Олон монголчуудын дунд өргөн дэлгэрсэн хөлөгт тоглоом “Буга” бол монголчуудын ан агнуурын соёлыг тусгасан эртний уламжлалт өвөрмөц тоглоом юм. Монгол угсаатны дунд дэлгэрсэн “Буга”тоглоомын уламжлал нэн арвин бөгөөд манайд нэг бугын эсрэг 12 хүү тоглох “Тугал буга”-аас эхлээд, 4 бугын эсрэг 49 хүү тоглох “Соёондой буга”, 4 бугын эсрэг 60-64 хүү тоглох “Зоргол буга”, 6 бугын эсрэг 60 хүү тоглох “Цөх буга”, 8 бугын эсрэг 80 хүү тоглох “Хангал буга” хүртэл олон хувилбар байгаа бол өвөрлөгчдөд мөн өргөн дэлгэр хувилбарууд бий. Тухайлбал Эзнээгийн торгуудын дунд уламжилсан хувилбарт үүний эсрэгээр 2 чонотой 24 буга нааддаг онцлогтой байна.

Асуух нуруу: хонь, малын ууц ястай нийлж байгаа хэсэг
Асуух нуруу гэдэг сонин нэрийн учир нь хүндэт зочин ирж бүхэл шүүс ууц тавигаар дайлахад зочин гийчин нь асуух нурууг мөлжихдөө заавал асуух нурууны үг хэлэлцдэг заншилтай. Гийчин нь ахмад хүн бол “асуухыг нугалах уу” гэж гэрийн эзнээс асуун нугалаад үелэн мөлжилгүйгээр тавьдаг.Гэрийн эзэн нь ахмад хүнийг хүндэтгэхийн учир олон юм ярьдаггүй. Харин үе насны юмуу залуу хүн бол “нугал, нугал”, “нугал, нугасыг надад өг” гэж хэлдэг. Ийн зөвшөөрсний хойно нугалаад мөн мөлжилгүйгээр тавьдаг.
Харин үе тэнгийн юмуу наадаж наргих зорилгоор асуулгүй нугалж мөлжих тохиолдол байдаг. Гэрийн эзэн энэ надтай наадаж мэтгэх нь гэж ойлгоно. Тэгэхэд гэрийн эзэн зүүн гарын хомхой хуруу болон эрхий хуруугаар чимхэж баруун гартаа дэрс мод барьж (цагаан өвс болно) “энэ хаана байдаг ѐс вэ? та юунд асуулгүй нугалав” гэж асуухад нугалсан хүн хариулж хэлэлцэн сэц булаалдаж наадам наргиан үүсгэх ёс буй. Аль болох сэцэн хурц, алиа шог ярьж ой ухаан сэргэлэн, эрдэм дэлгэр, хэл мэргэн байхыг Асуух нуруунд сайн эрийн магнай, хан гарьдын жигүүр, алтан дөш эмээл, сайн авхайн суудал, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор зэрэг олон нэрс бүхий дүрс байх ба түүний утга учрыг оруулж хэлэлцдэг зэргээс асуух нуруу гэж нэрлэсэн.

Монгол Улс 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элсэж, гарын үсэг зуржээ. Энэ хугацаанд нийт 10 конвенцид нэгдэн орж, өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монгол Улсын 23 өв бүртгэгдсэн байдаг.
Хамгийн сүүлд Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжан улсын нийслэл Баку хотноо энэ сарын 2-7-нд болж, манай Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монголын уран бичлэгийг ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэсэн.
Уг хуралд манай улсаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс очиж ажиллав. Хурлын сонин, цаг үеийн асуудлаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.

Монгол угсаатны оюуны соёлын нэгэн өвөрмөц уламжлал бол монгол тоглоомын зан үйл хийгээд бэлгэдэлт шинж юм. Бидний үзэхээр монгол тоглоом наадмын зүйлсийн олонх нь эрт үедээ зан үйлийн шинжтэй байсан бөгөөд өдгөө ч бас тэр шинжээ хараахан бүрэн алдаагүй, сэргээн үзэх боломжтой байгаа юм. Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна домын шинжтэй, засал тахилгын шинжтэй байдагт оршино.Сар шинээр тоглодог үүчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоомууд бол хаврын тэргүүн сарын шинийн нэгний зан үйл, цагаан сарын бэлгэдэлтэй зүй ёсоор холбогдож байдаг.

Шагай шүүрэх тоглоомоор олон хүн олон шагаагаар тоглох нь өрсөлдөөнтэй болгож өгдөг. Олон хүн талцаж тоглож болдог. Зузаан дэвжээ(олбог) засч тойрон суугаад шагаагаа дэвжээн дээрээ тарааж байрлуулна. Хэн эхэлж тоглохоо тогтоод нар зөв тойрон тоглодог. Тоглогч сумдаа багтах (хөө хуяг)- аа өөд нь шидээд тараасан шагааныхаа өөрийн урд байгаа зах хэсгээс атгандаа багтах хэсгийг хаман авч дээш шидсэн сумаа атгасан шагаан дээрээ тогтоож авна. Шагаа хамж атгахдаа бусад шагаанд хүрч, хөндөж болохгүй.

МУСГЗ, Германы Ерөн¬хий¬лөгчийн загалмай хас одонт, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа.
-Таныг их олон мод тарь¬сан гэж сонслоо. Хичнээн мод тарьж ургуулж байгаа вэ?

-Одоогоор 380 мянган мод тарилаа. Миний тарих мод үүгээр зогсохгүй. Би үүнээс ч их бүр сая мод тари¬хаар шийдсэн. Бурхан тэнгэр надад нас хайрлавал амьд¬ра¬лынхаа эцсийн мөч хүрт¬лээ мод тарина.

Монголчууд түүхэн урт удаан хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Үүний нэг нь шагайн наадгай юм. Монголчууд шагааг “Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй” гэх буюу алт мөнгөн шагаа гэх мэтээр оньсого таавар үлгэр домогтоо оруулан хүндэтгэж, өсөхөөсөө эхлэн өтөлтлөө тоглосоор ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм.

Монголчуудын дунд тоглож асан мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний мэдээ “Монголын нууц товчоон”-д дурдагдсан нь бий. Тэрхүү баримтад өгүүлэхдээ Тэмүжин, Жамуха хоёр балчир бага насандаа Онон мөрний мөсөн дээр тоглож байсан тухай мэдээгээр гардаг. Өгүүлэн буй мэдээнд “...Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин нүхт шагай арилжиж анд бололцож, анд хэмээлдээд Ононы мөсөнд шагалцахуйх тэнд анд болцгоов ( Цэрэнсодном 2000) гэж дурдагдсан байна. Үүнээс үзэхэд Монголчуудын дунд мөсний шагайн наадаан 12-р зууны сүүл үед бүрэн тархсан байсан нь хоёр хүүхдийн тоглож байсан мэдээнээс харагдаж байна. Өгүүлэн буй мэдээнд мөсөн дээр тоглож асан шагайн тоглоомын үндсэн хэрэглэлийг мал, амьтны шагайгаар хийж байсан мэдэгдэнэ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/