Уншиж байна...

Орос, Хятад хоёр 1913 онд Бээжин хотноо Монголын асуудлаар хэлэлцээр хийж, “илэрхийлэн гаргах бичиг зүйл” буюу “Орос, Дундад хоёр улсын 1913 оны тунхаг” гэдэг баримт бичигт харилцан гарын үсэг зуржээ. Энэ тунхагийн нэгдүгээр зүйлд “Орос улс, Дундад улсын Гадаад Монголын хэмжээтэй эзэрхэхийг /автономийг-Ред/ зөвшөөрөн хүлээв”. Хоёрдугаар зүйлд “Дундад улс Гадаад Монголын өөртөө эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв” гэжээ.


1913 оны өвөл Монголын Гадаад яамны сайд М.Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Петербург хотноо очихдоо хаант Оросын эрх баригчидтай уулаж, Монгол улсын оршин тогтноход чухал холбогдолтой хэд хэдэн асуудлаар Оросын зүгээс дэмжлэг авах асуудлаар хэлэлцээ хийхээс гадна Англи, Франц, Япон зэрэг олон улсаас Орост сууж байсан элчин сайдын яамдад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх асуудлыг тавьж, зарим оронд айлчлах зөвшөөрөл хүсэл зорилготой байжээ. Гэвч эдгээр орны Орос дахь элчин сайдын яамдаас хүсэх зорилготой байжээ. Гэвч эдгээр орны Орос М.Ханддорж нарыг хүлээж авсангүй.
1913 оны эхээр Монголын засгийн газар Да лам Цэрэнчимэд, бинт ван Гончигсүрэн нарыг Японд очуулахаар томилон илгээжээ. Цэрэнчимэд нарын зорилго нь Японтой худалдаа, найрамдлын гэрээ байгуулах явдал байжээ.
1913 оны Бээжин хотноо Орос Хятад хоёрын гарын үсэг зурсан тунхаг бичгийн тавдугаар зүйлийн дагуу Орос, Хятад, Монгол гурван этгээдийн бага хурлыг 1914 оны 8 сарын 26-нд Монгол-Оросын хил дээрх Хиагт хотноо эзлэв. Энэ бага хуралд оролцсон Орос, Хятад, Монгол талууд Монголын тусгаар тогтнолын асуудлаар харилцан маш их зөрөлдөж байсан билээ. Ийм учраас уг бага хурал маш хурц зөрчлийн дунд, 8 сар гаруй хугацаанд сунжирч, эцсийн дүндээ Орос, Хятад хүчээ нэгтгэн буурай Монголд 1913 оны Орос-Хятадын тунхагийг тулган хүлээлгэв.
Гурван этгээдийн хэлэлцээрийн дараа үндэсний нэгдсэн төр улсаа байгуулах уриа дуудлагаар Халх Монголд ирж, Монголын төрд зүтгэж байсан хүмүүсийн ихэнх нь арга буюу Өвөрлөгч нутагтаа буцав. Гэвч тэднээс нэлээд нь Ар Монголд үлдэж, ар монголчуудтай жаргал зовлонгоо хуваалцсан билээ.
Энэ хоёр үйл явдал монгол угсаатны төрийн шинэ хэлбэрийг илэрхийлж, үндэс угсаагаа хамгаалах тэмцлийг тодорхой хэмжээгээр идэвхжүүлжээ. Ялангуяа Ж.Цэвээн, Э.Ренчино нарын зэрэг буриадын сэхээтнүүд Гадаад, Дотоод Монгол, Буриад, Синьцзяны монголчууд, Туваг нэгтгэсэн их Монгол улсыг байгуулах үзэл санааг дэвшүүлж байлаа. Тэдний бодлоор энэ нь монголчуудын аж төрдөг түүхэн нутаг дэвсгэрийг сэргээж, Орос, Хятад, Японы нөлөөнөөс ангид жинхэнэ бие даан тусгаар тогтносон Монголын төрийн шинэ хэлбэрийг тогтоох болно гэж үзэж байв.
Нийслэлийн сургуулийн сурагчдын дотроос хэдэн хөвгүүдийг сонгон ав, Оросын Эрхүү зэрэг газарт явуулан суралцуулж байв. Тэдний дотроос 1921 оны хувьсгалын зарим зүтгэлтэн хүмүүс хожим шалгаран гарчээ.
Нууц бүлгүүд үүсч, үйл ажиллагаагаа эхэлсэн нь.
Япон улсад гүн Гүррагчааг нууцаар томилон явуулж, америк худалдаачин Ларсонаар дамжуулан АНУ-тай холбоо тогтоохыг хүссэн хэдий ч нөлөөнийхөө бүс нутгийг хувааж, эзэмшил эрхээ тогтоосон дээрх гүрнүүд Монголын асуудалд нааштай хандах сонирхолгүй байв. Түүнчлэн Бээжинд очсон Жалханз хутагт ч төдийлөн тусыг олж чадсангүй. Эрх баригчдын хүрээлэлд Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж, гүн Гомбо-Идшин нарын үндэсний үзэлтэй, эх оронч зорилготой лам, ноёдоос бүрдсэн бүлэг үүссэн ч тэд бие даан улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжгүй байв.Монгол орны цаг төрийн байдал туйлын ээдрээтэй болсон үед буюу 1918 оны эцэс, 1919 оны эхээр Нийслэл Хүрээнд нууц 2 бүлгэм буй болжээ.
Консулын бүлгэмийн Их шавийн харъяат, Орос консулын дэргэдэх орчуулагчийн сургуулийн монгол хэлний багш, шинэтгэгч үзэлтэн Д.Бодоо үндэслэсэн бөгөөд түүнд Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Жамъян, Жигмиддорж, Намсрай, Алтангэрэл, Бавуу, Баяр, Вачиров нарын хүмүүс нэгдэж байв. Бүлгэмийн анхны гишүүд нь бичгийн сэхээтэн, сэтгүүлч, лам байгсад бөгөөд Англи, Япон, Орос, Итали зэрэг орнуудаар явж, дэлхийн улсуудын хөгжил, байдлыг нүдээр үзсэн, гадаад хэлийг бага сага гадарладаг байв.
106
Тэднээс гадна бас нэгэн бүлгэм үүссэн нь Ой модны түрээсийн газрын түшмэл байсан С.Данзангийн зохион байгуулсан Зүүн хүрээний бүлгэм юм. Түүнд бичиг, цэргийн жижиг түшмэл Д.Догсом, Ө.Дэндэв, М.Дугаржав, Д.Сүхбаатар нар нэгджээ. Тэд үзэл бодол нэгтнүүдээр эгнээгээ өргөтгөх, хятад цэргийн тоо, хүч, зэвсгийг тагнах, умард хөршид тогтсон шинэ засаг төрийн бодлого зорилгыг танин мэдэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байжээ.
1920 оны 1 сарын 5-нд бүлгэмийн 20 гаруй гишүүд Хүрээний Баруун өргөөнд цуглаж “... бидний эдгээр нөхөд өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгүй, дан ганц харъяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж амар түвшнийг олох замыг нээгдүүлж соёрх”2 хэмээх үг зохион сүүгээр хадган дээр бичиж тухайн хэрэгт амь бие хайрлахгүй, няцалт буцалтгүй тэмцэх тангараг тавьжээ. 2 Үнэн. 1989.3.2 № 51.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/