http://www.zoofirma.ru/
Монголын Нууц Товчооны 154-р хэсэгт нэгэн үйл явдлын тухай өгүүлэх. Юув гэвэл
Чингис хаан Татаар иргэдийг номхотгоод, дагаж, бууж өгөгсөдийг нь хэрхэн тухай
их эеэр зөвлөлдөв.
"...Татаар иргэд
Өвгөд эцгэсийг барсан бүлгээ
Өвгөс эцгэсийн
Өшил өшиж
Хясал хясаж
Цүүнд үлиж

Хядаж, алж өгье
Үлиттэл хядъя
Үлдэгсэдийг боол болгоё
Зүг зүгт хуваая" гэж хэлэлцсэнийг Бэлгүтэй гэрээс гармагц Татарын Их Чэрэнд ам алдаж орхино. Үүнээс үүдэн Татарууд дэр авч үхэх гэж тэмцэн, монголчуудад
үлэмжхэн хохирол учруулах билээ. Түүнээс хойш Чингис хаан Бэлгүтэйг их эед оролцуулахыг хорин, их эе болж бүхийд"...гадна бүхийг застугай. Засаад,хэрүүлийг, хулгай
худал үйлдэтнийг заргалтугай" хэмээн зарлиг буулгадаг.
Энд өгүүлэхээр бол Бэлгүтэй давхар давхар ноцтой гэм хийсэн болох нь тодорхой харагдана. Нэгд: Их эеийн нууцыг задруулсан. Энэ маш ноцтой алдаа. Дараа нь энэ
нууц задарснаар монголчууд маш хүнд хохирол амсаж, олон дайчид , монгол цэрэг алагдсан байна.Гэтэл ийм хүнд ял, завхрал гаргасан хүнийг Их хаан яагаад маш хөнгөхнөөр буюу зөвхөн Их эед үл оролцох, тэр зуур гадуурх \ аюулгүй байдлыг хангах нэлээд хариуцлагатай албанд тохоох төдийгөөр ял хэлтрүүлэв? Чингис хаан өөрийн төрсөн дүү болоод тэр үү? Өнөөх Чингис хааны "Гайтай болбаас шадрыгаа ч шанталсугай, Гавьяатай
болбаас дайснаа ч шагнатугай" гэсэн нэн чухал зарчим хаана байна вэ? Эсвэл идэр бага Бэгтэр, Тэмүүжин , Хасар хоёрын сумд нэвт сүлбүүлэхийн өмнө хэлсэн "Дүү Бэлгүтэйд бүү хүртүгэй" хэмээсэн гэрээсийг санав уу?
Нөгөө талд Бэлгүтэй яагаад ийм болчимгүй зүйл хийв ээ? Тийм мунхаг бодлогүй хүн үү? Эсвэл Хаан ахдаа ямар нэгэн хэмжээгээр хар бурууг, өшил хорсолыг тээж
явсан нь энэ үйлдлээр илрэв үү? Гэх мэт олон асуулт бий.
Эдгээр зөрчилтэй асуултуудад бүрэн дүүрэн итгэл үнэмшил төрөхүйц хариулт тэр бүр надтай таарч байсангүй. Түүхч,судлаач, зохиолч бүр өөр өөрийнхөөрөө тайлах ч... Харин зохиолч Ж. Заяабаатар"Омог босоо Хавт Хасар" түүхэн романдаа дотор цэлмэтэл тайлал хийсэн байх юм. "...Тэд гэмгүй , би гэмтэй. Би гэмтэй гэсээр Бэлгүтэй морио хөтлөн
Чингис хаанд дөхөн очиж сөгдлөө.
-Өчигдѳр Их Чэрэн надаас Татаруудыг яах гэж байна гэхээр нь би худлаа хэлж түвдэлгүй үнэнийг дуулгачихсан юм... өршөө... намайг...гэхэд Хасар уурсан Бэлгүтэйг заамдан авлаа."
/"Омог босоо Хавт Хасар"роман хэсгээс. 194-р хуудас/
Яагаад энэ тайлал бусдаас илүү итгэл үнэмшилтэй байна вэ? Юуны өмнө аливаа шийдвэрийг гаргахдаа, ялангуяа гайтныг яллах, гавьяатныг алдаршуулахдаа уг хүн нь хэн бэ, ямар нөхцөлд, ямар зорилго сэдлээс тийн үйлдэв гэдэг нэн чухал учир шалтгаан болдог.
Эрүүгийн эрх зүйд энэ сэдвийг бүр ч нарийвчлан авч үздэг.
Чингис хааны хувьд том ялд унасан Бэлгүтэйг маш хөнгөн яллах гол үндэслэл нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Бэлгүтэй хэзээ ч худлыг өгүүлж үл чадах, хүн хуурч, мэхэлж, араар нь тавьж, ов заль гаргаж үл чадах маш нандин сайхан чанартай хүн юм. Тэр дайн тулаанд ч ялгалгүй ов
мэхийг бус шууд тулж, ид хав, эр бяраар хүчийг тэнсэн үзэх билээ. Тиймээс ч тэрбээр Зэв, Сүбээдэй, Мухулай, Боорчи нар шиг гарамгай сайн жанжин болоогүй биз. Чухамхүү Бэлгүдэйн энэ сайн чанар нь дээрх нөхцөлд байгаа Их Чэрэн Бэлгүтэйн тэр чанарыг сайтар мэддэгээс
ам алдуулсан ч байж болх... Ялангуяа овог отгоороо"цүүнд үлиж" буюу "тэрэгний голд жишиж" хядагдах болсон тэр овгийхны хүнд хэцүү байдлыг харж, сэтгэл шаналан байсан нь Их Чэрэнгийн асуултад шууд хариулах нөхцөл ч болсон байж болно. Чингис хаан эцэг нэгт дүүгийнхээ энэ чанарыг сайн мэддэг, бас өндөр үнэлдэг байж. Тиймээс ч Бэлгүтэйд машид итгэдэг, ихэд дотно байсан.
Бэлгүтэй хэзээ ч хар бурууг санан тийн нууц дэлгэх хүмүүн биш билээ. Энд Чингис хаан өөрийнхөө тогтоосон Их засаг хууль ёсыг ноцтой зөрчсөн нь ч үгүй юм.
‎Чуба‎ хэнд Гайхамшигт түүхүүд ба сонин хачин
2 цаг ·