Уншиж байна...

Их Юань улс мөхөж, монголчууд хятадаас буцаж ирсний дараа монголд улс төрийн бутралын үе эхлэв. Хэдийгээр эзэн хаан залгамжлан төр барьж байсан ч томоохон ноёд, язгууртнууд эрх дураар бие даан засаглахыг эрмэлзэж байсан тул монгол орон нь хэрэг дээрээ хааны хяналтаас гадуур хэд хэдэн томоохон хэсэг болж орших болжээ. Үүнд Зүүн Монгол нь дотроо халх, цахар, урианхайгаас бүрдсэн зүүн гурван түмэн, ордос, түмэд, юншээбүүгээс бүрдсэн баруун гурван түмэнд хуваагдаж байсан бол, баруун монгол нь хошууд, чорос, дөрвөд, торгууд гэсэн дөрвөн түмэнтэй харыдангуй цул нэгдэл байв. Зүүн, баруун монголчууд энэ үед хаан ширээний төлөө ид хямран тэмцэж, үүнийг нь хятадын Мин улс өөгшүүлэн дэвэргэж, хүчийг нь тарамдуулах болов. Энэ хүнд хэцүү үед монголын улс төрийн тавцан дээр ойрадын Эсэн тайш гялалзан гарч ирж, монголчуудыг зангидан бөөгнүүлсэн түүхтэй.



Эсэн бол Чингис хааны гавьяат өрл өг Урианхад ын Зэлмийн 9 дүгээр үеийн ач бөгөөд түүний эцэг нь Ойрадын Чорос аймгийн Тогоон тайш байв. Энэ үед баруун монгол буюу ойрадууд ихэд хүчирхэгжиж ирсэн боловч монголын төр ёсонд Чингисийн алтан ургийн хүн хаан болдог тогтсон журамтай байснаас ойрадын ноёд шууд өөрсдөө монголын их хаан болж зүрхлэхгүй, харин зүүн монголоос хаан болгож, чухамдаа тэдний далбаан дор засаглаж, ирээдүйн замаа засах болжээ. Эсэн тайш яг ийм маягаар Адай хаан, түүний шадар Аругтай нарын эсрэг байлдан дийлэхдээ зүүн монголын Тайсуныг сөргүүлэн хаан болгож, өөрөө түүний шадар сайд буюу тайш болсон авч хэрэг дээрээ улс орны хэрэгт давуу мэдэлтэй оролцох болжээ. Улмаар хаан, тайш хоёр гар нийлэн нийт монгол туургатныг захиргаандаа оруулж чадсан байна. Мөн зүрчид аймгийг эрхшээлдээ авав.

Монголчууд ийнхүү нэгдэн нягтарч байх үед хятадын Мин улс эдийн засгийн талаар хаан боож, дотроос нь хагалан бутаргаж, хүчийг сулруулах бодлогыг эрчимтэй явуулж байв. Иймд Эсэн тайш өөрийн бага хүүд Мин улсын хааны гүнжийг өгнө гэсэн амлалтаасаа буцсан гэдгээр шалтаглан Тайсун хааны зөвшөөрөлтэйгөөр Мин улсад дайн зарлажээ. Энэ үед монголчуудын хуучны цэрэг дайны систем болох мянгатын оронд хопгуу гарч ирсэн бөгөөд цэрэг захиргааны хуваарь болж байсан түмтүүд энэ үед бараг улс гэсэн утгатай болж, бие даасан цэргийг эзэн захирагч нь мордуулах болжээ. Гэхдээ цэргийн хэрэг болон байлдаанд шалгарч гавьяа байгуулсан хүнд хошууч цол шагнаж, хошуу удирдуулдаг байв. Харин Их Монгол улсын үеийн байлдааны журам бараг өөрчлөлтгүй хэрэглэгдэж байв.

1449 оны 7 дугаар сард монголын цэрэг 4 замаар Мин Улсын хилрүү довтлон оров. Эсэн тайпшйн биечлэн удирдсан их цэрэг Датун руу, Тайсун хааны удирдсан цэрэг Ляодун руу, баруун гарын баатруудын чинсан түшмэл Алагтөмөрийн цэрэг Сюаньфу руу, Алчу жанжны цэрэг Шаньси руу тус тус довтолсон байна. Эдгээр 4 замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алагтөмөр жанжны удирдсан цэргүүд байв. Монголоос нийт 2 түмэн цэрэг энэ дайнд оролцсон бөгөөд 7 дугаар сарын 30-нд Эсэн тайшийн цэрэг Датун хотын ард Мин улсын дэд жанжины цэрэгтэй тулалдахад дэд жанжин нь алагдаад цэрэг нь бутарч, монголчууд Датунгийн арын олон бэхлэлтийг эзлэв.

Мин улс дөрвөн их жанжинаар тус бүр түмэн цэрэг захируулан, байлдуулсан авч цөм ялагдаж, бараг бүх цэрэг нь алагджээ. 8 дугаар сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бас ялагдсан байна. Тайсун хаан өөрийн цэргээс гадна Урианхай гурван харуулаас их цэрэг дайчилж, Ляодунгийн хилийн хэрмийг давж ороод Гуаннин хотыг бүслэн байлдахад тус хотыг сэргийлэн хамгаалж байсан Мин улсын цэрэг хотдоо дутаан ороод хотын хаалгаа хамгаалсан ажээ. Тэгэхээр нь Тайсун хааны цэрэг хотын хэрмийг өргөн хэмжээгээр сэтлэн эвдэж үлэмжхэн хөрөнгө, хүн мал олзлон авч цохилтоо үргэлжлүүлсэн ажээ.

