Уран нугаралт 17-р зууны үед "Саран хөхөө" театрт анх удаа тайзнаа тавигдаж байсан гэдэг түүхэн баримт байдаг. Үүнээс өмнө хаад ноёдын өргөөнд эсвэл найр наадам баяр цэнгүүн дээр охид бүсгүйчүүд үегүй юм шиг уян хөдөлгөөн, уран гоолиг байдлыг харуулан хөгжмийн эгшиг дээр нугарч, бүжиглэж үзүүлдэг байсан ба монголын уран нугаралтын үүсэл хөгжлийг гурван хэсэгт хуваан авч үздэг.

 

Эхний хэсэгт: 1921 оноос өмнөх үеийн уран нугаралтууд ордог.Тэр үеийн нугаралтууд нь хөдөлгөөний элементүүдээс бүрдэж байсан ба үүнд бурхадын намба төрх,ан амьтадын үйл хөдлөл, хээ угалз, ардын бүжгийн элементүүд багтдаг байжээ.
Хоёрдугаарт: 1921-1940 оны хоорондох үеийг хамаарна.1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа биеийн тамирийн хөдөлгөөнт гимнастикийн төрлүүд нэвтэрч эхэлсэн. Үүний улмаас уран нугаралт нь биеийн тамирын хөдөлгөөнтөй хамтран хөгжиж, бүх нийтийн дасгал сургуулилт болсон. Уран нугаралт анхнаасаа ардын урлаг болтлоо хөгжиж байсан учир Монголын ард түмэнд сайнаар нөлөөлж, охид болгон уран нугарагч болохыг хүсэж тэмүүлдэг байжээ.
Гуравдугарт :1940-1960 онд нэг номерын хэмжээнд хийгдэж байсан бол үүнээс хойш циркийн нэг төрөл болж хөгжсөн юм.Уран нугаралт бол циркийн хүнд төрөлд тооцогддог. Хэдийгээр Монголын цирк дэлхийн циркийн хөгжлөөс нилээд хойно 1940 онд үүссэн боловч анх байгуулагдахдаа бүрэн хэмжээний сонгодог хэлбэрээр үүссэн гэж судлаачид үздэг. Үүний адилаар уран нугаралт нь сонгодог урлагийн төрөл болж хөгжсөн. Монголын уран нугараачдын онцлог зүйлс гэвэл насны хувьд олон жил тодруулбал 40 нас хүртлээ нугарч чаддаг байна.
Мэдээ оруулсан: Л. Алтан-Эрдэнэ

Бусад мэдээ

Apr 01, 2021 49

ЯМААН БИЧЭЭС

Apr 01, 2021 34

ЭЭЖ МИНЬ

Apr 01, 2021 25

ХҮН ЗАЯА

Mar 24, 2021 22

Ууц тавих ёсон

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/