http://www.zoofirma.ru/

Мөнгөн тэмдэгтийнүүсэл: Мөнгөн тэмдэгтийн үүсэл нь зоос, цаасан тэмдэгтээр хязгаарлан судлах зүйл биш юм. Мөнгөн тэмдэгт нь улс, орон бүрт ондоо ондоо замналаар бий болдог.
Мөнгөн тэмдэгт нь төр байгуулагдаж улсын эдийн засгийн ашиг сонирхол зүй ёсоор урган гарч улс нь дотоод, гадаад худалдаагаа зохицуулах, хянах, ашиг олж болохыг үе үеийн улс аймгийн удирдагч, түшмэдүүд мэдэрч, тусгайлан эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бодлогоор нэгдсэн мөнгөн тэмдэгт буй болгодог.


Манай орны хувьд анхны тулгуур төрөөс эхлэн цаашдын бусад улсууд өөр өөрсдийн мөнгөн тэмдэгт буй болгохыг ямагт эрмэлздэг байсан нь тодорхой юм.
Улс бүхэн өөр өөрийн мөнгөн тэмдэгтийн үүсэлтэй түүнийгээ судлан таньж судалгааны ном бүтээлээ гаргасан байдаг.
Харин манай орны хувьд улс, үндэстний мөнгөн тэмдэгт хэдий үеэс яаж үүссэн талаар миний олж мэдсэнээр урьд нь судалсан зүйл өчүүхэн байна.
Мөнгөний тухай гаргасан ном судалгааны бүтээл байв чбүгд орчин үеийн бодлого, онол, эдийн засаг, хэрхэн мөнгөтэй болох, бүх үеийн Монголтой холбогдох мөнгөн тэмдэгт, мөнгөн тэмдэгт дээрх дүрс, бичээс зэрэг бусад холбогдох зүйлийг судалснаас хэдий үед ямар хүчин зүйлсийн нөлөөлцлөл ямар шаардлагын дүнд үндэстний мөнгөн тэмдэгт үүссэн гэдэг талаар судалсан зүйл миний эрж хайснаар олдсонгүйболовч энэ зүйлийн талаар товч санаагаа бичлээ.
Түгээмэл тэнцэгч газар бүр ондоо, зах зээл бий болж өргөжин хөгжихийн хирээр ганц таваараар солилцоо хийхэд хүндрэл гарч, хүмүүсийн хэрэглээ аажим нэмэгдэж ганц таваараар тогтхооргүй байнгын хэрэглээтэй болсон байна.
Гэхдээ хүмүүс хоорондоо тохирч таваарыг таваараар арилжсан хэвээр байсан ч зах зээл, худалдаа арилжаанд илүү олон хүмүүс оролцдог болж, тэдний нийтийн эрх ашгийг хангасан нийтлэг зүйл дутагдах болжээ. Энэ мэт зайлшгүй шаардлагын улмаас төмөрлөг зэвсэгт шилжих үеэсүнэт метал тэнцэгчийн үүрэг илүүтэйгүйцэтгэх болжээ. Энэ нь хүмүүс нийтлэг хэрэгцээгээ хангаж чадхаар таваарууд байсан ч төдийлөн хүртээмжтэй биш байлаа.
Сүүлдээ бусад үнэт метал дундаас гүйлгээ арилжааг алт, мөнгө гүйцэтгэх болсон гэж эрдэмтэн А.Дамдинсүрэн тэмдэглэжээ.
Алт болон мөнгө гүйлгээнд орохдоо бусад таваарын өртгийг илэрхийлэх болж, бусад таваарын нийтлэг нь үнэт металын үнийг тогтоох болсон байна.
Гэхдээ алт, мөнгө дангаараа тэнцэгчийн үүрэг гүйцэтгэж байсангүй өөр олон үнэт метал, таваарууд ямар нэгэн хэмжээгээр оршиж байсан нь тодорхой.
