Уншиж байна...

Монголчууд өнө эртнээс гэр бүлийг бат бөх байлгаж, үр хүүхдээ зөв түвшин өсгөвөл төр улс өөдрөг байна гэж үздэг билээ. Тийм учраас гэр бүл, ялангуяа эцэг эх, хүүхэд, цаашлаад хүмүүсийн хоорондын харилцааг онцгойлон үзэж, ёс заншил, шашны зан үйлээр зохицуулахын зэрэгцээ төрийн хуулийг бүх нийтээр журамлан мөрдүүлж ирсэн уламжлалтай.


Ёсоо зөрчвөл гэмд унана, гэмд унавал гэсгээлт үзнэ гэдэг. Түүнчлэн "ёс ёмбогор,төр төмбөгөр" хэмээх цэцэн үг байдаг нь өвгөд дээдсийнхээ зан заншил, төр хуулиа дээдэлдэг ард түмний шившлэг юм.
Ёс төрөө алдвал муу зүйлийг төрүүлдэг. Зан үйлээ мартвал монгол төрхөө алдана.
Засаг төр солигдож, хуучин аж төрөх ёс эвдэгдэн юм эргэж хөрвөхөд, хүний муу араншин илэрч, урьд хойно үзэж дуулдаагүй элдэв гаж буруу явдал ихэсдэгийг монголчууд хэзээнээс мэддэг байжээ. Тиймээс ч хожим хойчдоо сануулж, өвгөд дээдсээс уламжилсан ёс заншлаа сэргээж, өөрийн биеэ гэмд унагаж, гэсгээлд өртүүлэлгүй, ёсоо ёсолж, заншлаа дагаж, төрөө төрлөж хуулиа дээдэлж явахыг захисаар иржээ.
Энэ нь бидний монголчуудын өвөг Хүннү нараас эх уламжлалтай билээ. Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэлд хүүхэд, залуучуудын хүмүүжлийг эцэг эх хариуцна, боловсрол мэргэжлийг улс голлон хариуцна гэж тодорхойлжээ. Энэ хоёр хүчин зүйлийг бүрэлдүүлэхэд монгол ёс заншил нэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Чухам ёс заншлыг хэн хэн маань эзэмшихгүйгээр, амьдрал ахуйдаа хэрэглэхгүйгээр жинхэнэ иргэн болж чадахгүй. Үүнийг монгол үндэстний олон үеийн түүх бэлхнээ нотолж байна.
Монгол ёс заншлаар эцэг эх нь хүүхдийг багаас нь жирийн аж төрлөөр амьдрах ухаанд сургадаг. Монголчууд ийм хүмүүжил төлөвшүүлэхдээ газар орны байгаль, орчин зан заншилд тохирсон өвөрмөц арга хэрэглэж байв. Эцэг эх нь хүүхэддээ юмс үзэгдлийн учрыг ярьж ойлгуулах, итгүүлэхэд анхаарахын зэрэгцээ хатуу зэмлэл ч хүлээлгэнэ. Тухайлбал, монгол улсын их эзэн хаан Чингис "Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё" хэмээн дүүтэйгээ эвдрэлцэж муудсан буруу хэргийн учир эхдээ зэмлүүлэн гэмшиж байснаас үзэхэд тодорхой. Ганц энэ жишээ л гэхэд Чингис хаан ч гэсэн ёс заншлаа яаж хэлбэрэлтгүй сахиж ирснийг нотлох бизээ.
Ахмад үеэ хүндлэх, дүү нараа асарч хамгаалах ариун ёсыг эрхэмлэн, уян зөөлөн, хүнлэг цагаан сэтгэлтэй, монгол хүн монгол хүнээ хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг эгэл журмын дагуу залуу хүний хүнлэг ёсны дээд чанар өвөг дээдсээс уламжлалтай монгол ёс заншлаас урган гарч байгаа юм. "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг цэцэн үг бий. Гэр бүл, төр, шашин цөм өөдлөн дэвжихэд монгол ёс заншил нэг гол тулгуур суртал болно.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/