Уншиж байна...

Саяхан болтол Бяруутын бүрд гэж нэрлэж байж. Бяруугаа дагуулсан үнээ гэж... Нуурын савдаг нь хөх бяруу байдаг гэдэг.
Нуурын доод хэсэгт нэг жижигхээн нуур бий. Залуу хосууд тэр хоёр нуурыг холбосон хүзүүвчээр гарч болдоггүй гэсэн хууч байна.
Энэ нуураас доош булаг урсана. Тэр нь Ар Сэнхэрийн гол руу цутгана. Урссаар Бүрэг эрэг орчимд Хэрлэн мөрөнд цутгана. Их гүрний үед Сэнгүр гэгдэж байж. Тиймээс Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэх. Шашин дэлгэрэх цагаар Юүдэгийн гол нэртэй болж.


Нуурын баруунд байх Зүрх уулын урд үзүүрт сайхан гурвалжин дэнж бий. Тэнд Их хааны маань гэрийн буурь байжээ. Хуучны хөгшид тийн хуучилдаг байж. Тэнд майхнаа барьдаггүй, хоноглодоггүй байж.
Одоогийн жуулчдын бааз шавсан, зүүн эрэгт тэр цагт айл буух боломж муутай. Нэгд салхины сэлгээгүй учир ялаа, шумуул ихтэй, мал хэвтэх хотлох боломж муу, хоёрт гэнэтийн дайсан ирэхэд зугтах газаргүй. Харин баруунд байх тэр дэнж нь гурван талаасаа салхины сэлгээтэй, харуултай, бас аль ч талруугаа гараад зугтаах боломжтой хэмээн Сүхбаатар багш тайлбарлана.
Нуурын ар дагзнаас ундрага сайт булаг гарна. Тэмүчин өглөө бүр булгаас ус зөөн ээждээ шинэ усаар цай чанаж өгдөг байсан тухай яриа ч байдаг аж.
Энэ Хөх нуур нь Монголын Нууц Товчоонд дөрвөнтөө дурдагдана.
1. Тэмүчин Тайчуудын барианаас оргоод, Ононг өгсөж мөр мөшгөөд Химурга горхины Бидэр хошууны Хорчихуй болдогт бүхүйд ээж, дүү нартай золголдоод, тэндээсээ Хүрэлхү доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ.
2. Мөн энд байхдаа шаргатай найман агтаа дээрэмд алджээ.
3. Бөртэтэй дэр нэгтгэжээ.
4. Сача Бэхи нар Тэмүчинийг Чингис хаанд өргөмжилжээ.
Энэ нуур яахын аргагүй Монгол түмний нэн хүндэтгэлт газар байх учиртай. Одоо бол хүн шавсан, архи найр үргэлжилсэн, бохир хөглөрсөн, мөнгө сэгсэрсэн л газар болжээ. Санаагаар болдог бол зүүн талд байх жуулчны баазуудыг нүүлгэж, хөтөл давуулан байрлуулах, ийш орох ёс хүндэтгэл үзүүлэх маршрут бий болгох, хог новшгүй байлгах талаар орон нутаг нь ч болтугай юм хиймээр...
Naminchimed Baasan
Гэрэл зургийг Tuumuu Miigaa

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/