http://www.zoofirma.ru/

Хубилай их Юань улсыг байгуулж, өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсний дараа Өмнөд Сүн улсыг бүрмөсөн буулгаж авахаар шийдэж байлдааны ажиллагааг удирдах ерөнхий жанжнаар Баянг томилжээ. Баян (1236-1295) бол БаариновгоосгаралтайХубилайхааны гарамгай монгол жанждын нэг бөгөөд өмнөд, умардад хийсэн олон аян дайнд суу алдраа дуурсгасны хувьд Хубилайн хятад зөвлөх, түшмэд, жанжид хүртэл хүлээн зөвшөөрч, санал нэгтэйгээр нэр дэвшүүлж ерөнхий командлагч болгосон байна. Энэ үед элч барьж хорьсон, хэлэлцээ хийх төлөөлөгчийг алсан зэргээр өдөөж хатгасан гэмээ Сүн улс дэндүү оройтож ойлгов. Баян жанжин Сүн улсыг байлдан дагуулах байлдааны ажилагааг аравдугаар сард эхлэхээр тогтоож, цэргээ хоёр чиглэлээр хөдөлгөхөөр шийджээ. Баян жанжны өөрийн биеэр авч явах баруун замын цэрэг Ханыиуй гол даган, Хөх мөрнийг гаталж, тэндээс Өмнөд Сүн улсын нийслэл Линьань хотыг эзлэхээр төлөвлөв. Урьдын Сүвээдэй, Зэв, Мухулайн адил цэргийн гарамгай жанжид энэ үед дахин тодрон гарч дайсан этгээдийн нутагт дөрвөн зүг найман зовхист ялгуусан их тулалдаан хийв.


Баян жанжны цэрэг Линьань хотыг эзлэхийн тулд юуны өмнө зам зуур байсан Инчжоуг эзлэх шаардлагатай байлаа. Монголын цэрэг Ханыпуй гол дагаж, Инчжоу хотыг дайран ороход, туунийг хамгаалж байсан жанжин Чжан Шицзе цэрэг иргэдийн хамт шируунээр эсэргүүцэн тэмцсэн тул монголын цэрэг арга буюу энэ хотыг эзлэх явдлыг түр хойшлуулан, түүнийг тойрон гарч бас нэг чухал боомт хот болох Шаян цайзыг эзлэхээр шийдэв. Ийнхүү аялан явсаар 1274 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Баян жанжны удирдсан монголын гол замын цэрэг Шаян цайзад ойртон очив. Баян жанжин уул цайзыг хамгаалж байсан Ван Хучэнь, Ван Даюян нарт бууж өгөхийг шаардсан боловч тэд эрс татгалзаж, дотооддоо хатуу цааз гарган, дайсанд бууж өгөх гэж оролдсон хүн бүхнийг цаазаар авна хэмээн зарлаж, буулгахаар хүрэлцэн очсон монголын элчийг ч алжээ. Хүчтэй салхи шуургатай байсан өдрийг ашиглан, монголын цэрэг Шаян цайзыг захаас нь түймэр тавин, нилэнхүйд нь шатаац эзэлж, Шаян цайзын хамгаалагчдыг хүйс тэмтрэн устгаж элчийнхээ өшөөг авчээ. Энэ мэтчилэнгээр Баян жанжны удирдсан монгол цэрэг Хөх мөрний хойд эрэг дээр байсан өмнөд Сүн улсын цайз хотуудыг эзэлсээр, 1275 оны нэгдүгээр сард Хөх мөрний өмнөд эрэг дээр орших Уцзи буюу Янлобу хэмээх газарт нийлэн бөөгнөрчээ.

