http://www.zoofirma.ru/
Манжийн хаад XVII зууны 30-аад оноос бурхны шашныг Монгол болон Төв Азид дэлгэрүүлэх бодлого баримтлах болжээ. Тэдний энэ бодлого, явууллагын цаана бурхны шашныг ашиглан тухайн бүс нутагт өөрсдийн байр сууриа бэхжүүлх, улмаар ноёрхлоо тогтоох зорилго агуулагдаж байв 1652 онд V Далай ламыг Бээжинд ирүүлсний1 гол зорилго нь Манжийн хаан өөрийнхөө нэр хүндийг өргөх, өмнөд Монголд тогтоосон засаглалаа зөвтгөн бататгахад шашны нэр нөлөөг ашиглахад чиглэж байсан юм.
 Мөн Манж улс эрэлхэг байлдаанч монголчуудын дунд номхон хүлцэнгүй, энэрэнгүй ёс, номлолыг гол болгосон бурхны шашин дэлгэрэх явдлыг дэмжиж байсан Мин улсын бодлогыг үргэлжлүүлжээ.
 Манжийн хаадын XVII зууны 30-аад оноос 1690-ээд он хүртэлх хугацаанд бурхны шашны талаар явуулсан төрийн бодлого нь шарын шашнаар дамжуулан монголчуудыг өөртөө татахын зэрэгцээ Монгол дахь байр сууриа бататган бэхжүүлэхэд чиглэжээ.1 Жамбадорж.”Болор толь”. Хөх хот. 1984. Тал 502.
Өмнөд Монголь дахь шашны сүм хийдийг нэгдмэл удирдлага, төвтэй болгон захирахын тулд Өвөр Монголын Жанжаа хутагт Агваанчойндан /1642-1714/-ыг шарын шашны тэргүүнээр өргөмжилж, Долоннуурт сүм байгуулж өгчээ. Манжийн хаан 1733 онд Жанжаа хутагтыг Чин гүрний төрийн багш болгов1. Тэгээд Халх, Хөх нуур, Түвэдэд Манжийн төрийн бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх төлөөлөгч болгон түүнийг ашиглах болов.
 1691 онд Манж нар Долоннуурын чуулганаар Халх Монголыг эрхэндээ оруулж явахдаа Халхын шарын шашны тэргүүнээр 1639 онд өргөмжлөгдсөн Жибзундамба хутагт Занабазар /1635-1723/-ыг хэвээр нь үлдээжээ2. Мөн нийт сүсэгтэн монголчуудад зориулан “Буяныг цугларуулагч” хэмээх сүм байгуулж өгчээ.
 Манжийн Найралт төв хаан 1723 онд Халхын I Жибзундамба хутагтад “шашныг мандуулагч” цол, алтан тамга, алтан навчит өргөмжлөл хүртээж, түүний шавь нарыг захирсан Эрдэнэ шанзудба ба Их Хүрээний хамба Номун ханд тамга олгожээ.1 Дамчойжамсу.”Цагаан лянхуа эрхэс”. Бээжин. 1996. Тал 85. 2 Галдан. “Эрдэнийн эрхи хэмээх түүх болой”.УБ.1960.тал  Монгол дахь бурхны шашны үзэл суртал болон сүм хийдүүдийн оюун санааны эх ундарга болж, удирдан чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Түвэдийн байр суурийг өөрчилж, энэхүү гол төвийн эрх, үүргийг Бээжинд шилжүүлэх бодлогыг Манжийн хаад баримталж байв. Манж нар шарын шашныг Чин улсын төрийн шашин хэмээн тунхаглаж, хутагт хувилгаадыг зүйл бүрээр ивээн хөхүүлж байв.
 Манжийн төрөөс Монголд бурхны шашны шарын урсгалыг дэлгэрүүлэх бодлого баримталж байв. Монгол нутагт улааны шашныг шүтэх явдлыг албан ёсоор цаазлан хориглож, зарим үед зөвхөн шарын шашныг чандлан сахих талаар зарлиг гаргахад хүрч байв.
Халхын шарын шашны тэргүүн Жибзундамба хутагтын Хүрээний засаг захиргааны зохион байгуулалт гэвэл, бүх дээд эрхийг хутагт барьж, гүйцэтгэх эрх баригчийг томилж байв.
Долоннуур хотод 14 хутагт хувилгаан байнга сууж байсны 8 нь их хутагт байжээ2.
 Сүм хийд олноор байгуулагдаж, лам нарын тоо олшроход Монгол язгууртнууд их үүрэг гүйцэтгэжээ. Тэд өөрсдийн эзэмшил хошуунд сүм хийд байгуулж байв. 1 С.Пүрэвжав.”Хувьсгалын өмнөх Их Хүрээ”. УБ. 1961. Тал 30.
Манжийн төрөөс Монголыг баримтлан захирах талаар удаа дараа гаргасан хууль цаазын бичгүүдэд Монголын шарын шашин, том хутагт хувилгаад хийгээд сүм хийд, лам, шавь нарын эрх зүйн харилцааг зохицуулж баталгаажуулсан байдаг.
 Гэхдээ Манж нар Монголын шарын шашны талаар баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчлөлгүй хэвээр үргэлжлүүлж, хүрээ хийдийг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх арга хэмжээ авч байжээ.
1900 оноос өмнө Монголд нийт 246 гэгээн хувилгаан байсны 147 нь Өмнөд Монголд, Хөх нуурт 35 хутагт байжээ. Халх Монголд Манжийн Жибзундамба хутагтаас гадна 13 байв. 1814 онд зөвхөн Жибзундамба хутагтын Их шавийн харъяанд 26 хутагт хувилгаан байв2.
2 С.Пүрэвжав. “Монгол дахь шарын шашны хураангуй түүх”. УБ.1978. тал 194.
XIX зууны сүүл үе гэхэд Монголын лам нарын тоо нийт эрэгтэйчүүдийн гуравны нэгийг эзлэх болсон бөгөөд зөвхөн Ар Монголд 100 000 гаруй лам байжээ. Лам нарын энэхүү механик өсөлтийн нөгөө талд сүм хийд, дуган номын газар бас олширч байв. Ар Монголд 940 гаруй, Өмнөд Монголд 1800 гаруй сүм хийд, хурал номын газар, 150 000 орчим лам байжээ.