Уншиж байна...


1912 оны намар Монголын засгийн газартай шууд хэлэлцээ хийж эхлэв. Барга, Дотоод Монголыг Халхтай нэгтгэж нэгдсэн тусгаар тогтносон Монгол улс байгуулах, Петербургт Монголын төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг Монголын тал тавьж байв. Гэтэл Оросын төлөөлөгчид үүнийг хүлээж авахгүй.
1912 оны шувтаргаар Гадаад яамны тэргүүн сайд Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Монгол улсын хил хязгаарын тухай асуудал болон Орос улсаас зээлж авах асуудлаар хэлэлцээ хийхийн тулд Петербургт очсон байна.


Ер нь энэ айлчлал Орос улстай эдийн засгийн талаар харилцаагаа өргөтгөхөд түлхэц болсон юм. Доктор, профессор Ж.Болдбаатар энэ тухай бичихдээ: “Орост очсон хоёр дахь удаагийн үйл явдал нь Ханддоржийн улс төрийн зүтгэлтний нь хувьд улам ухааруулж, хоёр их гүрний дунд оршиж буй бага буурай орон тун ухаалаг нарийн, давхар тооцсон бодлого явуулж байж сая бие даан оршин тогтнож болох юм байна гэдэг дүгнэлтэд хүргэжээ”3 гэж оновчтой зөв тодорхойлсон билээ.
3 Ж.Болдбаатар: Эрдэнэ дайчин чин ван Ханддорж. УБ. 1994. Тал 78-79.
Бослого гаргаж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа монголчуудыг хатуу залхаан цээрлүүлэхийг шаардсан хятадын харгис хүчний явууллага их идэвхжиж байсан үед буюу 1913 оны эхээр Түвэдийн эзэн далай ламын газраас бие төлөөлөгчид Монгол улс тусгаар тогтносонд баяр хүргэж, хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай асуудлаар ирэхэд Монгол улсын эрх баригчид талархан хүлээн авч хэлэлцээ хийгээд Монгол-Түвэдийн найрамдлын гэрээг 1913 оны 2 сарын 4-нд байгуулав.
Орос, ДИУ хоёр Монголын асуудлаар удаан хэлэлцсэний эцэст 1913 оны 11 дүгээр сарын 5-нд Бээжинд “Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” гэдэг тунхаглалд гарын үсэг зурсан нь хөрш хоёр гүрэн Монголын тусгаар тогтнолыг хавсайдан цуцлаж зөвхөн Ар Монголыг ДИУ-ын харъяат автономит эрхтэй байлгахын удирдамж болов. Үүнээс болж үндэсний хувьсгалын өрнөлт таслагдан буурах замдаа орсон юм.
Улс төрийн амьдрал, гадаад байдал
1911 оны Ар Монгол Манж Чин улсын 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгож, Монголын тулгар төрийг сэргээн байгуулж, тусгаар тогтнолоо тунхагласан нь Монгол орны сэргэн мандлын эхийг тавьсан түүхэн үйл явдал бөгөөд Монголын ард түмний эрх чөлөөний тэмцлийн том амжилт, Монголын улс төр, эдвийн засаг, нийгмийн хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн дэвшилт үйл хэрэг байлаа.
1911 оны хувьсгалт үйл явц монголын ард түмний үндэсний ухамсрыг сэргээн идэвхжүүлжээ.
1912 онд хаант Орос улсаас цэргийн мэргэжилтэн, сургагч дарга нарыг урин авчирч, Нийслэл хүрээний ойролцоо Хужирбулан хэмээх газар цэргийн сургуулийг нээв.
1912 онд Орос, Монголын хооронд гэрээ бичиг байгуулах хэргээр зарагдан ирсэн хаант Оросын засгийн газрын тусгай элч И.Я.Коростовец, Монгол улсын ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэн хоёрын хооронд Монгол улсын морин цэргийг байгуулах хэрэгт Орос улсаас тусламж авах тухай хэлэлцээр байгуулагдан, 1913 оны эхээр гарын үсэг зуржээ.
Монголын шарын шашны тэргүүн VIII Богд Жибзундамба үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний бүр эхнээс Манж-Хятадын ноёрхлоос ангижран, Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг сэргээн мандуулах чиг шугамыг тууштай баримталж, шарын шашны тугийн дор монголчуудыг нэгтгэхийг чармайж байсан нь түүнийг улс төрийн тавцнаа товойн гарч, Монголын эзэн хаан, төрийн бэлгэ тэмдэг болон тодрох нөхцөл болжээ.

1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Монгол үндэстний төр улсыг сэргээн тунхагласнаараа хэл, шашин шүтлэг, материаллаг соёлын нэгдэл бүнхий монгол туургатны дотор үндэсний үзлийг бадраа, Их Хүрээг тойрон нэгдсэн Монгол улсыг байгуулах эрмэлзэл өрнөв.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/