Уншиж байна...

“Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөрмонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн ...хээтэй вааран сав олдсон

Homo sapiens хэмээх ухаант хүмүүн нь үүссэн цагаасаа хойш эргэн тойрныхоо юмс, үзэгдлийг дүрсээр илэрхийлж, үл ойлгогдох учир битүүлэг үзэгдлийг тэмдгээр дүрсэлж, учир утгыг тийнхүү дүрсээр тайлах гэж оролдож байжээ гэлтэй. Энэ нь хадны зургаас тод харагдана. Хадны зураг дотроос эрдэмтдийн овог аймгийн тамга гэж нэрлэж байгаа дүрс бүр тодорхой жишээ болно. Тамгануудын утга ихэд балархайшиж, дээр үеийн хүмүүс эдгээрээр юу бэлгэдэж байж вэ гэдгийг өдгөө бид зөвхөн таах гэж оролдож байна. Эдгээрээс ихээхэн нууцлаг нь хас, түүний бэлгэдэл юм.

Мөнх хааны үед өмнөд Сүн улсын эсрэг ерөнхий довтолгооныг эхлүүлэхээр нэгэнт шийдсэн тул хятадад байлдаж байсан гол цэргийг захирч байсан Хубилай тойрон явж байлдах аян дайныг эхэлсэн нь Чингис хаан болон Зэв, Сүвээдэй зэрэг гарамгай жанждын гавьяат үйлстэй эн зэрэгцэх үйл явдал гэж түүхчид үздэг.Сүн гүрэн умар хил дагуудаа Шар мөрөн, Хан гол болон өндөр сүрлэг уулс, бат бөххэрэм, бэхлэлтээр хүрээлэгдэн хамгаалагдаж байв.Тэгээд ч нутгийн гүнд хэдэн ч цэрэг засаж, хилийн зүг хэдийд ч хөдөлгөх боломжтойн дээр, хилийнхээ цаана шинэ шинэ бэхлэлт хориглолтыг хэдэн зуун жилээр ч барьсаар байж чадах эдийн засаг, хүч хүчний шавхагдашүй нөөцтэй байлаа.

Тайваны Тайбэй хотын Үндэсний Музейн Ордны төв өргөөний Б1 танхимд Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн ховор үзмэр болох Чингис Хааны хөргийг олон түмэнд нээн үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ 2013 оны 1-р сарын 8-наас 3-р сарын 25-ныг хүртэл болсон бөгөөд Монголын албаны төлөөлөгчид, урлагийнхан оролцжээ.

Дөргэнэ бол найман аймгаас гаралтай бөгөөд Өгэдэй хааны зургадугаар хатан байв. Тэрбээр мэргэд аймгийн Тогтоа бэхийн ахмад хөвгүүний хатан байжээ. Чингис хаан 1204 онд мэргэд аймгийг байлдан дагуулах үед Дөргэнэг олзлон авч, Өгэдэйд хатан болгон өгчээ. Тэр хэдийгээр түүний анх буулгасан хатан биш байсан боловч яваандаа их хатан болж чадсан юм. Дөргэнэ Өгэдэй хааны хатан болоод Гүюг, Годан, Хүлгэн, Хүчү, Хадаан хэмээх таван хүү төрүүлсэн байна. "Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргэнэ бусад хатдаас илүү хаан нөхрийнхөө хайр сэтгэлийг булааж чаджээ. Тиймээс Өгэдэйн хатдын дундаас нэн эрхэм нь Дөргэнэ болж чаджээ. Өгэдэй бор дарсанд улам бүр орох тэр цаг үеэс Дөргэнэ хатан төрийн хэрэгт анх оролцож эхэлжээ. 1206 онд тэрбээр Гүюгийг төрүүлжээ. Гүюг хожим нь Их Монгол Улсын 3 дугаар үеийн их хаанд өргөмжлөгдсөн нь түүний эх хатны хичээл зүтгэлтэй шууд холбоотой ажээ.

ОХУ-ын “Комсомольская правда” сонины өнөөдрийн дугаарт “Чингис хааны сонирхолтой таван нууц” нэртэй нийтлэл гаржээ.
Нийтлэлд “Одоогоос яг жилийн өмнө буюу өнгөрсөн 2012 оны 11 дүгээр сарын 14-нд Монголд “Үндэсний бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ нь тохиолдлын хэрэг биш, учир нь энэ өдөр агуу их Чингис хааныг төрсөн гэж үздэг. Чингис хааны нэр түүхэнд мөнх үлдсэн. Бид дэлхийд хамгийн том гүрэн байгуулсан их хааны талаар хэдэн сонирхолтой баримтыг цуглуулсан юм.

Чингис хааны төрсөн газрыг эрэн сурвалжлах, тогтоох ажлыг анх 1850-иад оны үед Банзарын Дорж хийжээ. Тэрээр 1852 онд одоогийн Чита мужийн өмнөд хэсэгт орших Их арал гэдэг гацаа хавьд нутгийнхны домоглодог Чингис хааны төрсөн Дэлүүн болдог хэмээх нэртэй газар байгааг сураг сонсоод Г.Юренскийгээр хайлгажээ. Г.Юренский түүний зааснаар Их арал гацаанаас дээш 8 орчим км зайтай Онон голын баруун эрэгт Дэлюн болдок гэдэг газар байгааг мэдээлсэн байна. Чингис хааны төрсөн газрыг хайн сурвалжлах ажил манай эрдэмтдийн хувьд нэлээд эрт эхэлсэн байна. XIX зууны дунд үед алдарт эрдэмтэн Инжинаш “Хөх судар” хэмээх зохиолдоо Чингис хааныг Онон голын хөвөөнд орших Тэргүүн болдаг ууланд төрсөн гэжээ.

Монгол үндэстэн нь гагцхүү Чингис хааны үед шинээр үүсэн буй болсон бус хүн төрөлхтөн анх ярих хэлтэй болсон цагаас эхлэн монгол хэлээр хэлэгч нэгэн тусгай үндэстэн аймаг байсаар ирсэн нь хэзээд мадаггүй үнэн. Монголын түүх гэдэг нь эрхбиш монгол үндэстний анх сонсогдож мэдэгдэх ба түүхэнд тэмдэглэгдэх болсон цагаас эхлэн өгүүлэх аваас сая бодитой бүрэн бүтэн түүх болно.

1983-1984 онд намын дээд удирдлагад ч хэд хэдэн ээдрээ будлиантай үйл явдал болов. 1984 оны 1 сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч хэдхэн сар болж байсан С.Жалан-Аажавыг Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын “намын эсрэг” бүлэг гэгчид /1964 он/ идэвхтэй оролцсон гэж Намын Төв Хорооны дэргэдэх Намын хянан шалгах хорооны хурлаар хэлэлцээд “С.Жалан-Аажавын намын эсрэг явуулгын тухай” тогтоол гаргаж, түүнийг нутаг заан суулгасан байна. Энэ нь С.Жалан-Аажав “намын эсрэг бүлэг” гэгчид оролцсондоо гол нь биш, харин намын дээд удирдлагын дураар авирлах, намын ёс зүйг умартах, төрийн хууль, дүрмийг ноцтой зөрчих явдлыг таслан зогсоох чиглэл, хандлага бүхий санаа гаргаж байсантай холбоотой юм.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/