Уншиж байна...

Өнөөгийн Монголчууд бидний амьдарч буй гажуудсан нийгэм мөн хүн төрөлхтөн хөгжлийн мухардалд орсныг хойшид түүнийг яаж давж гарах арга замын талаар бичиж буйг маань их гэнэн, муйхар юм шиг Танд санагдаж магадгүй ч зориг гарган чармайн бичиж буйдаа баяртай байнаа.
Хүн төрөлхтөнийг иргэншлийн гүн хямралд орсон үед зөвхөн хөх толбот, тамгат Монголчууд хэд хэдэн удаа аварч хамгаалж засч залруулж удирдан чиглүүлж, төвшитгөж байсныг өнгөрсөн түүх бэлхнээ харуулдаг юм аа.


Өөрийн Өвгүдийн гүн ухаан, Мөнхтэнгэр үзлийг олон зууныг элээсэн учир хоцрогдсон, цаг үеэ өнгөрөөсөн гээд гадны илүү дутуу онол туршлагыг магтан хуулбарлан ярьдаг бяцхан хэнээтнүүдэд үнэндээ дургүй хүн билээ би. Бид өнөөдөр тэр цаг үеэ өнгөрөөсөн Орчлон Ертөнц дээр амьдарч, мөн цаг үеэ өнгөрөөсөн мэт олон галавыг элээсэн наран саран, од гаригс, огторгуй хорвоо, Мөнхтэнгэрийн ивгээл хайрын хамт хуучнаараа байсаар байгаад л учир их байгаа юм аа.Иймд тэнгэр газар, байгаль, од эрхсийн үүсэхүй, оршихуй, агуулахуйн тухай хууль сургаал баяжигдан хөгжих болохоос хаягдаж, гээгдэж болохгүй гэдэгт санал зөрөх хүн гарахгүй болов уу.
Монгол хэмээх үндэстний Их гэрийн гал голомт үүрд мандан бадрах тавилантай аж .
Сайны хажуугаар муу нь байдаг хорвоод үнэн худлыг ялган салгаж ойлгох нь хүн бүрийн мэдлэгийн цараанаас хамаарах ба Өвүг Дээдэсийн өв их суу ухааны сан, Мөнхтэнгэрийн далд нууцад нэвтрэхэд хувь хүний оюун ухаан, ухамсар сэтгэл сүнсний төвшин, хэмжээс, эрэмбэ дараа, хэм, хүч ялгаатай бөгөөд хорвоогийн сайн муу, сайхан муухай байдагтай адилаар далд ертөнцөд ч бас тийм зүйл байдгийг мартамгүй юм.
Өнөөдөр Монголоор дүүрэн лам, бөө шашны бараг бүх урсгал будда, христ , лал, кришна, хиндү, бахай, ананда, мүүн,шинто, ведийн зэрэг ойролцоогоор 185 шашны явцуу бүлэглэл урсгалууд буй бөгөөд зөв амьдрах, зөв амьсгалах, зөв хооллох, зөв бясалгах, зөв залбирах арга дадал, иога, дасгалууд заагаад ч Монголчууд маань өдрөөс өдөрт доройтсоор л байна. Магадгүй тэд нийгмийн гажуудлыг ашиглан далд санаагаа хэрэгжүүлэх мөн чанараар мөнгө олох хуурамч дүрд хувирсан хувалзнууд ч буйг үгүйсгэх аргагүй юм аа. Өнөөгийн ардчилал нэрээр Монгол хүний онцлог, үнэ цэнэ, Өвгүд Дээдэсийн уламжлал, эх оронч сэтгэл, хүн чанар, цэвэр ариун ёс суртхуун, шударга үнэнийг дээдлэх үзлийг устгах ажиллагаа үндсэндээ амжилттай хэрэгжиж буй юм. Ш/Ухааны эрдэмтэн мэргэд, суутнууд ч материаллаг ертөнцийн хүрээнээсээ халилгүй шинж чанар, 3-н хэмжээснийхээ хүлээснээсээ алдуурч чадсангүй өдий хүрлээ.
Төр засгийн удирдлага ч тэр чигээрээ гэгээн цагаан өдөр улайн цаймдаа гарч ард олноо хулхидах, хулгайлах луйвардах нь энүүхэнд болж, эрлийз,хурлийзууд нь улс орныг удирддаг болжээ. Ийм эгзэгтэй, хэцүү хүнд үеийг Монголчууд тэмцэж биш тэсч тэвчиж үлдэх замаар гэлдэрч, цаг өнгөрөөж байна даа. Цаг хугацааны эрхээр Монголчууд минь бүдгэрсэн ч Мөнхтэнгэр минь мартаагүй байсан юм аа.
