Уншиж байна...

Ханилах хүнийхээ удмыг хар гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Удмыг нь хар гэдэг үгний цаана хэр их мөнгөтэй, хэр царайлаг, хэр боловсролтой хүн бэ гэсэн шалгуур огт байхгүй. Удам судрыг хөрөнгөөр жиших ямар ч боломжгүй юм. Хэчнээн боловсролтой, хөрөнгө зөөртэй хүн байлаа гээд хань ижлээ хуурч мэхлэх, зовоох, араар нь тавих гээд есөн шидийн дутагдал харин ч элбэг. Тэгвэл удмыг нь харж ханилахын учир юу вэ. Удам гэж чухам юуг хэлээд байна вэ.
Таны ханилах гэж буй хүний гэр бүлийн хүмүүжил зөв үү, ээж аавынхаа үгийг хэр сонсдог вэ, биеийн эрүүл мэнд хэр сайн бэ, амьдралын идэвх зориг тэмцэл өндөр үү, өчүүхэн зүйлд бууж өгөөд бусдын олж ирсэн хоолоор өөрийгөө тэжээлгэх дуртай тэжээвэр амьтан уу, бусдыг хэр хүндэтгэдэг вэ зэрэг амьдралын ноён нуруу болсон шалгуурууд үүнд багтдаг аж.
Түүнээс биш тэр сайдын тийм хүүтэй, тэр баяны тэр охинтой гэрлэснээрээ удам сайтай хүний хань болж буй хэрэг биш юм. Зөвхөн амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гээд байгаа юм. Удам сайтай хүнтэй ханилбал ирээдүйд учирч болох олон эрсдэлээс эмэгтэй хүн өөрийгөө хамгаалж чадна. Амар амгалан амьдралаар амьдарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй мөр бүтэн явж чадна. Үр хүүхэд тань хэн нэгнээс зүрх алдан эмээхгүй өр бүтэн, сэтгэл хангалуун өсөх болно. Энэ л амьдралын утга учир шүү дээ.

Эрт цагт Өөлдүүд Цамбагарав хайрханыг цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж, бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ.
Эрт дээр үеэс Өөлд, Мянгадууд Цамбагарав, Алтан-Хөхий хоёр уулаа Ховд голтойгоо шүтэж, хайрлан биширч, хүндлэн тахиж ирсэн уламжлалтай билээ.
Цамбагарав уулыг хоймороо завилан сууж цай идээ, архи дарсаар дайлуулж байгаа эр хүний шинжтэй уул гэдэг учир Цамбагарав уулыг эр савдагтай. Түүний яг элгэн урдаас харж ханаран цэнхэртэх Алтан-Хөхий уулыг эр нөхөрөө дайлж цайлж байгаа эхнэр хүний дүрстэй учир эм савдагтай гэдэг домогтой ажээ.
Хар ус нуурыг тогоотой цай нь, Ховд голыг тогоотой цайгаа самран сэлбэж байгаа шанага нь, баруун гар талд нь байгаа Майхан уулыг тавагтай идээ нь, өмнө нь байгаа шорвог давстай Баян нуурыг лонхтой архи нь, зүүн талд нь байгаа Алтанцөгц нуурыг хундагатай архи нь гэдэг домогтой.
Ийм учраас энэ хоёр уулын өвөрт нутагладаг Өөлд, Мянгадууд: Цагаан сарын шинийн нэгний өглөө хотынхоо урд өндөрлөгт тусгай тавцан засаж эр савдагтай Цамбагарав хайрхандаа өндөр хавирга, хонтшагайг, эм савдагтай гэх Алтан-Хөхий хайрхандаа өвчүү шатааж өргөж, 13 сангаа тавьж мөргөдөг домогтой ажээ.