Монголын цэргийн бусад гурван замын цэрэг бас л амжилттай тулалдаж ялалт байгуулсан байна. Ийнхүү монголын цэрэг дөрвөн замаар саадгүй давшин урагшлан байгаа мэдээ Бээжин хүрэхэд, хааны ордонд үлэмж нөлөөтэй тайган Ван Чжэнь эзэн хаан Ин Цзунг биеэрээ цэрэг удирдан монголтой байлдан гавьяа байгуулахыг ятгажээ. Гэтэл ордны зарим сайд, түшмэд, хааны хатад хүртэл Ин Цзун хааныг дайнд мордохыг хориглож гуйсан боловч, тэр яаруу зарлиг буулгаж, 8 дугаар сарын 6-нд 50 түмэн цэрэг дайчилж, Бээжингээс мордохдоо бичиг, цэргийн сайд, түшмэл нарыг дагуулж 8-ны өдөр Цавчаал боомтоор гарч, 12-нд Сюаньфу хүрчээ. Яаруу сандруу хөдөлсөн Мин улсын их цэрэг замдаа салхи, борооонд цохигдон тавгүйтэхэд, мод, өвс хүртэл монгол цэрэг шиг харагдах болсныг их түшмэл нь муу ёр хэмээн хаандаа айлтгаж давшилтаа зогсоохыг ятгахад, Ван Чжэнь тайган түүнийг зэмлэж зодсон ажээ. Энэ үед Мин улсын их цэрэгтэй урьд нь алагдсан цэргүүдийн үхдэл энд тэндгүй тааралдаж, улам ч аягүйтүүлэх болсон төдийгүй цэргийн хүнс хоол дутаж эхлэв.

Ин Цзун хааны их цэрэг 18-нд Датун хүрч анхлан зэвсэг зөрүүлэхэд монголын цэрэг сүрдэн дийлдсэн аятай ухрахад Мин улсын цэргийн явдлын яамны сайд Куан Е: "Нэхэн хөөж хэрэгггүй цэргээ татаж буцтугай" хэмээн ятгахад Ван Жэнь тайган ихэд хилэгнэж: "Цэрэг дайны явдал мэдэхгүй ялзарсан бичгийн түшмэл" гэж түүнийг буруушаагаад цэргийг үргэлжлүүлэн давпгуулсан боловч отолтонд орохоос болгоомжлон гэнэт ухруулжээ. 8 дугаар сарын 27-нд Мин улсын цэрэг Сюаньфуд буцаж ирэхэд монголын цэрэг араас нь нэхэн байлдваас, Ин Цзүн хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст дөрвөн түмэн цэрэг өгч угтан тулалдуулсан боловч цөм монгол цэрэгт бүслэгдэн устгагджээ.

31-нд хаан их цэргээ авч Тү Мү /одоогийн Хэбэй мужийн Хуай Лай сяний баруунтаа/ гэдэг газар ухран иржээ. Энэ газар нь дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн бяцхан цайз бөгөөд Цавчаал боомтоос Сюаньфу, Датун зэрэг газарт хүрэх замын чухал өртөө байжээ. Хаан энд ихэд айн сандарч зугтах гэсэн боловч гарах зай олж чадахгүй байв. Ийм үед Эсэн тайш 9 дүгээр сарын 15-нд элч томилон очуулж, Ин Цзун хаантай эвсэж найрамдах гол төлөвлөгөөгөө амжилттай мөрдөж хэрэгжүүлсэн зэрэг нь шийдвэрлэх ялалт хийхэд чухал ач холбогдолтой байв. Ийм цөөхөн цэргээр тийм олон цэргийг ялсан явдал дэлхийн цэргийн урлагийн түүхэнд ховор юм. Энэ нь тэр үеийн монгол цэргийн байлдах чадвар өндөр байсны гэрч болой.

Ин Цзун хааныг олзлон Эсэний цацарт хүргэхэд урьд нь түүнтэй уулзаж байсан хоёр ч хүн түүнийг мөн гэж нотолсон байна. Тэгэхэд Эсэн олон сайд түшмэдээ цуглуулан "Би тэнгэрийн доорхыг нэгтгэн Их Монгол улсыг дахин мандуулья хэмээн үргэлж тэнгэрт залбирдаг билээ. Энэ өдрийн мэт дийлэхийг үзвэл магад биелэгдэх ажээ" хэмээн өгүүлсэн байдаг. Чингис хааны үе эргэж ирэх аюул хятадад ийн тулгарч ирлээ. Гэвч Эсэн тайш их байлдан дагуулагчийн энтэй хүн биш байлаа. Аюулт дайснаа дарж гялалзсан ялалт байгуулсандаа эрэмшсэн тэрбээр түүнийгээ дүгнэж, цэгнэж чадсангүй. Бээжин рүү давшихын оронд буцаж сайн нутаг бэлчээр хайж умар зүг одов. Хятадууд ялагдлын шархаа анагааж, сэхэж сэргээд, шинэ хаан сонгосон хойно л гэнэт сэхээ авч, олзлогдсон эзэн хааныхаа барьцааны мөнгө төлөөгүйд хилэгнэсэн Эсэн тайш Бээжингийн хананд тулж давшсан ч таатай цаг үеийг нэгэнт алдсан байсан тул хэдэн удаагийн бага тулалдааны дараа буцаж, ашиг муутай нөхцөлөөр найрамдахаас өөр аргагүй болов. Зуун жилийн дайн самууны дараа ч нүүдэлчин аймгуудын хүч чадал хэвээр байсныг Эсэн тайш ийнхүү батлан харуулсан гайхам ялалтаа бүрэн дүүрэн ашиглаж чадалгүй, дотоод самуунд татагдан орсон түүхгэй.



Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/