http://www.zoofirma.ru/

Хойд хөршид сүндэрлэсэн Чингис хаан хөшөө

Хөшөөний ажлыг ирэх оны хавар дуусгавар болгон, ёслол төгөлдөр нээх аж. ОХУ-ын Халимаг улсад Чингис хааны хөшөө боссон байна.

Чингис хаан бол дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн том Эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч. Ийнхүү цагтаа их хааны хөлд сөхөрч явсан Орост Монголын агуу хааны хөшөө босжээ.
Хөшөөт цогцолборыг Халимагийн хурдан морь үржүүлэгчид хувийн хөрөнгөөрөө босгосон аж. Их хааны эргэн тойронд Ойрад аймгийн төлөөлөл болсон дөрвөн жанжны морьт хөшөө босно. Одоогоор 2,5 тонн жинтэй, дөрвөн метр өндөр хөшөөний суурь тавигджээ.