Зах зээлд гүйлгээ арилжаанд орох алт, мөнгийг жинхэнэ эсэхийг шалган үзэхийн тулд түүнд зүсэлт хийх, хэсэгчлэн хуваах шаардлага гарч эхэлжээ. Мөн олон янзын худалдаанд зориулж жижгээр цутгасан үнэт металууд бий болсноор мөнгөн тэмдэгт үүсэх чухал нөхцөл бүрдүүлжээ.
Нэг үгээр хэлбэл мөнгөн тэмдэгт үүсэх үндэс суурь тавигдаж эхэлсэн нь алт болон үнэт металыг гүйлгээнд нэвтрүүлж эхэлсэн үеэст улсаас үнэт металыг хэрэгцээнд нь тааруулж тусгайлан хувааж цутгах болсон байна. Нэгдсэн журмаар нэг хэлбэр, хэмжээтэй цутгаж гаргаснаараа мөнгөн тэмдэгт үүсэх анхны хэлбэр бий болгож эхэлсэн байна.
Манай орны хувьд энэ үе нь Хүн гүрэнтэй холбогдох юм. Учир нь Хүн гүрнийг өвөрмөц маягийн Зүүн үзүүрт хутган мөнгөтэй нь Монгол улсынанхнымөнгөн тэмдэгт тухай түүх сурвалжид тэмдэглэсэн анхны таамаг мэдээ юм.
Хэрэв таамаг үнэн болж, Хүнчүүд өвөрмөц маягийн мөнгө хэрэглэж байсан нь батлагдвал энэ нь Монголчуудын мөнгөн тэмдэгтийн анхныхэлбэр болно.
Тэд Хятадтай өргөн худалдаа хийдэг зарим худалдаа арилжаандаа Хятад зоос ч хэрэглэж байсан байх магадлал өндөрбөгөөд Хятадаас зоосон мөнгөбэлгэнд авч байсныг бодоход Хүнчүүд нь мөнгөний талаар асар дэлгэр мэдлэгтэй байсныг илтгэнэ.
Монголын нутаг дахь эртний төр улсын мөнгөн тэмдэгт
Хүн (Хүннү) гүрний мөнгөн тэмдэгт: Төв Азид хэдэн мянган жилийн тэртээгээс олон тооны нүүдэлчин овог аймгууд оршин нутаглаж байхдаа мандаж мөхөх зэрэг түүхэн замнал туулж өнгөрүүлсэн билээ.
Тэдний дундаас Хүн (Хүннү) нар хүчирхэгжин НТӨ 209 онд төр улсаа байгуулжээ. Хүн гүрний бүрэлдэхүүнд 19 аймаг 4 том овогтой, үндэслэгч анхны хаан Модун Шаньюйгаас хойш нийт 52 хаан төр барьж байжээ. Энэ нь Монголчуудын анхны тулгар төр юм.
Нутгийн хил хязгаар Цагаан хэрэмээс Байгал нуур, Ил Тарвагатайгаас Солонгосын хойг хүртэл өргөн уудам газарт өөрийн хил хязгаараа тогтоожээ.
Хүнчүүд голлон мал аж ахуй эрхэлж "нар сарны зурхай, амьтны мөчлөгийн арван хоёр жилийн он тоолол”хэрэглэж байв. Тэднийг бичиг үсэгтэй гэх бөгөөд ямар бичиг хэрэглэж байсныг тогтоогоогүй байна.
НТӨ 93 оноос Хүн гүрэн хоёр хуваагдаж нэг нь Хан улсад эзлэгджээ. Нөгөө хэсэг болох Чжи-чжи Шанюйн удирдсан Хүн нар зайлж Алтайгаар дамжин 400-аад оны үед Европ тивийн гүнд нэвтэрч маш хүчирхэг улсаа байгуулжээ. Түүхэнд хамгийн алдаршсан хаад бол Гүннийн Даламбер, Аттила нар байлаа.
Хүнчүүдийн эдийн засгийн талаар "Хүн гүрний мал аж ахуй, газар тариалин, гар урлал, хот суурин, арилжаа худалдаа зэргүүд нь өөдлөн дээшлэхийн хамт албан татварын дэг журам бий болжээ” гэсэн нь өндөр мэдлэгтэй байсныг гэрчилнэ.
