Уншиж байна...

Монгол хаадын хувь улсууд юуны урьд өөрсдийн ойр зэргэлдээ улс оронтой харилцаа холбоотой байж хүч хүрэх нэгий нь зэр зэвсэг, дипломат арга мэхийн аль алины нь хэрэглэн эрх мэдэлдээ оруулан авах гадаад бодлого явуулсаар байжээ. Юан улс дэлхийн олон улс оронтой өргөн харилцаатай байжээ.
Хубилай хаан Европын орнуудад довтолгох элч зарлагын ажилдаа эрдэм мэдлэг бүхий гаднын хүмүүсийг хэрэглэж байжээ. Жишээ нь: Юан улсад анх удаа худалдааны хэргээр хүрэлцэн ирсэн Италийн Венец хотын ах дүү хоёр худалдаачин Николо Поло, Маффео Поло нарыг Хубилай өөрийн элч болгон зарж байжээ.

Монгол оронд оршиж байсан түрэг, монгол угсааны олон аймгийн дунд будда, христос, мани шашин багагүй дэлгэрч байсан нь монгол ба эдгээр шашны эх орнуудын хооронд шашин соёлын харилцаа эрт үеэс байсны гэрч болно.
Анд бололцоход эртнээс уламжилсан нарийн хэв ёсыг баримталдаг байжээ. Анд бололцох хоёр этгээд нь газар болзон уулзаж, бие биедээ бэлэг барилцан, эрхий хурууны цусыг амсалцан андгай тангараг өргөдөг байжээ. Тангараг нь хоёр этгээдийн хоорондын нэг ёсны ам гэрээ байжээ. Тангараг өргөхдөө хоёр этгээд хүч хавсран дайсантай тэмцэх, бие биедээ үнэнч шударга байх, харилцан эрх мэдэл тэгш байх, завсрын хэрүүл маргааныг нүүр учран хэлэлцэж, учрыг нь олж байх зэрэг зүйлийг хэлэлцэн тохиролцдог журамтай байжээ.

Эртний монголын соёлын түүхэнд гарсан нэг том үйл явдал бол монголчуудын дунд уйгуржин бичиг үсэг дэлгэрэн улмаар нийт монгол улсын албан ёсны бичиг үсэг болон явдал мөн. Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид /Ойрхи Дорнодын/ анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согд бичиг, түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй.

Монгол гүрэнд эхэн үедээ багтаж байгаад хожим салж тусгаарласан Хүлэгүгийн улс, Цагаадайн улс, Алтан ордны улс нь Юан улсын нэгэн адил удаа дараагаар мөхөж Ази, Европын орнуудад Монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон билээ. XIV зууны 30-40-өөд оны үе болоход Хүлэгү, Цагаадайн улсын монгол байлдан дагуулагчид иран, түрэг угсааны аймаг ястны дунд орж уусан ижилсээд, нутгийн хүнээс бараг ялгагдахгүй болсон байна. Гэвч тэдгээр улсын төр, цэргийн эрхийг монгол угсааны ноёд гартаа барьсан хэвээр байсан юм.
XIV зууны гучаад оны үест Хүлэгүгийн улсад тархай бутархай байдал хүчтэй болж, дотоодын дайн самуун дэгджээ. Үүний үр дүнд Хүлэгүгийн улс биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагдан бутрахад хүрчээ.

Юан гүрний эцийн улирал буюу Тогоонтөмөр хааны үед монгол, хятад бусад Азийн оронд монголын байлдан дагуулагчдын дарлал их болж, ард түмний аж байдал хүнд хэцүү болсны улмаас бослого хөдөлгөөн гарах нь улам улам нэмэгдэж тэр нь өдрөөс өдөрт эрч хүчээ авсаар эцсийн эцэст хятадаар төвлөсөн Юан гүрний төрийн ноёрхлыг түлхэн унагаасан ажээ. 1 Всемирная история. Т.III стр.574
Тун ч удалгүй Майдар бурхан амилж “Мин ван” төрнө гэх мэтээр өөр хоорондоо зөгнөн ярилцаж улирах цагийг харж суудаг байжээ.

1309 онд Кебекийн ах Эсэнбухыг ханд өргөмжилсөн боловч Хятадаас ирсэн Монгол цэргүүд бут цохин зайлуулжээ. Эсэнбухыг Дува ханы хүү Кебек /1319-1326/ залгамжилжээ. Тэрээр Нахшеб хотын ойролцоо Карши /монголоор Харш/ нэртэй орд байгуулан суусан байна.Хожим нь энэ ордны нэрийг Нахшеб хот авч өнөө хүртэл Карши нэрээрээ уламжлагдан иржээ.
Кебек хан эн тэргүүнд мөнгөний шинэтгэл хийжээ. Тэр үед Цагаадайн улс даяар гүйлгээнд явах алт, мөнгөний ханш жигдгүй, нэгдмэл мөнгөн тэмдэгт үгүй байжээ.

Чингис хаан анх 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад хоёрдугаар хүү Цагаадайдаа дөрвөн мянган өрх хуваан өгчээ. Хожим нь дахиад 1225 онд дөрвөн хөвүүндээ нутаг хувиарлан өгөхдөө, Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг хувь улс болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд хувилан өгсөн тэр газар нутаг дээр үндэслэн Цагаадай хант улс бүрэлдэн тогтсон байна.
Цагаадайн хант улс хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн, умар зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байжээ.

Бат хан тэргүүтэй Монгол ноёд баруун замын аян дайнаас буцаж ирээд Ижил мөрний доод урсгалд Сарай гэдэг нийслэл хот байгуулан суусан 1240-өөд оны эхэн үеэс эхлэн энэ улсыг “Алтан ордоны улс” хэмээн нэрлэх болсон байна. Бат хан өрнө зүгт аян дайн хийж явахдаа Чингис хааных шиг алтан ордонтой байсан байж болох юм. Энэ бол алтан чимэглэлтэй том гэр байсан бололтой. Тухайлбал Алтан ордоны хан Бэрхийн өргөөний талаар Тинзенгаузенд өгүүлсэн нь: “Бэрхэ ханы өргөө нь 500 хүний багтаамжтай, цагаан эсгий бүрээстэй, дотор талыг нь торгоор бүрхсэн, эрдэнийн чулуун сувдаар гоёж чимэглэсэн байв”2 гэжээ.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/