Уншиж байна...
Бөхийн өмсгөл нь эртнээс үүсэлтэй. Эрт үед бөхчүүд амьтны арьсан өмсгөлтэй байжээ. Энэ тухай туулъд “...Баригдашгуй хатуу зодгоо өмсөөд..." хэмээн өгүүлсэн байдаг. Амьтны цээжин биеийн арьсыг битуу туламлан өвчиж аваад, хаттал нъ биедээ хэвшуулж өтсдег байсан аж. Энэ нь арьс нөмөрвөл атътны хүч биед нъ шингэнэ хэмээн итгэдэг байсантай холбоотой хэмээн судлаачид таамаглажээ. Бөхийн өмсгөл нь гар урлал хөгжихийн хэрээр улам боловсронгуй болсон. Хатуу ширнээс зөөлөн торго болох хуртэл загварын хувьд ч нэлээд өөрчлөгджээ. Нутаг нутгийн заншлаас хамаарч бөхийн хувцасны материал, загвар өөрчлөгдсөнөөр барьц авахаас эхлээд барилдааны арга барил, мэх улат баялаг болжээ. Харин бөхийн малгай, гутал төдийлөн өөрчлөгдөөгуй байна. Монгол бөхийн хувцасны тухай Я.Цэвэл, ЖДалгдин, Л.Нят-Осор, Б.Батсух, Б.Цогзолтаа, Б.Буяндэлгэр тэргүүтэй хүмүүс археологийн олдвор, хадны суг зураг, хүн чулуун хө шөө, аман зохиол зэрэг сурвалжид тулгуурлан судалсан байна. Монгол бөхийн өмсгөл малгай, зодог, шуудаг, гуталнаас бүрддэг. Бөхийн малгай хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч ХIII зууны үед одоогийнх шиг дөрвөн талтай, шовгор оройтой байсан нь тодорхой болжээ. Үүнийг суддаачид Увс аймгийн Сагил сумын нутаг дахь Их сарны хадны зурагнаас баталсан байна. VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн тэргүүнд заларснаас хойш сахил хүртсэн бөхчүүд наадамд хүч үзэх нь олширчээ, Тэднийг энгийн бөхчүүдээс ялгахын тулд шовгор оройтой, хилэн малгай өмсгөдөг байжээ. Бөхийн малгайд албан ёсоор тогтоосон загвар байгаагүй ч олон зууны турш хийцээ төдийлөн өөрчлөөгүй байна. Харин бөхчүүд дөрвөн талтай малгай өмсөхийг 1988 онд албан ёсоор заажээ. Монголын бөхийн холбооны санаачилгаар 1994 оноос бөхчүүдийн малгайг цолоор нь ялгадаг болгосон байна. Эрт үед зодог, шуудгийг буга, бухын зоо, магнайн арьсаар ихэвчлэн хийдэг байсан тухай бөх судлаач, дизайнер Б.Цогзолмаа “Монгол бөх” номондоо бичжээ. Судлаачдын бичсэнээр Хүннүгийн үед хамаарах гуулин пайзан дээрх зурагт бөхчүүдийн зодогны ханцуй урт, энгэр нь битүү, бүстэйгээс гадна, өмдний шуумаг урт, гутлаа ногтолж хүлсэн байжээ. Харин Хятаны үеийн олдворт зодогний энгэр битүү, өмдний шуумаг богино байгаа аж. ХI-ХП зууны үед зодогны энгэр задгай болсон хэмээн судлаачид үзжээ. Үүнийг Хабул хааны үед бөхийн барилдаан нэлээд хөгжсөнтэй холбож тайлбарласан байна. Зодогны энгэр задгай болсон нь ур хийцийн хувьд энгийн хувцаснаас эрс ялгаатай болоод зогсохгүй бөхийн хөгжилд их хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, энгэр задгай болсноор элэг бүс бий болсон. Элэг бүс нь барьц өгч, авахаас эхлээд мэхний олон хувилбар гаргахад нөлөөлсөн. Мөн дохионы хэрэглүүр ч болсон байна. Бөх элэг бүсээ чангалж уяснаар барилдаан эхлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, өвдөг шороодсоны дараа элэг бүсээ тайлбал унаснаа хүлээн зөвшөөрч буйн дохио юм. Монгол бөхийн зодгийг хэзээнээс даавуугаар хийдэг болсныг тогтоогоогүй ч 1900 он гэхэд даавуун зодогтой байсан. Үүнийг Засагт ханы нэртэй арслан Р.