Уншиж байна...

 

                                  

  Мөнх Тэнгэр эрдэм, билиг соёл. Мөр мөшгөх(deterministic) эрдмийн хоригт итгэж, өвөг хөх монголын соёл, иргэншлийн сод дэвшлийг гутаасан хар домог зохион бүтээгээд түүндээ мөнөөг хүртэл  ааглуулсаар яваа  мэргэд, судлаачдын сонорт Дээд Тэнгэрийн ид шид чухам юу болохыг бас  дуулгах санаа өвөрлөсөөр он жилийг  элээж явна.  Эл өгүүллэгт  тойм  санаа тэрлүүлэв. Хүмэн бол бодист хийгээд чинад  дээд билиг хорвоо лугаа амьсан, сүлэлдсэн  эс ширхэг нь мөнийг өвөг хөх монголчууд явир цагаас мэдэрч байсныг өмнө хэлсэн билээ.  Орчлон нь ил юмс хийгээд чинад дээд билиг оюунаас бүрэлддэгийг бат мэдэрсний илрэл нь энэ мөн.  Түүнийгээ  билиг соёлын  алтан дээд бүтээл “нууц товчоо” судартаа[4] зарлан тунхагласан аж.

 

Дашрамд хэлэхэд “нууц” гэснээр түүхэн  суут үйл явцыг нуух гээгүй харин ч  амьдрал, үйлсэд баттай хэрэгжсэн билиг шид чадлын оньс гогцоог өнгөлөн далдлаад, хойч үе маань түүнийг илрүүлэхдээ оюун ухаандаа бадраагаад  бүр лавшруулан ундруултугай гэсний  таавар зангилаа нь байжээ хэмээнэм. Өвөг дээдсийн минь дээд тэнгэрээс ундаргатайбилигувдис   алс   холд ч  тодрох эрчтэйд итгэж байжээ.  Тэрхүү нууц зангилаа дан бодист ертөнцийг тандсан эрдмийн хүрээнд  үл тайлагдахыг дээдэс ухаж байсан  учраас  дээд оюуны чадлаар  хүрэхийн заяаг хойч үедээ билиг эрдмийнх нь шалгуур болгон  үлдээсэн буюу. Цаг нь ирнэ. Чингэхэд хойч үе билигчиндад нэвтэрч, Мөнх  Тэнгэрийн хүчийг амьдралдаа хэрэгжүүлэх, билиг соёлыг бадраах чадлыг олно хэмээн нэвт гэгээн итгэлээр харсан байх шүү.

             Өмнө дурдсанаар дээд тэнгэр бол квант зүй тогтолтой дээд тавилангийн  төгсгөлгүй тасанги  заагтай цувраа бүхий билиг оюуны ертөнц юм. Энэхүү ертөнцөд амьгүй  их юмсыг эзэгнэсэн далд сэрэхүйн эрч    бүрэлддэг гэж өмнө ярилцав.  Тэр эрч бол  өвөг дээдсийн эзэн, лус, савдаг хэмээн нэрлэсэн амьгүй юмс дахь   дээд тэнгэрийн   оюун сэрэхүйн бүтэц мэт буюу.  Амьгүй юмсын төрх төлвийг тандан хөтлөх тэрхүү билиг оюуны  тавилан  бас л төгсгөлгүй   төвшин  увидастай. Мөн од гариг, нарны аймаг, тэнгэрийн эрхсийн эзний шид эрчийг тэгэхлээр бас  төгсгөлгүй тавилангаас хурайлан илрүүлж  болно хэмээнэм. Эдгээр дээд оюуны өндөр төвшинд хамаарах буюу. Газар дахь амьгүй  юмсын савдаг, лус  хийгээд  хүний онгод бол харьцангуй доод төвшнийх нь ойр дөтийнх нь бололтой.

  Хүмүүн төрөлтний хувь заяа, амьгүй хийгээд амьд юмсын угшил хувьслын их жам, одот орчлонгийн  үүсэл бүрэлдэл, язгуур чанар хийгээд харь оюун ухаан лугаа харилцах зэрэг аугаа цогц- оршихуйг билгээр тандаж ний  чадвар хүмэнд бас заяасан хэмээнэм.  Алс холын бодист оршихуй хийгээд  дээд тэнгэрийн тавилан зүйг нь билгээр тодруулах  чадвар  бол оройн дээд гэгээрэл, билиг  онгодын төлөвт хүрсний илрэл юм.  Дээд билиг онгодод хүрч, хүссэн  үйл хувирлын жамыг хурайлан залбирч илрүүлдэг увдастан тийм байх буюу.

/Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/