Асуух нуруу: хонь, малын ууц ястай нийлж байгаа хэсэг
Асуух нуруу гэдэг сонин нэрийн учир нь хүндэт зочин ирж бүхэл шүүс ууц тавигаар дайлахад зочин гийчин нь асуух нурууг мөлжихдөө заавал асуух нурууны үг хэлэлцдэг заншилтай. Гийчин нь ахмад хүн бол “асуухыг нугалах уу” гэж гэрийн эзнээс асуун нугалаад үелэн мөлжилгүйгээр тавьдаг.Гэрийн эзэн нь ахмад хүнийг хүндэтгэхийн учир олон юм ярьдаггүй. Харин үе насны юмуу залуу хүн бол “нугал, нугал”, “нугал, нугасыг надад өг” гэж хэлдэг. Ийн зөвшөөрсний хойно нугалаад мөн мөлжилгүйгээр тавьдаг.
Харин үе тэнгийн юмуу наадаж наргих зорилгоор асуулгүй нугалж мөлжих тохиолдол байдаг. Гэрийн эзэн энэ надтай наадаж мэтгэх нь гэж ойлгоно. Тэгэхэд гэрийн эзэн зүүн гарын хомхой хуруу болон эрхий хуруугаар чимхэж баруун гартаа дэрс мод барьж (цагаан өвс болно) “энэ хаана байдаг ѐс вэ? та юунд асуулгүй нугалав” гэж асуухад нугалсан хүн хариулж хэлэлцэн сэц булаалдаж наадам наргиан үүсгэх ёс буй. Аль болох сэцэн хурц, алиа шог ярьж ой ухаан сэргэлэн, эрдэм дэлгэр, хэл мэргэн байхыг Асуух нуруунд сайн эрийн магнай, хан гарьдын жигүүр, алтан дөш эмээл, сайн авхайн суудал, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор зэрэг олон нэрс бүхий дүрс байх ба түүний утга учрыг оруулж хэлэлцдэг зэргээс асуух нуруу гэж нэрлэсэн.

Монгол Улс 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элсэж, гарын үсэг зуржээ. Энэ хугацаанд нийт 10 конвенцид нэгдэн орж, өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монгол Улсын 23 өв бүртгэгдсэн байдаг.
Хамгийн сүүлд Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжан улсын нийслэл Баку хотноо энэ сарын 2-7-нд болж, манай Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монголын уран бичлэгийг ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэсэн.
Уг хуралд манай улсаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс очиж ажиллав. Хурлын сонин, цаг үеийн асуудлаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.

Монгол угсаатны оюуны соёлын нэгэн өвөрмөц уламжлал бол монгол тоглоомын зан үйл хийгээд бэлгэдэлт шинж юм. Бидний үзэхээр монгол тоглоом наадмын зүйлсийн олонх нь эрт үедээ зан үйлийн шинжтэй байсан бөгөөд өдгөө ч бас тэр шинжээ хараахан бүрэн алдаагүй, сэргээн үзэх боломжтой байгаа юм. Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна домын шинжтэй, засал тахилгын шинжтэй байдагт оршино.Сар шинээр тоглодог үүчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоомууд бол хаврын тэргүүн сарын шинийн нэгний зан үйл, цагаан сарын бэлгэдэлтэй зүй ёсоор холбогдож байдаг. “Алаг мэлхий” хэмээх шагайн тоглоомыг битүүний орой тоглодог бол “Дөрвөн бэрх”, “Үүчүүр”, “Хорло” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог заншилтай байна. Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом дэлгэж, наргиж цэнгэвэл гэрийн жавар үргэдэг гэж үзэх бөгөөд шинийн нэгэнд тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээх, тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэх, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож, заавал дахин тоглох[1] зэрэг өвөрмөц зан датхалууд буй. Шинийн нэгний өдөр “Хорло” тавил нь сар шинэдээр тоглодог тоглоомуудын нэгэн адил нэг талаас жилийн нуруу үзсэн мэргэ төлгийн шинжтэй, нөгөө талаас бас заслын шинжтэй болдог.

Шагай шүүрэх тоглоомоор олон хүн олон шагаагаар тоглох нь өрсөлдөөнтэй болгож өгдөг. Олон хүн талцаж тоглож болдог. Зузаан дэвжээ(олбог) засч тойрон суугаад шагаагаа дэвжээн дээрээ тарааж байрлуулна. Хэн эхэлж тоглохоо тогтоод нар зөв тойрон тоглодог. Тоглогч сумдаа багтах (хөө хуяг)- аа өөд нь шидээд тараасан шагааныхаа өөрийн урд байгаа зах хэсгээс атгандаа багтах хэсгийг хаман авч дээш шидсэн сумаа атгасан шагаан дээрээ тогтоож авна. Шагаа хамж атгахдаа бусад шагаанд хүрч, хөндөж болохгүй. Хэрэв ойр орчмын шагаанд гар хүрч хөдөлгөх, атгасан шагаанаасаа унагавал алдаа гэж үзээд хүчингүйд тооцож дараагийн хүн шүүрнэ.
Дээрх алдааг гаргалгүй авсан хүн шагаагаа өөрөө авна. Ингэж наадсаар дэвжээн дээрх шагаа дуусахад хамгийн цөөхөн шагаатай хүний шагааны тоотой адил шагаа нийлүүлэн дэвжээнд цацаж тараагаад түрүүчийн тоглолтын хамгийн сүүлчийн шагааг авсан хүн эхэлж шүүрнэ.
Шагаа шүүрэхэд хамгийн сүүлд гар багтахуйц цөөн шагаа үлдвэл түүнийг хажуугийн хүн алгандаа шигшин багцалж өгдөг. Энэ багцыг шүүрэхэд нэг шагаа үлдэхийг зөвшөөрдөг бөгөөд үүнийг сүүл гэж нэрлэдэг. Хэрэв тоглогч ээлжиндээ энэ миний алганд багтахгүй гэж үзвэл багцаас ганц шагаа аваад дараагийн хүн шүүрдэг. Зарим тохиолдолд цөөхөн 2-5 хүртэл шагаа үлдвэл түүнийг энд тэнд байрлуулж сум буцаж буух хооронд тоншиж (түүж) авдаг. Энэ нь маш хурдан шалмаг хөдөлгөөн, хурц хараа, баримжаа шаарддаг юм.
Ийнхүү наадаж тоглолтын явцад нийлэх шагаагүй болсон нь хасагдсаар, бүх шагааг өөртөө авч чадсан нь хождог. Шүүргийн шагаа нь маш жижиг шагаануудыг түүж тусад нь бэлтгэсэн байдаг.

