Уншиж байна...

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Урд улаан үнээт хэмээх уулнаас МЭ-ны тоололын 255-301 оны хооронд багтах Сяньби улсын төгсгөлөөс, Нурин улсын эхэн үе хүртэлх он жилүүдэд хамаарагдах / 1700 - 1745 / жилийн өмнө өмсч, хэрэглэж байсан эдгээр доргон дах болон арьсан дээл, өмд, гутал зэргийг 2015 онд Монголын үндэсний музейн судлаач Ж.Баярсайхан, Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр нар олж илрүүлэн судалсан байна. Энэхүү дээл гутал нь бөө нарын сармай арьсаар хийсэн хуягтай ( дээл ) тун төстэй аж. Өдгөө Монголын үндэсний музейн Эртний улсуудын танхимд буй.
Монголын Үндэсний Музей.

Отгонтэнгэр хайрхан: Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсаглт ,нуураар элбэг ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд ,ан амьтан биосфер,экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг , олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.

Чингис хааны шарилыг түүний уусан ус Хэрлэн голын ундрал, унасан шороо Хэнтий ханы энгэрт оршуулсан явдлыг бол бас түүний гэрээсээр нь гүйцэтгэсэн гэдэг билээ. Урьд Чингис хааны авд морилж байгаад энэ газар ирж, нэгэн том бүдүүн сахлаг сайхан навч намаатай модны доор сэрүүцэхдээ намайг үхсэн хойно энд оршуул гэж дэргэдэх хүндээ хэлсэн гэлээ /”Ту Цзи-ийн тэмдэглэл”, гуравдугаар боть/. Тиймээс Чингис хааны шарилыг ийм нэгэн модны доор оршуулсан нь лав юм. Гэвч хожимдоо олон модод нь ой шугуй болж, аль нэгэн модны доор байх нь танигдахаа больсон байна. Ялангуяа “тэд /Монголчуудыг хэлж буй-эшлэгч/ хүүр оршуулахдаа овоо бунхан босгодоггүй, харин адуугаар гишгүүлж тэгш газар мэт болгодог” /Чингис хааны нас барсны дараах есөн жил-1236 онд Өгөөдэй хааны төрд айлчилсан Өмнөд Сүн улсын элч Пэн Да Я нүдээрээ олж үзсэнээ түүний зохиосон “Хар Татарын тухай хэргийн товч” гэдэг номдоо ингэж тэмдэглэжээ/ тул танигдахгүй нь зүйтэй юм.

Монголын 4 хааны (Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэгү) эх, Толуйн эхнэр Сорхагтани хатны Иран дахь бунхан гэдгийн тухай.
Марага хотын төв хэсэгт байх Герд бунхны хажууд орших 10 өнцөгтэй призм хэлбэрийн бунхныг нутгийн ардууд “комбад-э мадар-э Холагу хан” буюу Хүлэгү ханы эхийн бунхан хэмээн нэрлэдэг. Нутгийн хууч ярианд өгүүлснээр: Монгол ёс заншлаар бол алдартай нэгэн үхэхэд түүнд хань болгон өөр нэгэн хүнийг амьдаар нь хамт оршуулдаг байжээ. Нэгэн өдөр Хүлэгү ханы эх нас барав (1252 он). Энэ үед Наср ад-Дин Туси-гийн дайснууд үүнийг ашиглахаар шийджээ.

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Модунь МЭӨ 209 онд өөрийгөө шаньюйгаар өргөмжилснөөр Хүннү улс байгуулагдсан. Хүннү нарын сонгодог хэлбэрийн нүүдлийн мал аж ахуй, малын үүлдэр, нийгмийн байгуулал, эдийн ба оюуны соёлын онцлог, зарим хүннү үгийн хэлний хамаадал өөрөөр хэлбэл, угсаатны бүх цогцолбор шинжээр үзэхэд хүннү нар бол эртний монгол угсаатан мөн. Энэ нь генетикийн судалгаагаар батлагдав.

БНАСАУ-ын нутаг дэвсгэр дэх Монгол хатны бунханы тухай "Корэй Хералд" сонинд бичжээ. Солонгосын түүхэн дэх 31 дэх хаан Гоу Миний их хатан болох Вангри буюу Ванчен хэмээх Монгол хатан түүхэн угсааны Солонгос дахь гурав дахь харийн гүнжээр өргөмжлөгдсөн байдаг. Солонгосын Гоу Мин хаанд Монгол нутгаас эхнэр болох хүнээр Вангри хатанг илгээжээ.

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/