойрадаас XXI зууны эхэн үеийн Европын ойрадууд тэс өөр болсон билээ.

 

Бусад мэдээ

Sep 07, 2020 69

БОГД ХАН УУЛ

Sep 02, 2020 66

АЛТАН ОВОО

Sep 02, 2020 35

Яруу найраг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/