Түүгээр тогтохгүй "Хүн гүрэн зэргэлдээ аймгуудтай арилжаа наймаа хийхийн хажуугаар Хятад, Дундат Азийн бусад орнуудтай худалдааны харилцаатай болж малын бүтээгдэхүүн, түүхий эд, ангийн арьс мөн гар урлалын зүйлүүдээ арилждаг байв. Хүнчүүд хилийн худалдаа хийх гэжурд хөрштэй тохиролцон зах зээл хааяа нээн арилжаа хийдэг. Хан улсынхан Хүн гүрний шаньюй, язгууртнуудад явуулах бэлгийн зүйлдээ хэдэн арван жин алт, хэдэн зуун мянган зоос бэлэглэжбайжээ. НТӨ 51 он Хан улсын хаан зүүн Хүнчүүдын анхны шаньюйд 20-жин алт, 200.000 ширхэг зэсөгчээ.”гэжээ.
Дээрхээс үзэхэдХүнчүүдийн ноёд ард түмэн өөр хоорондоо цул алт, мөнгө, үнэт эрдэнэс болон бусад зүйлээр худалдаа хийдэг байжээ. ХаринХятад зоосыг ашигланхөрш аймгуудтай худалдаа хийдэг байсан гэх таамаг төрнө.
Энэ үеэс буюу Монголын тулгар төр байгуулагдсан цагаас Монгол үндэстний мөнгөн тэмдэгтийн систем аажим аажмаар бүрэлдэн буй болох үндэс тавигдаж, улс гүрний эдийн засгийн асуудлуудад ч яригдаж эхэлсэн нь дээрхээс тодорхой харагдана. Түүгээр тогтохгүй мөнгөн тэмдэгттэй байсан гэх мэдээ юм.
Эрдэмтдийн таамгаар Хүн гүрэн нь өвөрмөц маягийн "Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган хэрэглэж байсан талаар эрдэмтэн А.Дамдинсүрэн "Хятадын мөнгөний түүх” номноос ишлэл авч өөрийн бүтээлдээ оруулжээ.
"1932,1937,1941 онуудад Хүннүчүүдын хуучин нутаг Халуун гол /Жэ-Хэ/ Чан Дэ-гээс олсон учраас Хүннүгийн (Хүн) хутга гэж зарим Хятад эрдэмтэд нэрлэсэн байна. Тэр мөнгөний онцлог бол уг хутганы үзүүр нь онцгой шовх зүү шиг болохоор ингэж нэрлэсэн бололтой.
Хүннүгийн (Хүн) "Зүүн үзүүрт хутган мөнгө” нь Хятадын мөнгөний түүхэнд анх удаагаа шинэ нэр болон тэмдэглэгджээ. Иймд Хүннү (Хүн) гүрний хэмжээгээр арилжаа худалдаа нэлээд сайн хөгжсөний үр дүнд Хүннү (Хүн) нар онцгой маягийн "Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган арилжаа худалдаандаа хэрэглэж байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ"гэсэн мэдээюм.
Мөн энэ талаар Д.Майдар Хятадаас анхны шаньюйд бэлэглэсэн зоосны тухай дурьдаад" Хүннү (Хүн) нар өөрсдөө ч зүү шиг хурц хутга хэлбэртэй өвөрмөц зоос цутгаж байв. Ийм хутган зоос Өмнөд Монголоос (Халуун гол) 1932, 1937, 1941 онд олсон энэ зоосыг Хүннүгийн хутга гэж нэрлэсэн байна.”гэжээ
Энэ хоёр мэдээ хэдийгээр зөрж байгаа ч Хүн гүрний худалдаа маш өндөр хөгжсөн алба татвараа дээр дурьдсан мөнгөөр тооцож авдаг байж болох үндэстэй.
Гэхдээ зүүн үзүүрт хутган мөнгө, хутган зоос гэсэн нь гайхалтай. Энэ хоёр мэдээний талаар судалж тодруулах их ажил байгааг харуулна.