Дампилын (1860-1942) өмсгөл баталж буй. Энэ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын музейд бий. Зодог, шуудаг нь XIX зууны эхэнд аймаг, хошуу, цол хэргэмээрээ ялгаатай байжээ. Тухайлбал, сахил хүртсэн бөхчүүд улаан, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр, хөх өнгийн зодог шуудагтай. Харин аварга, арслан, заан цолтнууд хамбан, начин торгон, аймгийн цолтнууд чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байжээ. Монгол бөхийн зодог, шуудагны хамгийн чухал оёдол нь ширээс юм. Ширээс хэдий чинээ бат бөх байна, зодог, шуудаг төдий чинээ урагдахгүй чанартай болдог байна. Угсаатны зүй судааач Х.Нямбуу “Хүннүгийн үед ээтэн гутлыг хэрэглэж заншсан бөгөөд үүнийг бөхийн гутал хэмээн тусгайлан тэмдэглэсэн баримт үгүй. Өдөр тутам өмсдөг гутлыг ногтолж хэрэглэдэг байсан бололтой. Гутлаа ногтолж барилддаг байсан тухай “Нэг зуун тавин настай хөгшин луу мэргэн хаан” туульд ...Хонгор хүү үдшийн шөнөөр Суунги таажиг гутлаа Сураар баглаад Сур сартай дээлийг Шуудан хийгээд... хэмээн бичжээ” гэсэн байна. Ноосоор хөлөө ороон хэвшүүлж, эсгийрүүлснээр монгол гуталны оймс үүссэн байна. Оймс нь гутлын түрийнээс гурван хуруу өндер байх бөгөөд дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааны ар талын хоёр үзүүрээс дөрвөн хуруу орчмыг халаа гэдэг. Халаанаас бусад хэсгийг хээ угалзаар чимэглэдэг.ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зангиат бөхийн барилдаан нь тусгай дүрэм журам, өв уламжлал, өмсгөлтэй. Зангиа нь бөхийн цол эрэмбийг илэрхийлдэг. Зангиаг хараас бусад өнгийн даавууг хошуулдан нарийн зүсэж хийдэг. 128 бөхийн барилдаанд дөрөв, 256 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн, 512 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт, 1024 бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн хүнд зангиа олгодог дүрэмтэй. Бөхийн өмсгөл нь зангиа, зодог, туухуу, өмд, гуталнаас бүрдэнэ. Зангиат бөхийн зодгийг товруут зодог гэдэг. Үхрийн зооны арьсаар хийж, мөнгө, зэсээр товруу хаддаг цолтой бөх гэдгийг нь таньдаг. Бөхийн өмдийг даавуугаар хийдэг. Өмдний шурхнаг нь өргөн тул хуниаслан уяж, гутлын түрүүн дээгүүр гаргадаг байна. Лавир буюу хормойвчийг улаан, шар, ногоон, хөх өнгийн даавуугаар хийдэг ба гоёлын зориулалттай. Туухуу буюу өвдгөвчийг төрөл бүрийн хээгээр чимэглэдэг. Гутлаа ногтолж барилддаг. БҮРХҮҮЛТЭЙ ШАЛБАРУУД Торгуудын шалбар бөхийн барилдаанд мөр, нуруу, ташаа нь газар хүрвэл унасанд тооцдог. Харин өвдөг сөхрөх, суувал унасанд тооцдоггүй дүрэмтэй. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд алт, мөнгөн бүс бүслүүлдэг. 512 бөхийн барилдаанд нэг, 256 бөхийн барилдаанд хоёр, 128 бөхийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бөхөд алт, үзүүрлэвэл мөнгөн бүс бүслүүлдэг байна. Бөхчүүд эсгий болон арьсан шалбуур өмсдөг. Энэ нь богино өмд юм. Буур, тэмээ, бух, шар, бугын арьс эсвэл найман давхар даавууг давхарлан ширж хийдэг аж. Цээжмэгийг зөөлөн арьс болон торгоор урладаг. Мөр гарсан ханцуй, товч шилбэтэй. Бөхчүүд барилдахаар гарах үедээ даалимба торгоор хийсэн алчуураар толгойгоо бүтээдэг юм байна. Үүнийг бүрхүүл гэдэг аж.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/