Энд болсон цэргийн зөвлөлгөөн дээр цаашид хэрхэн байлдах арга тактикийн талаар зөвлөн хэлэлцсэн боловч нэгдмэл санал гаргаж чадсангүй. Энэ үед зарим жанжин Хөх мөрнийг уруудан, өмнөд Сүн улсын нийслэл Линьань хүрэх санал тавив. Гэтэл Юань улсын нэгэн замын цэргийг удирдаж байсан Ажу жанжин Линьань хотыг эзлэх болон дайн байлдааныг цаашид амжилтгай явуулахын тулд юуны өмнө, Ханьяан, Эчжоу зэрэг өмнөд Сүн улсын чухал боомт хотуудыг эзлэн авч ар талаа бэхлэх нь чухал гэж үзэв. Баян жанжин энэ саналыг дэмжсэнээр монголын жанждын энэ бодлого бодсоноос хялбар шийдвэрлэгдэж, дээр дурьдсан хоёр хотыг бараг байлдалгүй эзлэн авчээ.
Баян Эчжоу хотыг амжилтай эзлэн авсны дараагаар 40 мянган цэргайг Арикай жанжинаар удирдуулан үлдээгээд, өөрөө Ажу жанжны хамтаар усан ба хуурай замаар дамжин, Линьанийг дайран эзлэхээр явжээ. Баян жанжны цэрэг 1275 оны эхний гурван сард Хөх мөрний дагуу Хубэй, Аньхой зэрэг мужуудаар амжилттай давшсанаар, өмнөд Сүн улсын цэрэг монголын цэрэгт бүрэн бут ниргүүлж, их цэргийн сүр хүчинд автсан Сүн улсын Цичжоу, Аньцин зэрэг удаан хугацаагаар бүслэлтийг давахаар тооцон хүчтэй бэхэлсэн цайз хотууд ямар ч эсэргүүцэлгүй бууж өгчээ. Энэ үед өмнөд Сүн улсын тэргүүн сайд Цзя Сыдао Баян жанжинтай гэрээ хэлэлцээр байгуулж, жил бүр алба гувчуур төлж байх болзолтойгоор хүчээ сэлбэн, цаг хожиж, улмаар алдсан газар нутгаа эргүүлж авах, дипломат нарийн бодлого явуулах гэсэн боловч бүтсэнгүй. Баян нэгэнт найрамдахыг хүсэхгүй гэж эрсхэн хариу өгсөн учраас Цзя Сыдао арга буюу цэргайн жанжин Сунь Хучэнээр толгойлуулсан хуурай замын 70 мянган цэргийг Динцзячжоу хэмээх газарт, усан цэргайн жанжин Ся Гуйгийн 2500 байлдааны хөлөг онгоцыг Хөх мөрөнд тус тус байрлуулан, өөрөө Луган боомтод цэрэг ангийн хамт хориглон байрлаж, Баян жанжны удирдсан монголын цэрэгтэй байлдахаар шийджээ. Гэвч өмнөд Сүн улсын цэрэг энэ тулалдаанаар усан ба хуурай замын байлдаанд сүйртлээ бут ниргүүлж Цзя Сыдао өөрөө Луган боомтыг орхин, Янчжоу хотруу амь зулбан зугтжээ. Баян жанжин энэ үед Сүнгийн их цэргийг гэзэг дараалан цохиж, бэхэлсэн хотуудыг явуут дараалан эзэлж, өмнөд Сүн гүрний хааны өргөө оршин буй тэр үедээ нэг сая зургаан зуун мянган өрх айл бүхий тэр үеийн дэлхийн хамгийн томоохон үзэсгэлэн төгөлдөр Ханьжоу хот руу шуудран давшив.
Ханьжоу бол Венецийн нэгэн адил 12 мянган том, жижиг чулуун гүүр дээгүүр нь дамналдсан усан суваг, шуудуу гарын судас мэт хэрэлдэн сүлжиж, сувгийн хоёр талаар хөсөг тэргүүд чөлөөтэй зөрөлдөн зорчих гудамжууд сүлжилдэж, гүүрний доогуур нь тэр үедээ хамгийн өндөр шургаагтайд тооцогдох томоохон хөлөг онгоцууд хөвж өнгөрөх бололцоотой үзэмж төгс сайхан хот байжээ. Усны гайхалтай сайн суваг сүлжээний ачаар борооны улиралд нөхөн тэгшилсэн гудамж талбай нь цэвэршиж, хурдан хатдаг байжээ. Зугаа цэнгээн, найр наадмын тухайн үедээ магад ч үгүй дэлхий ертөнцийн хамгийн баян хамгийн том боомт зах зээлийн энэ хотыг эзлэхээр Баян жанжин монголын их цэргийг толгойлон морджээ.