Тэд Хятадаас зоосны тухай мэдээлэл олж авсан нь тодорхой бөгөөд тэр зоосыг дууриалгаж гаргах, эсвэл түүнээс ондоо зүйл ч гүйлгээнд нэвтрүүлэхийн тулд хааны зарлиг шийдвэрээр ийм онцгой хэлбэрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж болохзүүн үзүүрт, хутган иртэй хийдэг нь зэвсгийн зориулалтай ба нөгөө талаар гүйлгээний хэрэгсэл болж "Нэг сумаар хоёр туулай” гэдэгтэй утга нэг ч байж болох талтай.
Энэ мөнгөн тэмдэгт нь хэдийгээр маргаантай байгаа ч Монгол улсын мөнгөн тэмдэгтийн хамгийн эртний мэдээ болохоор мөнгөн тэмдэгтийн үүслийг үүнээс эхлүүлэн үзэх нь зөв хэмээн үзнэ.
Гэвч энэ мөнгөн тэмдэгт бид бүхний гар дээр баригдаж нүдэнд үзэгдсэн үгүй тул тийм ч хөдлөшгүй баримт биш гэхдээ үүний талаар сайтар судалж үзэх шаардлагатай байгааг илтгэнэ.
Сяньби (Сүмбэ), Муюн,Тоба,Тоба-Вэй (баруун, зүүн) Тогоон (Түгүхэн), Нирун (Жужань) мөнгөн тэмдэгт: Дээрх төрулсууд ньязгуурын Монгол нутаг дээр өөрийн төр улсаа байгуулан нэг үе мандан хүчирхэгжиж явсанцөм Монголчуудтай угсаа нэгтэн билээ.
Энэ улсуудын талаар түүх сурвалжид тэмдэглэснээрэдийн засаг, аж ахуйн соёл, хотжилт гэх мэт бүх талаар өмнөх улсуудаас илүү хөгжиж байсан нь тодорхой. Худалдаа арилжааны талаар түүх сурвалжид нэлээд тэмдэглэсэн ч мөнгөн тэмдэгт тийм байсан гэхээр таамаг ч дэвшүүлэх зүйл одоогоор олдоогүй байна.
Харин тэд худалдаа, арилжаа, солилцоогоо голчлон алт, мөнгө болон мал, малын түүхий эд ангийн арьсаар голчлон хийдэг байсан нь түүх сурвалжид мэр сэр тэмдэглэгдэн үлджээ.
Эдгээр улсын мөнгөн тэмдэгт одоо хэр олдоогүй оньсого хэвээр байгаа ч Хүн гүрэн өөрийн Зүүн үзүүрт, хутган ирт мөнгө болон Хятад зоосыг хэрэглээндээ хэрэглэж байсан нь магадлал өндөртэй харин энэ хоёр мөнгөн тэмдэгт нь хойчийн бусад төр улсадзаавал уламжлагдан тодорхой болохоор энэ улсуудтай холбогдох мөнгөн тэмдэгт заавалбайх ёстой гэж үзнэ.
Тиймээс эдгээр улсуудынхаамөнгөн тэмдэгтийн талаарсудалж тогтоох нь бид бүхний үүрэг юм.
Одоогоор олдоод байгаа зоосон мөнгөн тэмдэгтэд хамаарагдах улс: VI-VIII зууны дундуур Монгол нутагт Орхон голын сав газраар төвлөрөн түр хугацаанд оршин байсанТүрэг улс байгуулагджээ. Нутаг дэвсгэрийн хил хязгаарСолонгосоос Каспийн тэнгис, элсэн цөлөөс Байгаль нуурхүрч байжээ.
Түрэгийн хаан Датугийн хүрэл зоос: Баруун Түрэгийн хаан Дату өөрийн улсын доторхи эдийн засгийн олон зүйлийн бэрхшээлээ даван туулахын тулд эдийн засгийн нэлээдгүй үйл ажиллагаа явуулсны дотор зоосон мөнгө гаргасан явдал юмаа.
