Уншиж байна...

"Монголын нууц товчоо". 120-р бүлэг: "... Тэмүүжин нар тэр шөнө дүлэн явж өдөр гийхэд үзвэл Жалайр аймгийн Хачиун тохуруан, Хархай тохуруан, Харалдай тохуруан ах дүү гурвуул шөнө дүлэн нүүж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан далдурхан ах дүү тавуул, бас Мөнхит хианы хөвүүн Үнгүр, Чаншиут нар харьяат Баяуд нараа дагуулж ирэв........................

 

Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд Барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хөвүүнтэйгээ ирэв..."
Энэ бол 12-р зууны сүүлч буюу 1180-аад оны эхэн үеийн Монголын уудам тал нутгийн нэгээхэн хэсэг Ононы хөндийнд болсон явдал билээ.
Ертөнцийн 7 гайхамшгийн нэг, хүн төрөлхтөний түүхийн үнэнч хайрын нэгэн билэгдэл болсон Таж Махал бол Энэтхэг дахь Их Моголын эзэнт улсын 5-р хаан Шах Жахан хаанаас үнэнч эхнэр, үзэсгэлэнт Мумтаз Махал хатандаа зориулан бариулсан дурсгалын цогцолбор билээ. Мумтаз Махал хатны жинхэнэ нэр нь Аржуманд Бану бөгөөд тэрээр эр нөхрийнхөө гол түшиг, дотнын зөвлөх нь байж, аюул түгшүүртэй олон он жилүүдийг хамтдаа туулжээ. Шах Жаханыг төрийн бүх хэргийг түүнтэй зөвлөж хэлэлцдэг байсан гэх бөгөөд албаны баримт бичгийг сийрүүлэн бичээд явуулахад гэргий нь тамга дардаг байсан гэдэг.
Мумтаз Махал хатан 14 дэх хүүхдээ төрүүлэх үедээ 1631 онд нас баржээ. Түүний нас барсан явдал хүчирхэг хаан Шах Жаханы амьдралыг эзгүйрүүлж, тэрээр аливаа жаргал цэнгэлийг огоорч, элдэв тансаглалаас татгалзаж энгийн даруу хувцаслах болжээ. Шах Жахан эхнэрийнхээ дурсгалд зориулж 1632 оноос эхлэн томоохон байгууламжийг бариулж эхэлсэн нь 16 жилийн турш үргэлжилж 1648 онд үндсэн барилгын ажил нь дууссан байна. Туслах байгууламжуудын ажил дахин 5 жил үргэлжилж 1653 онд дуусжээ. Энэхүү байгууламжийг барих үед байсан англи хүн Питер Манди: "...Барилгын ажил эхэлж маш хүнд хөдөлмөр, ихээхэн зардал сүйтгэлийн хүчээр хурдан явагдаж, асар их хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардаж байв. Алт, мөнгийг энгийн нэг металл, гантигийг жирийн нэг чулуу л гэж үзэж байв..." гэж бичжээ.
Шах Жахан хаанд Жамна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулж хар гантигаар Таж Махалтай яг адилхан бунхан бариулж, түүнийгээ гэргийнхээ бунхантай гүүрээр холбох бодол байсан ч тэрээр гүйцэлдүүлж чадаагүй юм. Бага залуудаа байнга бослого үймээн гаргаж эцэг Жахангир-аа зовоодог байсан Шах Жахан хожим өөрийн хүү Аурангзеб-д эрх мэдлээ алдаж, амьдралынхаа сүүлийн 8 жилийг Агра-ийн цайзын ордонд хоригдон, Таж Махал - д мөнхийн амгаланг олсон хайрт гэргийнхээ дурсгалын цоголборыг Жамна мөрний дээгүүр ширтэн удтал суусаар байсан гэдэг. Тэрээр 1666 оны 1-р сарын 22-нд 74 насандаа хайрт гэргийнхээ араас тэнгэрийн оронд оджээ.
Харин миний бие нийтлэлийнхээ эхэнд "Монголын нууц товчоон" - оос зүгээр ч нэг иш татаагүй болно. Энэхүү манай дэлхийн үнэнч хайрын билэгдэл болсон гайхамшигт уран барилгын цогцолбор Таж Махал-ыг бариулсан Энэтхэгийн Их Моголын эзэнт гүрний 5-р хаан Шах Жахан нь тэртээх дөрвөн зууны чинадад буюу 1182 онд Онон голын хөвөөнд байсан Тэмүүжин хан дээр Харачар хөвүүнээ дагуулан очсон Баруласын Сохо сэцэний удмын 15-р үеийн үр хойчис нь билээ.
Тайлбар:
1. "Монголын нууц товчоо"-ны энэхүү 120-р бүлгийг эрдэмтэн Ц. Дамдинсүрэн гуай "... Мөнхит хианы хөвүүн Үнгүр нар чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв..."
2. "Монголын нууц товчоо" Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай Шинэ хөрвүүлэг" 2011он. Ш. Чоймаа, Д. Төмөртогоо нар: "...Бас Мэнгэтү хианы хөвүүн Өнгүртэн, Чаншигуд Баягуудаараан айсун ажгуу..." зэрэг нь бүгд буруу тайлбар юм.
3. Энд гарч буй чаншиут, Чаншигууд нь Мөнхөт хианы хөвүүн Чаншиут-ын нэр болно. Түүнээс бус овог аймгийн нэр биш юм. Тиймээс миний бие "Нууц товчоо"-ны энэхүү хэсгээс иш татахдаа залруулан бичсэн болно.

Ю.Пүрэвдорж.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/