Энэ үед өмнөд Сүн улсын албан ёсны эзэн хаанаар өргөмжлөгдсөн долоон настай хүүгийнхээ өмнөөс төр барьж асан хатан эх нь найрамдахыг гуйжээ. Баян жанжин хэлэлцээ хийх саналыг эрс няцааж, харинүгдуугүй буулгажавахыгголзорилгоо болгов. "Балчирхөвүүний эсрэг цэрэг хөдөлгөж, гар мухардсан ядарсан хүнтэй байлдах гэж үү" хэмээн Сүн улсаас ирсэн хятад элч нар монголчуудын сэтгэл санааг уяраахыг хичээсэн ч "Сүн гүрнийг эмхлэн байгуулагч чинь эзэнт улсаа бас л нэг томоогүй жаал хүүгээс булааж авсныг эрхэм сайд мэдэхгүй гэж үү" гэх Баян жанжны үг элчийг мохоожээ. Ийнхүү арга мухардсан өмнөд Сүн улсын Хатан эх бууж өгөхөө илэрхийлж, эзэнт гүрний тамгыг илгээж, Ханьжоу хотын гол хаалгыг нээсэнд, Баян жанжин цэрэгтэйгээ ямарваа нэгэн эсэргүүцэлгүйгээр сүр жавхлантайяа цутган оров.
Монголчууд хотод нэвтрээд дээрэм тонуул хийсэнгүй, харин цэргийг ахалж яваа захирагч дарга нар нь Баян жанжны урьдаас гаргасан тушаал зааврын дагуу өмнөд Сүн улсын засаг захиргааны билэг тэмдэг болсон албаны бүх тамгыг хурааж, бас урлагийн бүтээл, ном судар, газар зүйн зураг сэлтийг цуглуулан, хааны их эрдэнэсийн сангийн хамтаар Хубилайн ордонд хүргүүлэх болов. Нэгэн цагт Чингис хаан Хорезм шахын эх бардам хэрцгий зантай Туркэн хатныг гинжилж орд руугаа явуулж байсан бол өмнөд Сүн улсын хатан эхийг чингэсэнгүй ямбанд нь хэвээр байлгав. Хатан эх монгол жанжинтай уулзахыг хүссэн ч Баян хааны эхтэй ямар ёслолоор уулзахыг мэдэхгүй байна хэмээн шалтаг заагаад, ордонд очсонгүй. Хуучин хааны зэрэг зиндааг ч Хубилай хааны ордноос шинээр тогтоож өгөх ёстой байв. Инээд Сүн улсын балчир хаан асанд гуравдугаар зэргийн хунтайжийн зэрэг дэв тогтоож өгчээ.
