Уншиж байна...

Эрт дээр цагт нэгэн баян айлд Ганга хүү нэртэй тугалчин зарц байжээ. Тэр айлын бух нь хүн мөргөдөг, сүрхий хялангартай, хэцүү амьтан байжээ. Нэг өдөр үнээ, тугал нь нийлэхэд хүү тугалаа хөхүүлэхгүй гээд гүйн очтол нөгөө бух мөргөх гээд ирсэн хүү зөрөх шиг болсонд тоос манараад бух унаад өгчээ.
Хүү бух үхчихлээ гэсээр өргөөд гэртээ иржээ. Ингээд хүү бухны ширийг хуу татаж, махыг нь чануулах зуураа ширийг нь сур болгон элдэж дуусав гэнэ. Үзтэл бухны хүзүүг хүү мулт алгадаж нугасыг нь тасалсан байжээ.

Дорой амьдарвал дээрэлхэнэ
Дориун бай миний хүү
Дотогшоо шаналбал бэтгэрнэ
Гаргаж бай миний хүү
Зүдэр, ядар өөрийгөө ял
Зүтгэлтэй бай миний хүү
Шантрахыг чинь би үзэхгүй

Нэгэнтээ олон мянганы тэртэнд оргилон олгойдсон галт уулсын тогоод олноор орших энэ гайхам сайхан нутагт аялан судлах ажлаар очихдоо харуусам олон үнэнг хайлан хүүрнэх уул усны эздийг үгийг сийрүүлэн бичиж билээ... Тэр үед яагаад ч тэнгэрийн үнэн өндийх цаг болоогүй үгийг бүү дуулга гэсэн сэн.
Өдгөө харин өгүүлмээр... үүнэнс хойшилбол хожимдмоор санагдав...

Ариун цэнхэр тэнгэрээ
Азын тэргүүнд титэмлэж,
Аадар намираа хоёрын
Агсрал, уярлын аясаар
Амьдралд хат тааруулж соёрх,

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

БӨӨ
Чулуун зэвсэгийн түүхтэй
Буурал түүхээ ихэрлүүлж
Чухам үнэн нууцыг
Хадны бичигтэй хадгалсан
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө /Тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Мөхөшгүй түмний минь түүхийн хэлтэрхий/

Дарьганга ястан нь өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтайгаас гадна өмсөж зүүх хувцас, гоёл чимэглэл, эдлэл хэрэглэлүүд нь бүгд өөр өөр онцлог шинж, утга агуулгатай байдаг. Энэ удаад Монгол үндэстний томоохон төлөөлөл болох дарьганга ястны малгайн танилцуулгыг хүргэе.
Дарьганга малгай нь тэнгэр өөд тэмүүлсэн, цэнгэн мандахыг бэлгэшээсэн шовгор оройтой. Нарны цацрагийг төлөөлсөн 32 ширээстэй, орой дээрээ бат бэхийн бэлгэдэл улаан өнгийн гогцоо бүхий сампинтай.

Бараг усгүй шахам цөлийн нөхцөлд хорхой шавьж, могой, гүрвэл гээд л амьд амьтад амьдардаг. Тэдний дэргэд 800 кг жинтэй тэмээ гэх энэ аварга амьтан хэрхэн биеийн бодисын солилцоог хэвийн байлгаж чаддаг болох нь сонин. Мөн дээрээс нь 300-600 кг ачаа ачаад наранд улайдсан цөлөөр тайван алхах аварга биет энэ амьтан хүнд хэцүү нөхцөлд таатай нь аргагүй амьдрах нь гайхалтай.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/