Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж “Энэ муу чөтгөр ямар хаашаа юм? хүнийг зүгээр байлгахгүй” гээд … аманд нь атга хөмүүл чихсэн чинь,
– Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
– Одоо яаж байна гэж асуусан чинь,
– Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
– Одоо яаж байна гэж асуухад,
– Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,
– Одоо яаж байна гэж асуутал,
– Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салъя даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
Чөтгөрөөс салсан нь
– Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, – Одоо яаж байна гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь “Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз” гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,
– Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
– Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.
 
Зарим хүн ярихдаа: Гаогуй нарын дээдэс нь хүннүгийн  зээгээс гаралтай. Хүннүгийн Шаньюйд гоолиг сайхан  2 охин  төрсөн гэдэг ... Улсын эзэн тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй  хэлсэн нь:  “Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ?” тэнгэрт өргөе гэжээ. Чингэад улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд 2 охиноо суулгаад тэнгэр минь та өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрсөн ч  тэнгэр авахгүй байсан  тул нь очиж авы гэтэл Шаньюй зөвшөөрсөнгүй.
Дахин нэг жил өнгрөхөд хөгшин чоно асарын  хажууд ирж ульсаар  сүүлдээ асарын дор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа болив.  Дүү нь хэлсэн нь: Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр  энд суулгасан. Гэтэл эдүгэ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээж хэмээн доош буун  очтугай гэхэд эгч нь эмээн очсонгүй.  Харин  дүү гарч очж чононы гэргий болон хүү төрүүлсэн байна.  Түүний удам нь өсөн үржсээр байгаад улс болжээ. Ийм учир энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай болсон гэдэг.
                          Л. Номинчулуу
 

 Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх   хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг.Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай.Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайласхийх хэрэгтэй. Үүнээс гадна, ширээнийхээ нүүрээс 10-30 градусс жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтоо хөдөлгөж байвал сайн. Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ.Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүг муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд тун ашигтай байдаг юм.
 
МУГЖ Т.Ариунаа өчигдөр Буянт-Ухаа цогцолборт “Тэнгэр шиг бай” тоглолтоо түүхэнд тэмдэглэдэхүйц, нижгэр хийж фэнүүддээ бэлэг барьлаа. Зохион байгуулалт, өнгө гэрэл, тайз чимэглэлийн хувьд Монголд болж байгаагүй тоглолт хийсэн гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Тоглолтын ивээн тэтгэгчээр Номин холдинг болон Ноёд групп компаниуд ажиллажээ. 10 жилийн өмнө ч хийсэн тоглолт нь тухайн үeдээ шоу гэж ямар утгаараа тавигдаж болдгийг монголдоо анхлан мэдрүүлсэн. Энэ удаагийнх ч бас тэсрэлт байлаа.
Гэхдээ тоглолтын хувьд гэрэл, хөгжим, бүжиг, лазeр гээд үнэн саак байлаа. Маш их хөдөлмөр зарцуулсан, маш том баг ажилуулсан, шинэлэг өнгө төрхтэй хийх гэсэн санааг зориуд магтан бичмээр санагдлаа. Т.Ариунаагийн дайчин, урлагийн төлөө гэсэн, нарийн мэдрэмжтэйг бахдан харж суулаа.
Тоглолтын үеэр “Хань минь үргэлж дэргэд байгаарай” хэмээх дуун дээр Т.Ариунаагийн нөхөр, Ноёд группын захирал Г.Буяндорж тайзнаа гарч ирэн эхнэртээ сюрприз барьж тэд хамдтаа бүжиглэж дууллаа.
Хамгийн гол нь бүх дуугаа шинэ, цоглог найруулгаар дуулсан нь үнэн тасархай байлаа. Дуучин Ариунаагийн тоглолтыг үзээд үнэхээр биширлээ. Их сайхан тоглолт үзүүлсэн дуучиндаа маш их талархаж улам их амжилтыг хүсье.
 
