Уншиж байна...

1921 оны 3 сарын 1-3-нд Оросын Дээд Шивээ буюу Троицкосавск хотноо МАН-ын төлөөлөгчид, ардын намын цэргийн удирдах бүрэлдэхүүн, цэргийн анги ба хил хавийн зарим хошуудын төлөөлөгчид болон Коминтерня АДНБДНГ-ын төлөөлөгч Бегзеев /Ж.Цэвээн-Ред/, С.С.Борисов, ЗОУ-ын ГХАК-ын Троицковсавск дахь бүрэн эрхт төлөөлөгч О.И.Макстенек нар оролцсон зөвлөлгөөн болов. Эхний өдрийн хурлын даргад С.Данзан, бичээчид Ц.Дамбадорж, Д.Дашзэвэг нарыг сонгон, хэлэлцэх асуудалд: 1. цагийн байдал ба гүйцэтгэх ажлууд, 2. ардын намын цэргийн бүх хэргийг ерөнхийлөн захирах газрыг байгуулах ба дүрмийн тухай, 3. Ардын намын суртлыг ухуулан таниулах1 зэргийг төлөвлөжээ.


1 Монголын хувьсгалчдын түүхт зөвлөлгөөн. 1921 оны гуравдугаар сарын 1-3 /Үндсэн баримт бичиг/. УБ. 1996. Тал 3-4.
Тус хуралдаанд С.Данзангаас Монгол орны байдалд үнэлэлт өгч, хувьсгалчдын байр суурийн талаар тодорхой илтгэжээ.
Хоёр дахь өдрийн хуралдаанаар төлөөлөгчид С.Данзангийн саналын ёсоор ЗОУ-ын тусламжийг хүлээхийн хамт цагаантнаас эрс тэс хагацан салах хэмээн тогтсон бөгөөд Ардын намын цэргийн хэргийг захирах газрыг /штаб/ 5 хүний бзүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Бүх цэргийн ерөнхийд Д.Сүхбаатарыг тохоон томилжээ. Хурлын төгсгөлд С.Данзан, Д.Сүхбаатар нараас намд гишүүн элсүүлэх тухай асуудлыг дэвшүүлэн тавьж, нийт 24 хүн намын сурталыг дагаж гишүүнээр элсэхээ илэрхийлэн бүртгүүлжээ.
Харин гуравдахь өдөр нь зөвхөн намын дотоод асуудал хэлэлцэж, баримт бичгийг “МАН-ын хурлын бичиг” хэмээн ялгавартайгаар гарчиглажээ. Хурлын даргад Д.Сүхбаатар, дэд даргад Ж.Цэвээн, нарийн бичгийн даргад Ц.Дамбадорж, Ц.Бадамсуу, Ж.Дэжид-Осор нарыг тус тус сонгож, хэлэлцэх асуудалд: 1. МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичиг, түүний оршлыг хэлэлцэж батлах, 2. Намын Төв Хорооны гишүүдийг сонгох гэсэн хоёр асуудлыг төлөвлөсөн байв.
Хурлын эхэнд Ж.Цэвээнээс Коминтерны зорилго бодлогыг тайлбарлан илтгэж, ЗОУ-ын ГХАК-ын Троицковсавск дахь бүрэн эрхт төлөөлөгч О.М.Макстенек хуралд баяр хүргэж үг хэлжээ. Түүнчлэн хурлаас дэлхийн олон улсын намуудтай найрамдлыг илэрхийлсэн баярын цахилгааныг КИ-ны бүрэн эрхт төлөөлөгч Б.З.Шумяцкийн нэр дээр илгээжээ.
