Бөхийн барилдаан нь Монгол угсаатны дотор цэрвүү барилдах, хөлөөр ташиж

барилдах, зууралдан ноололдох зэрэг хэдэн янз бөгөөд эхнийх нь халхад түгээмэл, хоёр дахь нь өвөр монголд, гуравдахь нь буриад, дөрвөд ястны дотор дэлгэрсэн аж. Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний нийтлэг барилдаан нь халх барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно. Бөх барилдааны барилдах журам, мэх, ёс заншил нь их л нарийн бөгөөд барилдагчийн бяр самбаа ухааныг шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм. Монгол үндэсний бөх нь бөх бат, үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна. Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал. Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог. Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан хийморийг нь сэргээх нарийн үйл юм. Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн цолыг олгодог: 1.Начин 2.Харцага 3. Заан 4. Гарьд 5. Арслан 6. Аварга


Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм. Хожим бөхийн өмсгөл улам гоёмсог, боловсронгуй болж иржээ.

Одоогийн бөхийн өмсөх хувцас нь 1. Малгай 2.Зодог, 3.Шуудаг, 4.Гутал, 5.Оймс, 6.Гутлын боолт юм. Зодог, шуудаг нь барилдахад барьц болдог төдийгүй биед яв цав тохирч байдгаараа барилдахад аятайхан, хөнгөн, бөх хүний булчин шөрмөслөг бие бялдрын гоо сайхныг харуулах зориулалттай, тэрчлэн барилдахдаа дээл хувцсаа урж таслах явдлаас гэтэлгэсэн өмсгөл юм. Тэгвэл эртний баатрын дуулга хэлбэрт малгай өмсдөг нь монгол бөх үндэсний цэрэг эрсийн хүчин чадал авхаалж самбааг сорин шалгаруулах тулаан тэмцээн болсоор ирснийг харуулж байдаг. Мөн барилдахад суурьтай, хөлөөр мэх хийхэд аюул осол багатай тул бөхчүүд одоо ч үндэсний монгол гутал өмссөөр байна. Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй зөөлөвчийн ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг. Мөн гутлын боолтыг бас ингэж чимэглэдэг.

Бусад мэдээ

Apr 02, 2019 19

Дөрвөн бэрх

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/