Уншиж байна...

ЧИН ВАН ХАНДДОРЖ ХОРЛОГДОН НАС ЮҮЛСЭН ТАЛААР
Олноо өргөгдсөний 5-р он буюу 1915 оны луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургаанд Богд хааны ордны дайллаганд Ханддорж чин ванг хоёр ч удаа элч илгээн дууджээ. Арга буюу дээдсийн найранд очсон Ханд ванд хаш аягатай архийг Эх дагина Дондогдулам барьсан нь нэг л сэжигтэй санагдсан тул зориуд алдаж асгасан байна. Зарим ноёд Богд эзний хишгийг мөрөөрөө хүртэж чадахгүй асгаж цутгалаа хэмээн агсам тавих янзтай болохоор нь Вантан тэндээс шууд гарч мориндоо мордон давхин оджээ. Омголон морьтой эзэн ноёноо араас нь мордсон хиа гүйцсэнгүй, тэрүүхэн зуур бараа алдсан гэлцэх...
Гадаа үдшийн харанхуй нэгэнт нөмөрч орчны бараа харагдахгүй тул түрүүлээд харьсан биз хэмээн орд өргөөнд нь иртэл Ханд ван ирээгүй байжээ. Ийнхүү шөнөжингөө Вантаны эрэлд гарч, үүрээр олоход түүнийг Дунд голын мөсөн дээр тархин дундуур нь зориуд хүнд мунаар бяц цохин алсан байжээ.
Ханддорж ван Монголын дайснуудад хорлогдон нас барсаны дараа Хиагтын гэрээний төлөөлөгчдийг Орос, Хятадын талын хүссэн дуртай хүмүүсээрээ сольж, гэрээний агуулга өөрчлөгдөн байгуулсан Хиагтын гэрээ нь Монголын тусгаар тогтнолд ашиггүйгээр барахгүй харамсалтайгаар төгссөн гашуун түүхтэй.
Чин ван Ханддорж, “Шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн төрийн төлөө энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” гэж хэлсэн тангарагтаа үнэнчээр эх орон ард түмэндээ зүтгэж, Монгол төрийн оршин тогтнох, хөгжин мандах үйл хэргийн төлөө амь бие, залуу нас, бүх амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
-Тэрээр Сандо амбаныг хөөхөөр өөрийн Дайчин вангийн хошууны цэрэг эрстэйгээ очиж тулган шаардах өгсөн. Халхын хан ноёдоос хэн ч тийм эрсдэлтэй, зоригтой алхам хийх зориг цөс, дайчин чадвар үгүй байв.
-Богд хаант Монгол улсын анхны ардын сургуулийг Гадаад хэргийн яамны харъяанд байгуулжээ.
-Тусгаар тогтнолын шүтээн наян тохой Майдар бурханыг бүтээхийг санаачлан, хүчлэн зүтгэж бариулсан гээд олон түүхэн ач холбогдолтой үйлс бүтээсэн.
Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг Эрдэнэ дайчин Чин Ван Ханддорж нь Эрдэнэ чин ван Цэрэндоржийн хүү, гүн Минжиддоржийн гэр бүлд 1869 он буюу шарагчин могой жилд төрсөн. Ханддорж ван нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзийн шууд удмын алтан ургийн сурвалжит хүн юм.
Эзэн Богд Чингис хааны алтан ургийн язгууртан, эх оронч Дайчин вангийн хийморь сүлд Монгол түмнээ үеийн үед ивээх болтугай.
Төр тунгалаг орших болоосой
Түмэн олон түвшин жаргаасай.
Tuvshin Jargal

zxc4581
zxc4581
zxc4582
zxc4582
Previous Next Play Pause
zxc4581 zxc4582


Одоогоос долоон жилийн өмнө дэлхий нийт асууж байсан энэ асуултыг дахин асууя.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/