Уншиж байна...

Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд үүнээс цухас дурьдвал:


1. Шагайн тоглоом
2. Хөлөгт тоглоом
3. Оньсон тоглоом
4. Аман наадам
5. Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ
6. Өрж эвлүүлдэг тоглоом
7. Чамабалын хүрд
8. Хуруу гараар наадах наадгай
9. Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай
10. Тооцоолох наадгай
11. Эвхэх,хайчлах наадгай
12. Илбэ,мэрэг
13. Мөсөн дээрх наадам
14. Эрийн гурван наадам зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадам байдаг бөгөөд манай ард түмэн өсвөр үеэ сургаж хүмүүжүүлэх нэган чухал хэрэглүүр болгон ашигласаар ирсэн сайхан уламжлалтай билээ.
Манай ард түмэн хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үзээд эсрэг тэсрэгээр сэтгэснээр хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж эрдэм мэдлэг бол билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно гэсэн монгол сэтгэлгээг бий болгосон байна.
Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх наадмууд, уран ээдрээ тайлах, шагайн наадмууд, хөлөгт тоглоом, аман наадамаас голлон бүрдүүлдэг. Монголын үндэстэн ястнуудын өвөрмөц тоглоомууд ч олон бий.
Оньсон тоглоом
Хүннү гүрний үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг.Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюуны ухаан, сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил , зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглан,саруул уужим олон талын хүмүүжилтэй болгох үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш үе дамжуулан өвлүүлэж, улам боловсронгуй болгон хөгжүүлж ирсэн оюуны үнэт бүтээл болох оньсон тоглоом юм Монголчууд шатаах дэлбэрэх бодис бүхий бортогуудыг чөдөр оньс нэртэй оньсон зэвсгээр харваж байсан түүхэн барим байдаг./Тулуй 1221 онд Хорезмын довгоонд 300 чөдөр оньс хэргэлсэн/ Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар,тэрэг,чарга энэ бүхэн уяа зангилаан оньслох урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж.бас энгэр зөршүүлэхдээ ашигладаг байж.
Өрж эвлүүлдэг тоглоом
Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн “Энх мэндийн эв долоо“, "Бага эв долоо", "Жигтэйхэн долоон хавтгай" зэрэг өрж эвлүүлдэг тоглоомоо баяжуулан хөгжүүлж хадгалсаар ардын тоглоом болгон эрт цагаас тоглож байсан бөгөөд хойч үедээ өвлүүлж улам боловсронгуй болгож "Долоодой", "Арга билгийн алтан түлхүүр", "Монгольская игра буюу Намсрай", "Тэмүүлэн" зэрэг эртний болон эдүгээ зохиогдсон өрж эвлүүлдэг тоглоомоор олон төрлийн тоглоом наадам зохиож хүүхдийн сэтгэн бодох чадвар, зохион бүтээх, өрж эвлүүлэх ухаанд сургах, дүрслэн урлах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд ашигласаар ирсэн билээ.
Орчин үед өрж эвлүүлдэг тоглоомыг одоо хүртэл уламжлуулан хөгжүүлэхэд Н.Намжилдорж, Х.Дарамбазар, Ж.Дэмбэрэл, П.Баяраа нарын хүмүүс ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэдгээрээс Н.Намжилдорж өрж эвлүүлдэг тоглоомыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, сургаж хүмүүжүүлэхээс гадна ардын уламжлалт тоглоот наадмыг судалж цуглуулан эмхтгэн хэвлүүлсэн ба өөрөө шинээр “Долоодой" хэмээх тоглоом зохиож энэхүү тоглоомоороо БНМАУ-ын Гэгээрлийн яам, Монголын урчуудын эвлэлийн холбооноос 1961 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан бөгөөд 1966 онд "Монголын хөлөгт тоглоом" номдоо оруулсан байна. П.Баяраа 1991 онд "Намсрай" тоглоомыг зохиож, цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон, 1994 онд отгон хүү Намсрайн нэрээр нэрлэсэн. Уг тоглоом "Монгольская игра" нэртэйгээр Орос улсад үйлдвэрлэгдэн интернетээр зарагдан нийтийн хүртээл болж байна.
Өрж эвлүүлэх тоглооом нь маш их сонирхолтой бөгөөд хийхэд хялбар, хүүхдийн оюун санааг хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж, улмаар аман яриа, уран хэллэгийн дадал чадвар олгох зэргээр хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж хамтын хүмүүжлийг олгодог зэрэг давуу талуудтай тоглоом юм.
Тэмүүлэн тоглоом
Aрдын уламжлалт өрж эвлүүлдэг Долоодой, Жигтэйхэн 7 хавтгай зэрэг тоглоомууд болон Коссын шоо, Мотессорын жааз, хөзөр, даалуу зэрэг тоглоомуудын бүхий л шинжийг агуулсан, тэдгээр тоглоомыг орлож чадахаар сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой, хүүхдийн сэтгэн бодох, дүрслэн урлах, математик сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой цогцолбор тоглоом юм.
Тоглоомын сурган хүмүүжүүлэх ач холбогдол нь: хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох, дүрслэн урлах чадвар, IQ-г хөгжүүлэх, бага насны хүүхдийн хичээл сургалтыг сонирхолтой хөгжилтэй болгож сургалтын үйл ажиллагаанд тоглоомоор дамжуулан хүүхдийн математик сэтгэлгээ, дүрслэн урлах, зохион бүтээн авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтын үйл ажиллагаанд дидактик материал болж сургалтын процест хүүхдэд сэтгэхүйн үйлдэл төлөвшүүлэхэд задлан шинжлэх, цэгцлэн нэгтгэж, оюун дүгнэлт гаргах ажиллагаанд тоглоомын хэлбэрээр ашиглах өргөн боломж олгодгоор онцлог чухал ач холбогдолтой юм.
Үүнд:
1. Өнгө дүрстэй танилцуулах
2. Математик сэтгэлгээг хөгжүүлэх
3. Дүрслэн урлах чадварыг хөгжүүлэх
4. Сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэх
5. Тооцоолон бодох арга ухаанд цэгцтэй сургах зэргээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг хөгжилтэй сонирхолтой болгодог.
Намсрай тоглоом
Энэхүү өрж эвлүүлдэг Намсрай тоглоом нь 4 ижил адил талт гурвалжи , 2 ижил квадрат дүрс, 1 том, 4 ижил жижиг адил талт гонзгой дөрвөлжин зэрэг 3 янзын дүрс бүхий 11 ширхэг хэсгээс бүрдэнэ. Намсрай тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон, энгийн геометрийн дүрс бүхий хялбархан хуваалттай, өөрийн гэсэн онцлог шинжтэй, хамгийн цөөн дүрс бүхи,й олон тооны хувилбартай, ямар нэгэн амьтан ялангуяа таван хошуу малыг янз бүрийн хөдөлгөөнтэй дүрсэлж болдог, олон дүрс хувилбар бүхий тоглоом юм. Уг тоглоомыг П.Баяраа 1991 онд зохиож цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон, 1994 онд отгон хүү Намсрайн нэрээр нэрлэсэн. Энэ тоглоомоор бага насны хүүхдүүдэд тоглуулахдаа эхлээд өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий даалгаврыг өгч харж дуурайлган эвлүүлүүлэх, дараа нь өрсөн дүрсээс харж зурж будах, эцэст нь өөрсдөөр нь янз бүрийн дүрс, хээ санаачлан зохион бүтээлгэх зэргээр хүүхдийн нас, чадварт тохируулан олон арга барилаар ажлуулах боломжтой.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/