Миний ойлгож буйгаар эртний сударт бичигдсэнээр Мөнхтэнгэрийн буюу Бурханы бага, дунд, их гурван төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тэнгэрийн томилгоот Гэгээнтнүүд морилон ирж хүн төрөлхтөнг амар амгалан, аз жаргал, эв нэгдэлтэйгээр амьдран бие биенээ хайрлан хүндэлж оюун ухаан, сэтгэл ухамсар сүнсний дотоод мөн чанар түүнийг тэнцвэртэй байх нөхцлийг ухааруулан таниулдаг аж ээ. Тухайн цаг үедээ Будда, Есүс, Мухамед, Күнз, Кришна, Чингис Хаан зэрэг олон гэгээнтэн хутагт хувилгаад төрж үүргээ гүйцэтгээд буцацгаажээ. .
Тэгвэл өнөө цаг үед Бидний хамт Дээрхийн Гэгээнтэн Далай Багш, Төгс Гэгээрсэн Их Багш нар Чинхай, Чинмой, Рави Шанкар, Ошо, Сая Баба зэрэг олон Гэгээнтнүүд үүргээ гүйцэтгэж буй ба гүйцэтгэсэн билээ.
Бидний Ертөнц, Орчлон, Хорвоо, Замбуулин, Хурмаст, Мөнхтэнгэр гэх ойлголт, жам, зам, жаяг, хууль, хэмжээс, төвшин дээрхи гэгээнтнүүдийн хувьд өөр өөрийн өнгө аястай, өргөн уудам ойлголтууд бөгөөд өгөгдөл үүрэг эрх нь ч Бурханаас өгөгддөг юм аа. Тийм учраас л Далай Багш Хятадаас Түвдүүдээ салгаж амар амгаланг үзүүлж чадалгүй өдийг хүрч байна.
Бидний яриад буй Гэгээнтнүүдийн шашин номын суутнуудын ихэнх нь Бурханы бага дунд төлөвлөгөөг л биелүүлэгчид юм.Учир нь хувь хүний бие сэтгэлийн гэгээрэлд илүү анхаарч сургаал номлолоо айлдан арга дадлаа заан хүссэн хэн хүн бүхнийг засан чиглүүлсээр байдаг. Тэдэнд Дэлхийг битгий хэл өөрийн орноо ч засаглах эрх үүрэг Тэнгэрээс нээгдээгүй байдаг юм. Гэгээнтнүүд ч гэсэн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг аж.
Гэвч тэр Бурханы Их төлөвлөгөөг шаардлагатай цаг үед нь биелүүлэх амаргүй бөгөөд хэцүү даваа байдаг юм . Үүнийг хүн төрөлхтөнд ганцхан үндэстэн биелүүлдэг бөгөөд хүн төрөлхтний түүхэнд 3-4 удаа энэ үүргээ амжилттай биелүүлэн ялалт байгуулж чадсан ба тэд тэнгэрээс урьдчилан төлөвлөгдөн томилогдож Тэнгэрийн зарлиг айлдвараар өгөгдөл үүргээ гүйцэтгэдэг Хөх тамгат, толбот Тэнгэрийн Сахиуст Монголчууд юм. Их төлөвлөгөө гэдэг нь зөвхөн хувь хүний сэтгэл ухамсрын хөгжил биш ба газар нутаг байгаль дэлхий, уул хайрхад , ус мөрөн түүний эзэд, нар сар одот ертөнцийн шүтэлцээ холбоог танин засан залруулж тэнцвэржүүлэхээс гадна тухайн үндэстнүүдийг оролцуулан Дэлхийг засаглаж зөв голидролд нь оруулах үүргийг гүйцэтгэдэг аж. Ерөнхийдөө Ертөнцийн хуулийг хүний ертөнцөд мөрдүүлэх нүсэр агуу үүрэгт ажил юм. Ийм хүнд өгөгдөл үүргийг Бидний Өвүг Дээдэс тухайн цаг үедээ гүйцэтгэсэн юм. Үүнд Модун Шанью Хаан, Атилла Хаан, Чингис Хаан зэрэг агуу Тэнгэрийн Сахиустан өгөгдөлтөнгүүд ба Өвүг Дээдэс нар минь өөрсдийн баг бүрэлхүүнүүдийнхээ хамт томилогдон үүргээ гүйцэтгэснийг надаас илүү та бүхэн минь мэдэж бахархаж буй биз ээ. Бид эргээд түүхээ сөхвөл Ард Түмнээрээ Мөнх Тэнгэрт ивээгдэж, дээд оюун санааны сангаас мэдээлэл авч сэрдэг, амьдардаг, өгөгдөл үүргээ биелүүлж чаддаг улс үндэстэн дэлхий дээр Монголоос өөр хаана байсан юм вэ? . Мөнх Тэнгэр Монголчуудыг тамга тэмдэг, толбоороо таниж шаардлагатай үедээ өөрөө удирдан үндэстэнээр нь сэрээдэг юм аа. Ийм бахархалтай онцгой эгзэгтэй түүх давтагдах цаг үед бид тэсч тэвчиж ирж чадлаа.