МУСГЗ, Германы Ерөн¬хий¬лөгчийн загалмай хас одонт, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа.
-Таныг их олон мод тарь¬сан гэж сонслоо. Хичнээн мод тарьж ургуулж байгаа вэ?

-Одоогоор 380 мянган мод тарилаа. Миний тарих мод үүгээр зогсохгүй. Би үүнээс ч их бүр сая мод тари¬хаар шийдсэн. Бурхан тэнгэр надад нас хайрлавал амьд¬ра¬лынхаа эцсийн мөч хүрт¬лээ мод тарина.

Монголчууд түүхэн урт удаан хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Үүний нэг нь шагайн наадгай юм. Монголчууд шагааг “Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй” гэх буюу алт мөнгөн шагаа гэх мэтээр оньсого таавар үлгэр домогтоо оруулан хүндэтгэж, өсөхөөсөө эхлэн өтөлтлөө тоглосоор ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм.

Монголчуудын дунд тоглож асан мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний мэдээ “Монголын нууц товчоон”-д дурдагдсан нь бий. Тэрхүү баримтад өгүүлэхдээ Тэмүжин, Жамуха хоёр балчир бага насандаа Онон мөрний мөсөн дээр тоглож байсан тухай мэдээгээр гардаг. Өгүүлэн буй мэдээнд “...Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин нүхт шагай арилжиж анд бололцож, анд хэмээлдээд Ононы мөсөнд шагалцахуйх тэнд анд болцгоов ( Цэрэнсодном 2000) гэж дурдагдсан байна. Үүнээс үзэхэд Монголчуудын дунд мөсний шагайн наадаан 12-р зууны сүүл үед бүрэн тархсан байсан нь хоёр хүүхдийн тоглож байсан мэдээнээс харагдаж байна. Өгүүлэн буй мэдээнд мөсөн дээр тоглож асан шагайн тоглоомын үндсэн хэрэглэлийг мал, амьтны шагайгаар хийж байсан мэдэгдэнэ.

Дэлхийн соёлын өвд:
 
1. Орхоны хөндийн дурсгалт газар
2. Монгол Алтайн хадны зургийн цогцолбор
 
Дэлхийн байгалийн өвд:
 1. Увс нуурын ай сав газар
 Хүн төрөлхтний соёлын биет бус өв:
 
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
2. Монгол ардын уртын дуу
3. Монгол үндэсний баяр наадам
4. Монгол үндэстний хөөмийн урлаг
5. Бүргэдийн баяр
6. Монгол гэрийн уламжлалт урлал зан үйл
 
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:
 
1. Монгол тууль
2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
3. Монгол цуур хөгжмийн урлаг
 4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
5. Монгол уран бичлэг
 
Дэлхийн дурсамж хөтөлбөрт:
 
1. Луу алтан товч
2. Монгол шунхан данжуур
3. Есөн эрдэнийн ганжуур
 
Хүн ба шим мандал хөтөлбөр:
 
1. Монгол Дагуурын тал
2. Дорнод Монголын тал
3. Хустайн нурууны цогцолборт газар
4. Говийнихдарханцаазатгазар
5. Увс нуурын сав газар
6. Богд хан уул тус тус оржээ.
 
 
Эхсурвалж: "Монгол Говь" сонин
ЮНЕСК-ийн дэлхийн түүх соёлын өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд
Дэлхийн соёлын өвд:
 
1. Орхоны хөндийн дурсгалт газар
2. Монгол Алтайн хадны зургийн цогцолбор
 
Дэлхийн байгалийн өвд:
 1. Увс нуурын ай сав газар
 Хүн төрөлхтний соёлын биет бус өв:
 
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
2. Монгол ардын уртын дуу
3. Монгол үндэсний баяр наадам
4. Монгол үндэстний хөөмийн урлаг
5. Бүргэдийн баяр
6. Монгол гэрийн уламжлалт урлал зан үйл
 
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:
 
1. Монгол тууль
2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
3. Монгол цуур хөгжмийн урлаг
 4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
5. Монгол уран бичлэг
 
Дэлхийн дурсамж хөтөлбөрт:
 
1. Луу алтан товч
2. Монгол шунхан данжуур
3. Есөн эрдэнийн ганжуур
 
Хүн ба шим мандал хөтөлбөр:
 
1. Монгол Дагуурын тал
2. Дорнод Монголын тал
3. Хустайн нурууны цогцолборт газар
4. Говийнихдарханцаазатгазар
5. Увс нуурын сав газар
6. Богд хан уул тус тус оржээ.
 
 

Бусад мэдээ

Sep 07, 2020 151

БОГД ХАН УУЛ

Sep 07, 2020 114

АЛТАН ХӨХИЙ УУЛ

Sep 02, 2020 115

АЛТАН ОВОО

Sep 02, 2020 54

Яруу найраг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/