Энэхүү ерөнхий оршлоос гадна жинхэнэ эрмэлзэх 10 зүйл нь мөн товч оршилтой бөгөөд түүнд намын эрмэлзэх зүйлүүдийг: 1.Ард олны эрх мэдлийг мандуулж, бусад улсуудын адил эрдэм боловсролын замаар хөгжин, нийтээр тэгш жаргах, 2.Монгол үндэстний нэгэн гэр улс байгуулах, түүний тулд даруй хятадын дарлалаас ангижирч, автономит төрийг шинэчлэн босгох, алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болох, 3.Шударга засаг байгуулан тусгаар тогтноод бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж холбоот улс /федераци-Ред/ байгуулах, 4.Монголын ард олны эрхийг эрхэмлэх, төрийг босгох гэсэн хоёр зүйлийн зорилгоо гүйцэтгэхэд МАН нь бошгыг халах журмыг баримтлах, 5.Хэрэв Монголын өөр намууд буй болж МАН-ын хэрэгт туслах аваас тэдэнтэй хүчин хавсрах, саад хийвээс дайсанд үзэх, үндэсний эрх ашгаас урвагчдыг нэгэн адил занан үзэх, 6.Дотоод засаг, шашин, зан суртал, аж төрөх ёс, дэлхийн олон улсын байдал, ирээдүй хойчийг харгалзан, улс үндсээрээ урагш дэвшин хөгжих, олонд хорлолтой ба цагийн байдалд нийцээгүй зүйлүүдийг устгах, 7.МАН-аас Орос, Хятадын зэрэг олон улсын намуудтай холбоо тогтоож харилцах. 8.Дарлагдсан буурай улсуудтай эв санааны нэгдэлтэй дэмжин туслах, 9.Дотоод засаг заслал, төр иргэний холбогдолтой зүйлүүдийг хэрхэн шийтгэхийг МАН-аас нягтлан хянаж зүйчлэн бичээд дараагаар зарлах, 10.Монгол үндэсний төлөө зүтгэхийг хүссэн шударга үнэнч хэнийг ч боловч нийгмийн гарал, хүйс үл харгалзан намд элсүүлэх зэрэг 10 зүйлийг Монголын олон түмэнд тунхаглан зарлажээ.
МАН-ын үйл ажиллагааг орон даяар дэлгэрүүлэхийн тулд намын удирдах төв байгууллага-Төв Хороог 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгохоор шийдвэрлэв. Намын Төв Хорооны даргад С.Данзан, гишүүдэд Ц.Дамбадорж, Д.Лосол нарыг сонгож, 4 дэх гишүүнийг Коминтерны АДНБДНГ-аас сонгон суулгахаар тогтжээ.
1921 оны 2 сарын 21-нд Д.Сүхбаатар тэдгээр цэргүүдийг нэгтгэн нэгэн хороо болгож, даргад Б.Пунцаг, цэргийн ламд Ц.Хасбаатар, пулемёт бууны даргад “бөгтөр” хэмээх Дамдинсүрэнг тохоон томилжээ. Энэхүү анхны хороо нь 31 хүнээс бүрдэж байв.
1921 оны 3 сарын 10-нд хийсэн зохион байгуулалтаар цоохор цэргийн тэргүүн хороо болгож даргад Б.Пунцагийг хэвээр, бэйс Л.Сумъяагийн хошууны цэргүүдийг хоёрдугаар хороо болгон даргад захирагч О.Цэрэндорж, зүүн харуулуудын цэргийг гуравдугаар хороо болгон даргад Дүйнхорын да лам Ц.Хасбаатарыг, Эрдэнэ вангийн хошууны цэргүүдээр дөрөвдүгээр хороо байгуулан даргад занги Ч.Базарсадыг тохоож ангийн дарга нарт Нанзад, Содномдаш, Дамдинсүрэн, Бумцэнд, Бальдир, Тохноо нарыг тус тус томилжээ. Үүний хамт “Суртлыг номлогч”-ийн орон тоог буй болгож ухуулга, улс төрийн ажлыг эрхлэх тэрхүү албан тушаалд Х.Чойбалсан, Ц.Дамбадорж нарыг тохоожээ.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/