Уншиж байна...

Монголчуудын аргын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушигны тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их ажилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол аргал” тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг.

Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургисан малчны гэр ариун болой.
Л.ТҮДЭВ

Үг нь монгол, үгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл
Өв соёлоо үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болмай.
Зуун түмэн үгтэй хэлэнд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
Харийн үгээр далдайгагсдыг
Хамгийн боловсорсон гэхэд бэрх
Гадаадын үгээр гайхуулагсдыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх
Хэвлэл сонин үзсэн үдэшдээ
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт
Харь үгийн бүлхинд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт /1958.05.07/ Утга зохиол урлаг сонин

Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд үүнээс цухас дурьдвал:

Уран нугаралт 17-р зууны үед "Саран хөхөө" театрт анх удаа тайзнаа тавигдаж байсан гэдэг түүхэн баримт байдаг. Үүнээс өмнө хаад ноёдын өргөөнд эсвэл найр наадам баяр цэнгүүн дээр охид бүсгүйчүүд үегүй юм шиг уян хөдөлгөөн, уран гоолиг байдлыг харуулан хөгжмийн эгшиг дээр нугарч, бүжиглэж үзүүлдэг байсан ба монголын уран нугаралтын үүсэл хөгжлийг гурван хэсэгт хуваан авч үздэг.

“ЧАМА” гэдэг нь ( шидэт) буюу ( гайхамшигт ) гэсэн утгатай “ БАЛ” гэдэг нь ( үелээ) буюу (далан) гэсэн утгатай хоёр үгнээс бүтсэн Чамабалын хүрд буюу ( шидэт далангийн хүрд) гэж нэрлэгдсэн олон зуун наадам байдаг нь монгол ардын наадмын нэгэн төрөл юм. Энэ төрлийн наадмаас ам дөрвөлжин хашаа хэлбэртэйг “УТКҮ” , дугуй хүрээнүүдээс бүтсэн хэлбэртэйг нь “ ХҮННҮ” гэж ялгадаг байна. 

Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүмүүн Бямбын Ринчен абугай алдарт “Монгол хэл” шүлэгтээ:
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!... хэмээн эх хэлээ магтан дуулсан байдаг.
Энэхүү шүлэг бол монгол хүн бүр цээжлэн уншиж, бахархан санаж байх, нандин бүтээл. Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгс илэрхийлж барамгүй гайхамшигтай хэл гэдэг.

Их монгол улсын төрийн бодлого, үйл ажиллагаа, сүр хүчний нэг илрэл нь төрийн цэрэг, зэр зэвсгийн сүр хүчтэй нягт хобоотой.
Хүн төрөлхтний нэгэн адил монголын эртний зэр зэвсгийн нэг нь чулуу байсан нь цаг хугацаанд нум сум, илд бамбай, хуяг дуулга, буу сэлэм болон хөгжиж ирсэн. Хүннүчүүдийн булшнаас 407-410 оны үеийн алтан нум сум олдсон нь одоонийн Мажар (Унгар) улсын нутгийг эзээлж байсан Хүннүгийн Аттилла хааны үед төрийн дээд эрх барих тушаалтанд олгодог ямба ёслолын бэлэгдлийн тэмдэг байжээ.

Монгол дархчуул зэр зэвсгийн хэв хэлбэртэй, чимэглэх хээ угалз, амьтны дүрийг уран нарийн зохицуулдаг байжээ. Гол төлөв амьтан дүрслэх, түүний намба төрх, сүр хүчийг гаргахыг зорьдог төдийгүй сүүлдээ хас, түмэн нас хээ, өлзий, сүлжээ зэрэг бэлэгдлийн хээ чимгээр чимэглэж иржээ. Монголд ирсэн европ жуулчин “Монголын эрэгтэйчүүд сур харвахаас өөр юм үл мэднэ. Тэд ан хийж байга харван сургуулилдаг , том багагүй цөм сурамгаа харвадаг, хуралдай хийж зугаацан цэнгэхдээ амсгөл нь сүр хүчтэй ” гэж тэмдэглэсэн байдаг.
Монголчууд зэр зэвсэг эд хэрэглэлийн урлаг өөх хоорондоо нягт нягт хобоотой уялдан уламжлагдаж иржээ.
Мэдээ оруулсан: Л. Номинчулуу

ХАРУУСАЛ
Хүй дарсан чулуугаа
Харийн гараар хөндүүлчихээд
Хэний өмнө нутагтай гэж
Хэлэх юм бэ бид

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/