Аятан улсын хаадыг Сүн гүрнийхэн зэрлэгүүд хэмээн үзэн яздаг байсан бол одоо алс хол умар зүг байх мoнгол угсааны шинэ хааныг өөрөөр үзэх ёстой болов. Өөрийг нь хүүтэй нь хамт Хубилайд хүндэтгэн хүргэх бараа бологсод томилогдсон гэдгийг хатан эхэд айлтгасанд тэрбээр хүүдээ хандан: "Тэнгэрийн хөвүүн таны амийг өршөөн соёрхжээ. Түүний уужим сэтгэлд талархах нь зүй" хэмээгээд хоёулаа умар зүг хандаж, есөн удаа мөргөн сөгдсөн байна. Баян жанжин ийнхүү дайн байлдааны ажиллагааг гарамгай удирдан, өмнөд Сүн улсын нийслэлийг эзлэн авч, эзэн хааныг нь олзолсон ч дөчин жилиин даин үүгээр дууссангүй. Хятадын өмнөд нутагт эсэргүүцэл үзүүлсээр байлаа. Баян жанжны давшилтаар Фо Циэн мужид зугтан очиж хоргодсон өмнөд Сүн улсын сайд, түшмэдүүд балчир эзэн хааны ахыг хааны затгамжлагчаар зарласан учир монголчууд хот, муж бүрийг дараалан байлдан эзлэх шаардлага гарсан бөгөөд ингэснээр эзэнт гүрний өргөн удам нутагг их цэрэг ихэд тархаж, сарних осолтой болов. Цэрэг эрс хүрэлцэхгүй байсан тул Баян жанжны саналаар Хубилай гяндангаас хоридлуудыг суллаж, агт морь зэр зэвсэг, хоол хүнсээр хангаж их цэргийн хойно илгээсэн байна. Энэхүү шоронгоос суллаж илгээсэн 20 мянган цэргээс хожим нь олон гарамгай жанжин тодорсон байна.
Удалгүй Баян жанжины биечлэн удирдсан монголын усч болон морьт цэргийн түрэлтийн дүнд өмнөд Сүн улсын эх газарт буй сүүлчийн цайз болох Кантон эзлэгдэв. Ингээд усан замын цэргээс өөр юм үлдсэнгүй. Тэгэхээр Сүнгийн сайд түшмэдүүд эзэн хаанаа их цэргийн үлдэгдэлтэй нь хамт усан онгоцонд ачиж, далайн эргээс холгүй орших арлуудад тэмцэн очиж бэхлэн суув. Монголын усан замын цэрэг арлуудад ойртон ирэхэд, Кантоны булангаас хааны цэргийн хөлөг онгоцууд угтан байлдав. Далай дээрх энэхүү их тулалдаан өдөржин үргэлжилсээр, үдэш нь буусан манангаар халхавчилж, эзэн хааны усан цэргийн 16 онгоц их далайд гарч авралыг олоод, үлдсэн найман зуу гаруй онгоц нь монголчуудын гарт оров. Эзэн хааны далбаа бүхий толгой онгоц хэт хүнд учир хойноос нэхэгсэдээс тасарч чадахгүй байсан тул онгоцны ахмад хааны хатан болон хүүхдүүдийг амьдаар монголчуудын гарт оруулахгүйн тулд далайд хаяуулаад, адаг сүүлд нь өөрөө "Сүн гүрний эзэн хаан олзлогдохоос үхэхийг илүүд үзнэ" хэмээн хашхираад, хаан хүүг тэвэрсээр хүрхрэн оволзох их далай руу үсэрчээ.
Ийнхүү Сүн улсад явуулсан аян дайнд монголын их цэргийг ерөнхийлөн захирсан жанжны нэр алдар Чингис хааны шилдэг жанждын жагсаалтанд орж эгнэгт бичигдсэн бөлгөө. Мөн энэ үед Юань гүрэн мэргэжлийн галт бууны ангитай болсон нь 5 жил эзэлж чадаагүй Сяньян, Фаньчен хотуудыг 50 хүрэхгүй хоногт, 40 жил сунжран үргэлжилсэн Монгол Сүнгийн дайныг 4 жилд багтаан дуусгахад үлэмж нөлөө үзүүлсэн байна. Сүн гүрэн 300 гаруй жил оршин тоггсоны эцэст мөхөж, түүхэнд анх уд аа Д унд ад эзэнт гүрэн харийн буюу монголчууд ын ноёрхолд бүхлээрээ орж, дахин хагарч бутарсангүй. Монголын эзэн гүрний буй болгосон тэрхүү эв нэгдлийг ямар ч байлдан дагуулал ямар ч хувьсгал бусниулж чадсангүй болой.

Шийрэвдоржийн Насанбат