Монголчуудтай холбогдох зоосон мөнгө дотроос хамгийн эртний үед хамаарч буй гуулин зоос цутгаж / Монголчуудхэвнүүрдэх, дэлдэх гэх мэтээр зоосоо хийдэг байжээ. Энхүүбүтээлд үүнээс хойш энэ хоёрын аль нэгээр нь бичигдсэн болно./ гүйлгээ болон арилжаанд гаргадаг байжээ.
Энэ нь бидний гарт олдоод байгаа хамгийн эртний зоос гэдэг утгаар хэлбэр хийц зоосон дээрх бичээс зэргийг сайтар тодорхойлон судалсан байдаг.
Зоосоо юугаар хийсэн, дээр нь ямар бичээс байгаа талаар тодорхойлохдоо эрдэмтэн А.Дамдинсүрэн "Гуулиар цутгахдаа маш нарийн боловсруулж хийсэн, эртний гуулийн адил цагаавтар өнгөтэй нүүрэн дээрээ Уйгур үсэгтэй зоосны ар талд үл гаргагдах муруй саруй үсэг байна”гэжээ.
Харин "Алтлаг өнгийн гуулиар зоос цутгаж зоосны нүүрэн тал дээр нь "Түрэгийн хаан” гэж бичиж байв гэдгийг Германы эрдэмтэн Ф.В.Мюллер тайлан уншжээ”гэжээ.
Түрэгийн тэрхүү зоосон дээр Уйгур үсгээр (Уйгуржин Монголоор ) "Түрэгс хаган”, "Мохэ” гэх зэргийг уншигдахаар тод бичжээ”гэж тодорхойлсон бол
Ц.Батсайхан ”Зоосны нүүрэн талд "Tүрэгс каган түрэг” гэсэн бичээстэй, зоосны нөгөө талд: өвөрмөц нум маягийн тэмдэгтэй голдоо дөрвөлжин нүх бүхий xүрэл зоос”гэж тодорхойлжээ.
Энэхүү зоосон мөнгөн дээрх бичээс нэгдсэн дүгнэлтэд хүрч тайлагдаагүй ч
зоосон дээрх Уйгуржин бичээс нь Түрэгүүдийн дунд Уйгурын соёл хүчтэй дэлгэрч хүчтэй нөлөөлж байсныг харуулах түүхийн хөдөлбөргүй баримт мөн.
Мөн зоосны дугриг хүрээ, доторх нүх, нүхний эмжээр, хүрээ одоо ч харагдахуйц байгаа Уйгур бичиг зэргээс харахад ур хийц өндөр түвшинтэй урьд нь олон төрлийн зоос цутгаж байсан арвин туршилгын дүнд буй болжээ гэж үзэх бүрэн үндэстэй байна.
Уйгур улсын зоосон мөнгө: 745 онд Уйгурууд Tүрэгийн хаант улсыг мөхөөж, Уйгур улсаа байгуулж745-840 он хүртэл 100 гаруй жил оршин тогтножээ.
Уйгур улсын нутаг өрнө зүгт Алтайн уулс, дорно зүгт Шивэйн уулс, өмнө зүгт Хятадын их цагаан хэрэм xvpч байв.
Моюнчур хаан 745-759 онд Уйгурын хаан ширээнд сууж байсан бөгөөд энэ үед Уйгур улс ихээхэн хүчирхэгжижээ. 751 онд Орхоны хөндийд Балиглиг (Харбалгас) гэдэг хот байгуулж улсын нийслэлээ болгосон байдаг.
Моюнчур хаан зоос цутгуулж арилжаандаа хэрэглэж байсан нь түүхэн он цагийг дамжин бидэнд үнэт сурвалж болон иржээ.
Энэ зоос нь "нүүрэн талдаа: "Уйгурын Тэнгэр Куль Билгээ Моюн хаан",ар талдаа: "Зарлигаар улсыг хамгаалах хадгалах” гэсэн уйгур бичээстэй”гэжээ.
Харин Д.Майдар "Дорнод Азийн зоос” номноос ишлэл авч зоосны нүүрэн талд: Тэнгэр удамт, эрхэм хүндэт, Уйгурын Моюн хаан, ар талд: "тушаасан” /улсаа хамгаалж, сахиж бай/ хэмээн бичсэн гэжуншжээ”гэх мэт олон янзаар тайлан уншдаг байна.
