Уншиж байна...

Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдар ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны гүнж Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ.

1930 онд Улаангом ба Төгсбуянтын хүрээнд лам нарын бослого гарч, түүнийг дарах комиссыг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Элдэв-Очироор тэргүүлүүлэн илгээжээ.
“Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч ба удирдагч нарыг харъяа нутгийн албан газраар илэрхийлэн авч мөн тэрхүү хөдөлгөөн дор оролцож бүхий нам эвлэлийн гишүүдийн хамт буудан цаазалмой”1 хэмээн босогчдын удирдагчдыг олны өмнө буудан алах зөвшөөрлийг Элдэв-Очир тэргүүтэй комисст өгсөн байдаг.

Монголын түүхнээ 13 дугаар зууны сүүлийн хагаст нэр нь үлдсэн түүхэн томоохон хувь хүмүүсийн нэг бол хан хүү Хайду юм. Чухамдаа Өгөдэй хааны их хатан Дөргөнэгийн тавдугаар хүү Хашийн ганц хүү нь Хайду бөлгөө. Хайду 1235 онд төрж, Чингис хааны орд өргөөнд өсөж торниод, Өгөдэй хааныг нас барсны дараа Мөнх хааны дэргэд алба хашиж байхдаа эр цэрэг болон төлөвшиж, Бат хааны удирдаж, Чингисийн угсааны 13 хая хөвүүн оролцсон, орос болон зүүн европод явуулсан аян дайнд оролцох болжээ. Орос нутагт тэрбээр Сүвээдэй баатар, Бурундай жанжин нарын цэрэг дайны гарамгай үйл хэрэгт газар дээрээс нь суралцан улмаар орос орныг өвдөг сөгтгөсөн монголын морин цэрэг зүүн болон төв европод нэвтрэн ороход Байдар ханы хамт монголын нэг замын цэргийг ахлан Полыпид дайран орсон байна. Тэдний өөдөөс Польшийн гурван арми сөрөн байлдсан ч гурвуулаа хиарч сүйртлээ цохиулав. 1241 оны гуравдугаар сарын 24-нд буурал эртний түүхт польшийн Краков хотыг эзлэн түйвээгээд, 4 дүгээр сарын 08-ны өдөр Байдар, Хайду нар цэргээ Лигницийн дэргэд төвлөрүүлээд герман, польшийн цуутай рыцариудыг тосов.

Монголын нам, засгийн удирдагч Дамбадорж, Цэрэндорж, Н:.Жадамба, А.Амар, Ж.Цэвээн нарын тухайд бол тэдэнд “панмонголизм”-ын үзлэгийг баримтлагчид хэмээх нэр зүүж, “Монгол үндэстнийг нэгтгэх үзлээ баримталж, хувьсгалт замаар монгол үндэстэн үндэс соёлоо нэгтгэн бадруулна хэмээн үзэж буй” этгээд хэмээн хэт зүүний үзэлтнүүд үздэг байжээ.

Энэ үгийг Үндэсний хувьсгалын 102 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд зориулан бэлтгэсэн юм.

1900-1903 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал болов. Олон банк дампуурч, капиталист эдийн засаг сүйд болсон юм. Ингээд үйлдвэр барих, зээл олгох нэрээр капитал гадагшилж капитализм империалист шатандаа орсон юм. Өмнө нь колонитой байсан Англи, Франц, Итали шинээр гарч ирсэн АНУ, Герман, Орос, Японтой зөрчилдөж, улмаар колонийн системийг эсэргүүцсэн дэлхийн хувьсгалын эрин үе эхэлсэн юм.

1921 оны 3 сарын 1-3-нд Оросын Дээд Шивээ буюу Троицкосавск хотноо МАН-ын төлөөлөгчид, ардын намын цэргийн удирдах бүрэлдэхүүн, цэргийн анги ба хил хавийн зарим хошуудын төлөөлөгчид болон Коминтерня АДНБДНГ-ын төлөөлөгч Бегзеев /Ж.Цэвээн-Ред/, С.С.Борисов, ЗОУ-ын ГХАК-ын Троицковсавск дахь бүрэн эрхт төлөөлөгч О.И.Макстенек нар оролцсон зөвлөлгөөн болов. Эхний өдрийн хурлын даргад С.Данзан, бичээчид Ц.Дамбадорж, Д.Дашзэвэг нарыг сонгон, хэлэлцэх асуудалд: 1. цагийн байдал ба гүйцэтгэх ажлууд, 2. ардын намын цэргийн бүх хэргийг ерөнхийлөн захирах газрыг байгуулах ба дүрмийн тухай, 3. Ардын намын суртлыг ухуулан таниулах1 зэргийг төлөвлөжээ.

С.Данзан, Х.Чойбалсан нар 1920 оны 7 сард Хүрээнээс мордсоны дараагаар ЗОУ-д МАН-ын
төлөөлөгчдийг нэмэн явуулахаар шийдвэрлэж Д.Бодоо, Д.Чагдаржав нар эхлэн явж, дараа нь
Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол нар Богдын тамгатай бичгийг авч яаравчлан морджээ. МАН-ын төлөөлөгчид Дээд Шивээнд ЗОУ-ын консул О.И.Макстенектэй, Дээд Үдэд ОК/б/Н-ын Сибирийн Товчооны гишүүн Б.З.Шумяцкий нартай тустай уулзаж, тэднээр дамжуулан орчуулагч Ж.Цэвээн, Э.Ринчино нараар газарчлуулан 1920 оны 8 сард Эрхүү хотноо хүрч очжээ. Тэд Сибирь ба Алс Дорнод дахь ЗОУ-ын ГХАК-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн орлогч Ф.И.Гапонтой уулзан Монгол орны байдал, өөрсдийн зорилгыг тайлбарлаж, хятадын дарлалаас ангижирч, тусгаар улс болох тэмцэлдээ ЗОУ-аас тусламж хүсч байгаагаа илэрхийлэн Богдын тамгатай бичгийг өргөн барьжээ.

Их Юань улс мөхөж, монголчууд хятадаас буцаж ирсний дараа монголд улс төрийн бутралын үе эхлэв. Хэдийгээр эзэн хаан залгамжлан төр барьж байсан ч томоохон ноёд, язгууртнууд эрх дураар бие даан засаглахыг эрмэлзэж байсан тул монгол орон нь хэрэг дээрээ хааны хяналтаас гадуур хэд хэдэн томоохон хэсэг болж орших болжээ. Үүнд Зүүн Монгол нь дотроо халх, цахар, урианхайгаас бүрдсэн зүүн гурван түмэн, ордос, түмэд, юншээбүүгээс бүрдсэн баруун гурван түмэнд хуваагдаж байсан бол, баруун монгол нь хошууд, чорос, дөрвөд, торгууд гэсэн дөрвөн түмэнтэй харыдангуй цул нэгдэл байв. Зүүн, баруун монголчууд энэ үед хаан ширээний төлөө ид хямран тэмцэж, үүнийг нь хятадын Мин улс өөгшүүлэн дэвэргэж, хүчийг нь тарамдуулах болов. Энэ хүнд хэцүү үед монголын улс төрийн тавцан дээр ойрадын Эсэн тайш гялалзан гарч ирж, монголчуудыг зангидан бөөгнүүлсэн түүхтэй.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/