Магадгүй Тэнгэрийн Сахиуст Монголчууд гэж хэн бэ? гэх байх. Тэд Онгод Тэнгэрийн бөө удган зайран биш юм. Тэд ийм үүрэг өгөгдөл гүйцэтгэхээр тэнгэрээс урьдчилан томилогдон энэ цаг үед төрсөн байх бөгөөд сахих эсийн мэдээллээ сүнс далд биедээ агуулан ирснийг нь таних онцгой үүрэгт Мөнхтэнгэрийн Түлхүүр Сахиустан байдаг юм аа.
Тэгвэл Мөнхтэнгэр дахин Ертөнцийн хуулийг хэрэгжүүлэх Бурханы их төлөвлөгөөг биелүүлэх шинэ Мөнхтэнгэрийн Түлхүүр элчээ илгээн буулгаж, Ертөнцийг дахин хуульчилж эхэллээ. Тэр Ертөнцийн тамгаа танин атгаж Мөнхтэнгэрээс өгөгдсөн эрх нээгдсэнээр цаашдын 3000 жил дэлхий ямар замаар явах шинэ хуулийг өгч эхэллээ. Олон нугачаа даваа саад бэрхшээлийг даван өнөөдөртэй золгож буй юм аа.
Мөнхтэнгэрийн Түлхүүрийн таньж айлдсанаар Мөнхтэнгэрээс маш олон тэнгэрийн мэргэжилтэнүүд томилогдон ирж үүргээ гүйцэтгээд эхэлсэн ба үүнд: Мөнхтэнгэрийн онцгой үүрэгт Сахиустангууд, Онгод Тэнгэрийн Бөө Удган, Зайрангууд, Тэнгэрийн Эрдэмт Мэргэд, Зурхайч, Гэгээнтэн, Хутагтууд, Дара Эхүүд, Домч нар, Эш Үзүүлэгч, Хишигтэнгүүд... бэлтгэгджээ. Энэ олон мэргэжилтэнгүүдийн үйлийн тусламжтайгаар Мөнх Тэнгэр, Далд Ертөнц Байгаль Дэлхийд төвшингийн шилжилтүүд явагдаж байна. Орчлон Ертөнц , Од Гаригс, Газар Дэлхийд өөрчлөлтүүд хийгдсээр. байгаль дэлхий ч сэргэн баясаж, гайхамшигт дохио тэмдгүүдийг олноор үзүүлж, нууцууд тайлагдаж, итгэл зүтгэл батлагдан бататгагдсаар . Байгаль дэлхийн ус, гал, хий ,энерги ухамсарын голидролд өөрчлөлт орсноор газар дэлхий дээр маань хүчтэй сүнсний цэвэрлэгээ явагдах нь. Цаг бусын үхэл ч их гарна шүү гэж анхааруулж байна. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахыг шаардаж байна. Дэлхий дээр байгалийн гамшиг олноор болох нь. Ус галын хууль хэрэгжиж эхлэх болохоор энэ жил үер ус, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт их байх болно. Хүн төрөлхтөн энэ хуулийг дагана, дагаагүй нь үрэгдэнэ гэдэг л зам бий. . Монголчуудад ч адил тулгалт ирнэ. Үүнд бэлэн байхын тулд та бид хичээхээс өөр замгүй боллоо. Монголын нийгэмд ч өөрчлөлт гарах нь дамжиггүй ээ. Дэлхий удахгүй Монголоор Мөнхтэнгэрээр амьсгалах цаг ирнэ. Шинэ Мянганы дээд оюун санааны тулааны удирдагч нь Мөнхтэнгэр учраас ялагч нь Монголчууд байх болно. Мэдээж энэ бүгдийг Мөнхтэнгэр, Өвүг Дээдэс минь зохицуулдаг тусладаг ба зарим нууц одоохондоо далд хэвээрээ байх нь ойлгомжтой юм.
Дээрхи нийтлэлийг уншаад бүү сандар бүү мэдэмхийр ! Зүгээр л өөрийгөө сэрсэн үгүйдээ л анхаарлаа хандуул. Монгол хүн л юм бол нэгийг тунгаах цаг болсон.
Монголчууд минь язгуур үндсээсээ өөрчлөгдөн засагдаж, сүнсээрээ сэрж Дэлхийн чих битгийг дэлдийлгэн дэвжин дээшилж мандан бадрах алтан цагийн босгоор алхах нээ.
Дараагийн дугаартай Мөнхтэнгэрийн Түлхүүр Багшийн онцлог давуу талуудын талаар хүргэх болно.

Тэнгэрийн Сахиуст элжигэн овогт Жамбажамцын Отгонбаатар

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/