Уншиж байна...

ТЭГШ ДӨРӨВ:

Харамгүй өглөгч Намар - миний ээж
Хатуу сургаалт Өвөл - миний аав
Жам нь дэлгэр Хавар - миний хүү
Жаргалан тэгш Зун - миний хань.


БАГТААМЖ:
Ус, гал хоёрыг нэг гэрт хадгалж болно.
Ухаантан, тэнэг хоёр нэг гэрт амьдарч болно.
Арслан, Хонь хоёр нэг ууланд бэлчиж болно.
Аз жаргал, Сархад хоёр нэг гэрт үл багтана.
ТОРНИХЫН НУУЦ:
Идэш ууш сайтай хүүхэд СӨӨМ өсдөг.
Инээд баясал дунд ТӨӨ өсдөг.
Итгэл хайран дунд ТОХОЙ өсдөг.
Эрдэм ажил дунд АЛД өсдөг.
ЭЗЭН:
Үнэгэн харанхуйгаар сэрж, ОД, МИЧИД-ээ бүртгэнэ.
Үүр цүүрээр гадаалж, ТЭНГЭРИЙН ЦАРАЙ шинжинэ.
Наран мандахаас өрсөж, НАЙМАН ЗОВХИС-оо халиана.
Малчин Монгол гэмээ нь ГАЗАР-САНСАР-ын ЭЗЭН.
ХОТОЧ НОХОЙ МИНЬ:
Хотондоон чоно оруулсан нохой
Хорь хоног өөрийгөөн химлэн гаслав.
Чухам л тэр өдрөөс хойш би
Чулуугаар нохой шидэхээн болив.

Бусад мэдээ

Sep 22, 2023 42

ХУБИЛАЙ ХААН

Sep 21, 2023 58

ВАНСЭМБЭРҮҮ

Sep 21, 2023 601

Эдлэг соёл

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/