Уншиж байна...

Хүүхэн, хүйтэн пиво хоёрт хөлсөө дуслуулж олсон мөнгөө үрж,club, pub, буудлуудад цагийг барж, залуу насаа задгай мөнгө шиг үрж яваа зугаа цэнгэлд таршуурч, завхай, хөнгөмсөгт автаж буй ухаан муутай залууст: - Амьдрал өнөөдрийн зугаа, маргаашийн шарталт шиг хялбар зүйл биш ээ!

Бэлэн гоймон шиг бэлэн хүүхнүүд шөнийн цэнгэлд дэргэд чинь байлаа ч, зовлонгийн уртад хань болдоггүй юм.
Хэтэвч нь зузаан ч сэтгэл нь нимгэн залуу жаргал цалгисан мөчүүдэд чинь хамт байлаа ч, гуниг нөмөрсөн үед хулжиж мэднэ.
Хувцасны чинь брендлэгт, машины чинь тансагт шунасан хүүхэн хувцас чинь хуучир ч, бензин чинь дуусахад ор мөргүй арилсан байж мэднэ!
Даашинзны чинь богинод татагдсан залуус замын уртад илүү оодгор банзалтай энгэр илхэн нэгнийг хараад урваж мэднэ.
Бид удаан амьдарч, хол алхана. Гишгэсэн мөр бүхэн зөв байх албагүй ч, эргээд харахад харуусал төрөм байх ёсгүй.
Цаг хугацаа чамайг, намайг хүлээхгүй урсан өнгөрнө. Амсаад үлдээсэн хундага дарсны төлөө, наргиж амжаагүй мөчүүдийн төлөө, тэвэрч үзээгүй бүсгүйчүүлийн төлөө биш!!! Даанч сайхан залуу насыг татаад хаядаг тамхины иш шиг золбин үрсэндээ харамсаж мэднэ ээ УХААРЧ ҮЗ!!!
Үрс минь үлдэж
Нэрс минь мөнхөрнө
Удам өндөр
Нэр цэвэр
Мөр зөв байхыг эрхэмлэе ЗАЛУУСАА..
Бавуугийн Лхагвасүрэн
Монгол сайхан бүсгүйчүүд нь гадны залуусд дурлаад явж байгаа бол Монгол эрчүүдийн хохь нь ээ ! Чацга царайлаад, нөгөө сайхан дорны соёлоо дагаад эхнэр хүүхдээ зодоод, эмэгтэй хүнийг дорд үзээд, гөх толбоо толинд харж цээжээ дэлдэж мэлмэрээд, залхуурч ажилгүй хэвтээд, архиа гудраад явж байхгүй юу.
Ч.Ганжавхлан


Хань юм бол хань шиг л бай
Хатуу бор дарсны бөглөө бүү бол
Эр юм бол эр шиг л бай эмсийн хормой чангааж үрсээ бүү бузарла
Эцэг юм бол эцэгшиг л бай
Эрвээхэй үрсийнхээ харцанд сүүдэр бүү хургаа
Түшиг л юм бол түшиг шиг л бай
Түмний бузар хэлээр ханиа бүү орхи
Эзэн юм бол эзэншиг л бай
Эрээн алаг замбууд чамаар дутах хүн олон шүү
Хүү нь юм бол хүүшиг л бай
Хүмүүн заяанд мэндлүүлсэн ижий аавыгаа жаргаа
Хүн юм бол хүн шиг л бай
Хатууд бүдэрсэнч бэрхэд чанга бай
Улаач юм бол улаачшиг л бай
Уруудаж ирсэн нэгний зовлонгоор нь бүү жаргал хий
Тоост замбуу нь догшин шүү
Тоолгүй үйлдсэн үйлийнхээ үрийг чи үүрнэ
Хөрсд замбуу нь хатуу шүү
Үүрч дуусгаагүй бурууг чинь үр чинь үргэлжилүүлээд үүрнэ дээ

Ц.Цэрэнболд

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/