Шилийн богд уул руу охиноо дагуулаад гарч байгаа ээж, найз залуугаа дагаад гарч яваа бүсгүйчүүд байх юм. Үүнийг уншаарай. Бүсгүй хүнийг уул овоонд гаргадаггүйн учир ямар нэг мухар сүсэг огт биш. Учир шалтгаан нь их энгийн.
Оргил их уулсын үзүүр газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их, өндөржилтийн давтамжтай, салхи хүчтэй, даралт сийрэг учраас тэнгэр газрын савслагад байнга дээш доош таталцан үелзэж байдаг.
Үүнийг Уулын сүр дарах, Газрын сүр дайрах гэж нэрлэдэг байв. Энэхүү өвөрмөц хүчтэй эрчмийг эртнээс ажиглаж мэдсэн өвгөд дээдэс минь улс үндэстний эх болсон охид эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалах, хэвлий савд нь хий цохиж хураад хожмоо ураг тээх, хүүхдээ төрөх цагт хий нь буруудаж, эх үр эндэхээс болгоомжлох үүднээс “Бүсгүй хүн сүрлэг өндөр уулсын оргилд гардаггүй, тахилгат овооны бэлээс дээжээ өргө; гэх хориг цээрийг үлгэр домог болгон тогтоосон аж.
Газрын сүрд дайруулсан залуу бүсгүй хүний яс хэврэгшин алтан заадас салах цагтаа үгээр хэлэмгүй зовлон эдэлдэг гэсэн цээрийг мэддэг тул тахилгат овоо, сүрлэг уул тийш зорих бүсгүйчүүдээ эртнээс ингэж хаацайлан хориглосоор иржээ. Үүнд ямар нэгэн шашин шүтлэг, эр эм хүмүүний хийморь, бузар доройн шалтгаан ер үгүй юм.
Орчлон хорвоод эртний их хувь ерөөлөөр хүн болж төрөөд байгаль дэлхийдээ буцаад шингэдэг энгийн жам ёс, тавилан төөргийг мэддэг, дагадаг байсан эцэг өвгөддөө мөргөмү

БИТҮҮЛЭГ САЙХАН...
Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрийн мэнд ээ!
Өнөөдрийг БИТҮҮН
Идээг нь БИТҮҮЛЭГ
Идэхийг нь БИТҮҮЛЭХ
Ихдүүлэхийг БИТҮҮРЭХ гэмой.
Нүүр номынхоо эрхэм хүндэт найзууддаа Мэхийн ёсолж, гэгээн бүхний дээдийг хүсье ээ! Та нар минь сайхан битүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Аа тийм, тавгийнхаа идээг зөв тааруулж зассан биздээ.

1. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлчийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Мөн айлд хоновол сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
2. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг. Харин цадтал нь хоолло.
3. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл яр шарханд баригдана.

Монголчууд эрт дээр үеэс амар мэндээ мэдэлцээд хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.
Цагаан сараар эхлээд ахмад настангуудынхаа амрыг эрж золгож мэндлээд суудалд суун хөөргөө зөрүүлэнгээ,
- Cap шинэдээ сайхан шинэлж байна уу?
- Таны бие лагшин тунгалаг уу?
- Даага далантай, бяруу булчинтай юу?

-Монгол дээл маш маргаантай. Хүннү дээл биднийх байжээ, босоо захтай дээл хятад юм байна гээд. Бид яаж ялгах вэ?
-Бид түүхэндээ хүчтэй явсан уу, явсан. Хүчирхэг улсуудын соёл хувцсаар нь л түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа улсууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дуурайдаг. Соёл нэгээс нөгөөд уусан, шилжих нь ч бий. Өнөөдөр бидний амьдралд моод загвар яаж дэлгэрдэг вэ гэдгийг зүгээр онолын үүднээс ярья л даа. Цагаан сарын шиний нэгний өглөө хүмүүс зурагт, сайтаар хэн гэдэг улс төрч Ерөнхийлөгчид бараалхан золгохдоо юу өмсчихөв, бөхчүүд юу өмсөв, урлагийн нэртэй одууд юу өмсөв гэдгийг харна. Тэр бол моод түгээж байгаа хэлбэр. Тэрэн шиг нийгэмд тухайн улс орон хүчирхэг байх үед хувцасны загвараа түгээж байдаг. Тэрнийг хүмүүс харж моод дэлгэрдэг.

1. Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино.
2. Хэлийн ингэж, тэгж сурна гэсэн яг яс томъёолж тогтоосон арга байхгүй. Тэр арга нь тухайн хүнээс өөрөөс нь гараад ирж ч мэднэ.
3. Гадаад хэл сурах нь уйгагүй оролдлого, тэсвэр, тэвчээр шаардах хүнд хүчир зүйл. Үүнийг өөр юмтай зүйрлэвээс элсэн уулын оройд гарахын тул цуцаж туйлдахаас шантралгүй цөхрөлтгүй мацахтай эгээ ижил. Тэр элсэн манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү биш. Гадаад хэлийг сурчихаад үр шимийг хүртэж суух үнэхээр сайхан. Алимны модыг байнгад арчилж тордсоны хүчинд ургуулаад амтат жимс хувааж идэхтэй адил.
4. Оролдлого муутай хүний оюун тархи хөгжихгүй байсаар ухааных нь сүв дорхноо битүүрнэ. Эрдэнэт хүмүүний бие төрхийг олж төрсөн бол ихийг сурч бүтээх учиртай. Тэрнээс биш зөвхөн баас, шээсний үйлдвэр болж явсаар нэгэн насыг элээх ёсгүй.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/