Монголчуудын аргын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушигны тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их ажилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол аргал” тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг.

Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургисан малчны гэр ариун болой.
Л.ТҮДЭВ

Монгол ардын тоглоом нь ард түмний аж амьдралын байдлыг тод томруун тусгадгаараа онцлогтой бөгөөд ямар нэг тусгай орон байр, тоног хэрэгсэл төдий л шаарддаггүй тул нүүдэлчний амьдралын нөхцөлд сайтар зохицож иржээ.Монгол ардын аман наадгай нь эхлэл, өрнөл, төгсгөл хэсэгтэй төдийгүй, тогтмол уран хэллэг, үйл хөдлөлтэй, хэлбэл зохих  үг яриатай, тэр нь хүнд оногдсон дүрийн хуваарилалт бүхий учраас жүжиг наадмын чанартай байдаг.Аман наадгайд харилцан яриа бүхий хэсэг их байдаг нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, ярих чадварыг дээшлүүлэх, ой тогтоолтыг сайжруулах төдийгүй аливааг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн аман наадгай нь орчин тойрныг танин мэдэх, юмсын шинж чанар, хэлбэр дүрс, өнгө зүсийг судалж, тоо, орон зайн ойлголттой болж, ургамал, амьтныг танин мэдэхэд сургадаг. Өвөг дээлсээс минь уламжлан ирсэн ардын аман наадгайг хүүхэд багачууд тоглож сурснаар нутаг ус, эх орныхоо тухай мөн ард түмний зан заншил, ёс суртахууны болон ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай ойлголтыг олж авдаг.

Эрт үеэс Монгол хүүхдүүдийн дунд хамгийн өргөн дэлгэрсэн тоглоомын нэг бол Чоно тарвагацах хөдөлгөөнт тоглоом юм.

Уламжлалд шинийн нэгний их золголтоор идээ цагаа амсаж, мэндийн тамхи мэдсэний дараа гэрийн эзнээс эхлээд орсон гарсан зочин гийчин бүгд шагайгаар “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинждэг. Дараа нь золгосон айлдаа “Үүчүүр” дэлгэж хотлоороо тоглож нааддаг. Хүн бүр шинийн өдрүүдэд үүчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үүчүүр орхиод хожсон талынхан ихэд бэлгэшээдэг. Шинийн нэгэнд үүчүүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үүчүүр тоглодог. Үчүүр орхиход бүх хүмүүсийг бага ихгүй оролцуулж, бүр өлгийтэй нялхас, хэвтрийн хөгшин байсан ч нэр оруулж өмнөөс нь эцэг эх, хань ижил нь шоог орхиж тоглодог.

“Оюун түлхүүр”
Оюун түлхүүр хэмээх уг сургаал нь дугаар зуунаас уламжлан өнөөдөр хүртэл хадгалагдан ирсэн юм. Энэ нь Чингисийн цадигтай мөн чанараараа адил. Үүнийг бас Чингис хааны бүтээл гэж үздэг. Хувьсгалаас өмнөх хаад ноёд, түшмэл, язгууртан, бичээч нарыг хүмүүжүүлдэг зохиол байжээ.
Цаг хугацаанд олон хүнийг ард амжин аясанд янз бүрийн нөлөө орсон.Тухайлбал: Шарын шашны нөлөө нь

Дэмбээ нь Mонголчуудын дунд өргөн дэлгэрсэн сонин янзын аялгат тоглоом бөгөөд үг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дэмбээ тоглоомын гол зарчим нь тоглогч хоёрын гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таалцах явдал юм. Хуруу гарын хөдөлгөөний аясаар уламжилж ирсэн тусгай аялга, бүр ардын дууны аяаар дэмбээдэх нь ч байдаг. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоёр гарын хурууг зэрэг гаргах, харааны хурц мэдрэмж, үг хэлний тод байдал, сонсож хүлээн авах чадвар, гар хурууны хөдөлгөөний хурд зэрэг нь авхаалж самбаанаас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс энэхүү тоглоом нь хүний амхаалж самбаа, сэтгэн бодох үйлийг сорих шинжтэй тоглоом юм.

13-р зуун гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг хүртэл монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж байв. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр, домог, бөө мөргөлийн дом шившлэг, сургааль, ерөөлийн үгс, байлдааны болон ан авын уриа дуудлага байдаг. Эдгээрийн гол үүрэг зорилго зориулалт нь иргэнийг засаж сайжруулахад чиглэгдэх ба ихэвчлэн хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлж, ой билэг, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг, ёс суртахуун гоо зүйн хүмүүжлийн хүчтэй зэвсэг чухал хэрэглүүр болж өгдөгт оршиж байгаа юм. Мөн аман зохиолд “хүүхдийн аман зохиол” хэмээх цэвэр биеэ даасан төрөл байдаг үүнийг үгэн наадам ч гэж нэрлэх нь бий. Үгэн наадамд хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг, зугаа үг, оньсого зэрэг нь багтдаг бөгөөд үүний нэгэн тод жишээ болох “Дайралцаа үг” буюу аялгат тоглоом юм.
Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Дээр үеэс хүмүүс мэндээ мэдэлцэх, нутаг усаа асуулцах харилцан ярианаас эхлэн зарга үүсгэхэд нэг нь нөгөөгөө уран үгээр давах харилцаанаас үүдэн дайралцаа үүссэн гэж үздэг. Хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа солилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Уран үгийн холбоогоор оюун ухааны цэцийг булаалддаг дайралцаа хэмээх аялгат тоглоомыг зарим газар дандилдах хэмээн нэрлэдэг (Д.Cампилдэндэв).

Монголчууд олон зууны турш мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эртнээс нааш гаршуулан өсгөн, ашиг шимийг нь хүртэж буй адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг ерөнхийд нь Таван хошуу мал хэмээн нэрлэсэн байдаг. Таван хошуу малд зориулсан ардын үлгэр, шүлэг, домог, дуу, тоглоом наадгай олон байдагаас тэмээтай холбоотой Буур1 ботго, цагаан тэмээцэх, цагаан тэмээчлэх зэрэг тоглоом наадгай нь Монголын хүүхэд багачуудын дунд ялангуяа малчин айлын хүүхдүүдийн хамгийн их тоглодог ардын уламжлалт тоглоомуудын нэг юм.

"Цагаан сар" хэмээх өнөөгийн Хятадын Ганьсу мужийн Зонхова ( Сонгинотой ам) гэх газарт 16 р зууны эцсээр төрсөн гэгддэг Монгол Түвдийн эрлийз байх магадлалтай Лувсандагва ламд зориулсан түүнийг бурханчлан бусдад шүтүүлж, номлолд нь сүсэглүүлэхийг оролдогч түвдэч шашны урсгалынхны зохиосон Шашны зан үйлийн тухайд!!! Учир нь Буддын гүн ухааны их ( нийтээрээ гэгээрэх) бага ( хувь хүний гэгээрэх) сургааль номлолд ямар ч байсан манай Монголын газар нутгийн УС САХИХ ЁС-СУУРЬ ХӨЛГӨН тэй холбоотой ямар ч сурвалж байдаггүй болно.

Бусад мэдээ

Apr 03, 2020 10

АРГАЛЫН УТАА

Mar 30, 2020 14

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020 11

Үүчүүр

Mar 20, 2020 28

Дэмбээ

Mar 17, 2020 28

Дайралцаа

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/