Уншиж байна...
1. Буддизмыг дарсан улс орон хүн ам нь өсөн, хөгжиж дэвжиж ирсэн нь: Буддизм нь Энэтхэгт үүссэн боловч 5-р зуунаас 13-р зуун хооронд буддизмтэй тэмцэл явуулан, улс орноосоо шахан гаргасан байв.

-Хөвсгөл аймгийн Их-Уул суманд зургаан настай Ө.Энхзул охин төөрсөн байна-
Зураг: Зүүн гар талаас хоёр дахь нь Ө.Энхзул охин
-НОХОЙНООСОО АЙСАН ОХИН ГЭРЭЭСЭЭ ТӨӨРЧ ОДОВ-
Зургаан настай охин хөвч тайгад гурав хоног төөрчээ. Охиныг ойд төөрч алга болох үед  Их-Уул суманд тасралтгүй бороо орж байсан гэнэ. Ууланд манан бууж арван алхмын цаадах зүйл харагдахгүй байжээ.Бороо хувингаар асгаж байгаа юм шиг л их устай. Охиныг хайж явсан хүмүүс бороонд норж, хамаг хувцас нь усан гүзээ болоод  осгох шахаж байсан гэдгийг Их-Уул сумын Тамгын газрын дарга М.Пүрэв онцолж байна лээ. Ингээд тухайн үед юу болж өнгөрсөн талаарх мэдээллийг  уншигч та бүхэнд нэхэн хүргэж байна.

Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл, тариачдын талаархи Манжийн засгийн газрын тэр бодлогыг хоёр үндсэн үед хувааж болно1.
 Нэгдүгээр үе нь 1690-ээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагасыг хамарна. Энэ зуун тавь гаруй жилийн туршид Манж нар Хятадын худалдаачид тариачдыг бөөнөөр нь Монголд оруулахгүй, барьж байх бодлого явуулжээ. Манжийн энэ бодлого нь тэр үеийн Чин гүрний улс төрийн бодлогынх нь ерөнхий чиг шугамтай нь холбогдсон хэдэн шалтгаантай байв. Манжийн энэ бодлого нь Монгол оронд олон худалдаачид, тариачид цутган орохыг нэг хэсэгтээ саатуулжээ.

Хүннү гүрний түүх, соёлын шастир болсон “Алтан хүний бичээс”-ийг тайлан уншсан, хэл шинжлэл, түүх, соёл судлаач, доктор, профессор Б.Сумъяабаатар энэ удаа дахин гайхалтай нээлт хийсэн талаараа мэдээлэв. Тэрбээр сансраас татсан зургаас улбаалан Их эзэн Чингисийн онгон байж болзошгүй газрыг тогтоохоор таамаг дэвшүүлэн, үүнийхээ дагуу хоёр жил гаруй судалснаа ийнхүү олон нийтэд мэдээлсэн юм.

Манжийн хаад XVII зууны 30-аад оноос бурхны шашныг Монгол болон Төв Азид дэлгэрүүлэх бодлого баримтлах болжээ. Тэдний энэ бодлого, явууллагын цаана бурхны шашныг ашиглан тухайн бүс нутагт өөрсдийн байр сууриа бэхжүүлх, улмаар ноёрхлоо тогтоох зорилго агуулагдаж байв 1652 онд V Далай ламыг Бээжинд ирүүлсний1 гол зорилго нь Манжийн хаан өөрийнхөө нэр хүндийг өргөх, өмнөд Монголд тогтоосон засаглалаа зөвтгөн бататгахад шашны нэр нөлөөг ашиглахад чиглэж байсан юм.

Эрдэмтэд, судлаачид, тэнгэр үзэлтнүүд та бүхнийг нээлттэй хэлэлцүүлэгт “Тэнгэр үзэл монголын төрт ёсны сэргэн мандлын үзэл санаа болж чадах уу” сэдвээр болж өнгөрлөө.
Хэлэлцүүлэгт ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Батсуурь, СГЗ, Б.Галаарид, нэрт түүхч, профессор Б.Балжинням, Монгол бөөгийн ГОЛОМТ төвийн тэргүүн Ш.Сүхбат нарын эрдэмтэн судлаачид бусад оролцогчид санал бодлоо ярьж, хэлэлцлээ. 
Оролцогчдын хэлсэн ярьсаан бүхнээс Монголын тэнгэр үзлийн судалгаа, өрнөлт, өнөөгийн байдал тодорхой харагдаж байсан бөгөөд цаашдын зорилтын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. 
Уг арга хэмжээг Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо, Тэнгэр үзэл судлаачдын холбоо, Улс төр менежментийн академи хамтран зохион байгууллаа.
 

1880 оны 2 сард Манжийн хааны зарлигаар Халх дөрвөн аймгаас тус тус 2000 цэргийг уналга хэрэглэлийн хамт дайчилж, Түшээт хан, Сэцэн хан аймгийн цэргийг Улиастайд, Засагт хан аймгийн цэргийг Ховдод суулган цэргийн хэрэгт боловсруулан, зах хязгаарыг сэргийлэн сахиулахаар болжээ.

1900 онд Манжийн засгийн эрх баригчид хятадад гарсан Ихэтуаны бослогыг дарахад зориулан Ар Монголоос 20 000 монгол цэрэг татан гэтэл дөнгөж 2000 монгол цэрэг цуглаад, тэд нь тус тусын хошууны ноёдоос Улиастай дахь манж жанжны мэдэлд шилжмэгц, Энхтайваны удирдлагаар бослого гаргаж, Улиастайн манж цэргийг хядаж, хятад пүүсийг талж сүйтгээд гэр гэртээ тарцгаасан байна.

Бурханы шашин нь монголчуудын нийгэм, соёлын амьдралд олон зуун жил чухал байр суурь эзэлж, ялангуяа эхэн үедээ гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэж байсныг зориуд тэмдэглэвэл зохилтой.
 Хүрээ хийдүүд тухайн үеийн соёл, боловсрол, урлаг, шинжлэх ухааны төв болж байв.
Монголын хүрээ хийдүүд боловсролын төдийгүй, соёл урлагийн том төв болж байв. Хүрээ хийдэд Монголын уламжлалт ба Түвэдийн анагаах ухаан хөгжиж, маарамба, дооромбо нар хүн ардыг эмчлэн анагааж байв.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?