 
ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын захаас Монголын эзэнт гүрний үеийнх байх боломжтой хүний булш илрүүлжээ. Буриадын Соёлын яам энэхүү булшийг археологийн үнэт олдвор хэмээн мэдэгдэж, VI-XIII зууны үед харьяалагдана гэжээ. Улаан-Үдийн “UlanMedia” сайтад мэдээлснээр, тус улсын Тарбагатай мужийн Нижний Саянтуй тосгоноос дээрх булш олджээ. Тосгоны оршин суугчид хашаандаа бордооны нүх ухаж байтал дээрх хүний араг яс гарсан бөгөөд ердөө 1.5 метрийн гүнд байсан аж. Цагдаа нарын хэлснээр, булшийг олсон оршин суугчид энэ газарт дөрвөн жил зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд хуучин эзэмшигч нь хашаа байшингаа зарж Москва уруу шилжжээ. Одоо Улаан-Үдийн уг тосгоны газрыг хамгаалалтад авч,өргөн хэмжээний малталт хийж эхэлсэн байна. Булшнаас олон төрлийн эд өлгийн зүйлс гарсан ч энэ нь булшны аль үед харьяалагдахыг тодорхойлоход учир дутагдалтай байгаа аж. Ямартай ч, булшнаас товч, бүсний арал, метал болон хуванцар бүтээгдэхүүн, гутал гарчээ. Харин араг яс чулуужсан бөгөөд албаныхан VI-XIII зууны үед хүнийг 1.5 метрийн гүнд оршуулдаг байсан гэж оршуулгын зан үйлээр нь тодорхойлж байна. Тиймээс энэ булшийг Монголын эзэнт гүрний үед хамааруулж байна. Одоо цогцсыг шинжилж байгаа бөгөөд сар орчмын хугацаа шаардах гэнэ. Шинжилгээний дараа уг цогцсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч, үхлийн шалтгаан тодорхой болох агаад шинжилгээг Белоруссийн талаар хийлгэх ажээ.
 
1910-аад оны үед юм дагуу. Хүрээнд "чөтгөр" Санжаа гэдэг нэгэн эрдэмт оточ байж. Тэрээр Шүүх яамны хахууль хээл авдаг, зальхай харгис нэгэн түшмэлд хөлд нь зүү тавьжээ. Гэтэл өнөөх түшмэл ямар хахууль хэнээс авч байсан, хэн гэдэг хүнийг хилсээр хохироож байснаа хашгирч орилон ярьдаг солиот нэгэн болчихож.
Бас Хүрээний шоронгийн хянагч, тахар байгаад хахууль хээл авч, өгч тушаал дэвшин баяжсан нэг нөхөрт 2 ширхэг үрэл өгч. Тэгсэн нөгөө нөхөр цадахаа мэдэхгүй хоол иддэг болж доошоо байнга чацга гүйлгэн эцэстээ турж эцэн нүд аньжээ. Гэр орон нь ч хоосорч.
Хүрээний оточ нэртэй хүн амьтны мууг үзэх дуртай, атаач хорон зантай нэгэн ламд тан өгөөд маажуур өвчин тусгачихаж. Өнөө ламын хамаг бие нь халуу шатан загатнаж, хүнээр буюу өөрөө бүх биеэ маажуулан урж улаа нэлий болсон амьтан суудаг болсон гэдэг. Энэ Санжаа гэдэг хүний нэрээр Санзайн ам нэрлэгдсэн гэдэг шүү.
 

Алтан ордны үйсэн дээрх бичиг
1930 онд Ижил мөрний хөвөөнд нэгэн булшнаас худам монгол бичгээр бичсэн харилцаа шүлэг бүхий үйсэн дэвтэр олдсныг тухайн цагаар нь Алтан ордны эзэнт үед хамруулж ийн нэрлэжээ. Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх нутгаа санагалзан бичсэн аястай  мөн энэхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе анх судалсан байна. Шүлгийн  ихэнхи хэсэг баларч устсан бөгөөд уг олдвор нь өдгөө ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд бий.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/