Тэр үеийн Уйгур аймаг соёл, урлаг гэх мэт олон зүйлээр бусад аймгуудаас давуу байсан гэж түүх сурвалжуудад хэдэнтэй дурьдсан байдаг. Тиймээс зоосон мөнгө цутгах гүйлгээнд нэвтрүүлэхдээ ч нэлээд анхаарал хандуулан бодлоготойгоор хандаж байсан нь тодорхой.
Хидан улсын зоосон мөнгө: Монгол нутагт НТӨ 907-1125 онуудад Хидан улс оршиж байв. Хидан улсад X зууны эхээр зоос цутган хэрэглэж эхэлсэн байна. Тухайлбал МЭ 907-1121 онд 20 удаа гүйлгээний зоос цутгаж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэжээ.
Мөн "Хиданы хаан Амбагай хүмүүсийг зоос цутгахад сургаж байв. 1021-1031 онд зоосыг "Тень Цезнь тун бао” гэдэг нэрээр гаргаж байжээ. Ийм зоос Монголын дорнод нутагт хийсэн малтлагаас элбэг олддог (Х.Пэрлээ 1969 он). Хидан нар төмөр хайлуулах газар гуравтай, зоос гаргахыг эрхэлдэг газар тавтай байсан”гэсэн нь Хиданчуудыг мөнгөний талаар арвин туршлага хуримтлуулж тусгайлсан байгуулга хүртэл байгуулсан нь урьд өмнөх улсуудаас ялгарах гол онцлог юм.
Мөн "Хидан улсын зоос хэрэглэж байсан Ли-Чуваныг цаазаар хороож, түүний 350000 ширхэг буюу 500, 500-р холбосон 70 мянган гогцоо мөнгийг хураасан”гэх мэдээ нь Хиданы мөнгөн тэмдэгт өргөн цар хүрээнд улс даяар гүйлгээний найдвартай хэрэгсэл болсныг илтгэж хуурамч зоос цутгадаг хүмүүсийг цаазаар авсан нь тэр үеийн мөнгөн тэмдэгт гүйх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд төрөөс хэр чухалчилан анхаарч байсныг харуулна.
Түүнчлэн ""Тун бао”, "Шин бао”, "Юан бао”, ”Шэн бао” гэсэн үгтэй зоос Хиданы дурсгалаас арвин олддог. Энэ нь хаан засгийн эрхэнд гарсан оныг заадаг”гэсэн нь тун оновчтой бөгөөд цаашдын улсуудад уламжилсан байдаг.
Хиданы дараа тогтсон Монгол аймгууд ямар мөнгө хэрэглэж байсан тухай баримт ховор, зоос дэлдэж гүйлгээндээ нэвтрүүлэх нэгдсэн бодлого байхгүй болохоор төдийлөн амжилт олохгүй байх үндэстэй юм. Зоосон мөнгө дэлдсэн ч Хиданы зоостойбичээс утга адил зоос гаргах нь дамжиггүй гэж таамаглана.Энэ таамгаар Монгол аймгуудтай холбогдох зоосыг Хиданы үед хамруулан авч үздэг байж болох юмаа.
Зоосны нүүрэн талд: "Арван жилийн амьтдын дүрстэй”зоосны нөгөө талд: Арван хоёр хүний (хүүхдийн) дүрстэй”
Энэхүү зоосон мөнгөний гол онцлог Хүн гүрний хэрэглэж байсан 12 амьтны мөчлөгийн тоолол энэ үе хүртэл уламжлагдан баяжиж ирснийг харуулах эд өлгийн зүйл дээр үлдсэн түүхэн баримт юм.
12 хүүхэд (хүн) дүрсэлсэн нь нэлээд хачирхалтай бөгөөд ийм хүүхэд дүрсэлсэн зоос одоогоор олдоогүй нь энэ зоосон мөнгөний гол онцлог юм.
Л.Алтангэрэл