Уншиж байна...

Оросын "Вольный город" сонины редактор Алексей Анатольевич Кунгуровын "Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон" хэмээх нийтлэл гарсан нь олны дунд шуугиан тарьсны дээр багагүй хэл ам дагуулсан.Монголын байлдан дагуулалтыг үгүйсгэсэн энэхүү нийтлэл манай зарим мэдээллийн вэб сайтууд дээр орчуулагдан гарсан цагаас эхлэн "Монголын эрдэмтэд үүнд яагаад хариу өгөхгүй байна вэ" гэсэн иргэдийн шаардлага их гарсан.Манай сонины орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн энэ сэдвийг анхаарч "Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй" хэмээх нийтлэл гаргаж байсан билээ.



Тэрээр нийтлэлдээ "Анх уншихад уур хүрч муусайн оросуудыг толгой бүтэн үлдээсэн нь эзэн хааны буруу гэж омтгойрно.Гэвч энэ өгүүллээс бодох юм их байна.Жишээ нь, монголчуудын шинэ түүхээ бүтээхдээ бүх түүхээ 1921 оноос эхэлсэн гэж тоолдог.Чингэсийн байлдан дагуулалтын түүхийг монголчууд мэддэггүй, хойч үедээ заадаггүй.Рашид Ад-дин, Гилом де Рубрик, Плано Гарфин нар Хар хорум гэдэг.

Монголын нийслэлд бараг дэлхийн бүх мөнгөөр гүйлгээ хийдэг гэж тэмдэглэсэн нь худлаа.Монгол өөрөө анхны мөнгөн тэмдэгтээ 1924 онд хэвлэсэн Хар хорумын малтлагаас ганц ч зоос олдоогүй гэх юм даа.Монголын түүхчид Оросоор түүхээ зохиолгосны гор одоо л гарч байна.Нээрээ бид чинь Монголын эзэнт гүрэн гэж байсан, тэр аугаа их Чингэс хааны удам судар одоо бид байна.Цагтаа дэлхийг байлдан дагуулж явсан гэдгийгээ одоо яаж батлах юм билээ" хэмээсэн юм.

Тус нийтлэл хэвлэгдсэн цагаас эхлэн манай сонины редакцад Монголын түүхч эрдэмтдийн олон захидал ирсэнд баярласнаа илэрхийлье.Мөн тусгаар улсын түүхэнд ингэж халдаж байгаад манай эх оронч улстөрчид болон үндэсний аюулгүй байдпын зөвлелөөс огтхон ч анхаарсангүй.Уг нь бол тусгаар улсын түүхийг мушгиж байхад хэлэх үг баймаар юм.

Харин ОХУ-ын цахим сэтгүүл дээр блогчин goshlOO хэмээх Григорий Мухин "Татар Монголын дарлалыг үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол" нэртэй нийтлэл бичин, А.А.Кунгуровыг няцаасан байна.Григорий Мухин нь 41 настай, Москва хотын Н.Э.Бауманы технологийн их сургуулийг төгссөн нэгэн аж.Ингээд түүний нийтлэлийг TIME.MN сайтад М.Сугар-Эрдэнэ орчуулсныг хүргэе.

“Үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол"
Алексей Кунгуров хэмээх зохиолчийн бичсэн Монголын Эзэнт гүрний албан ёсны түүх бол түүхчдийн бичсэн худал хуурмаг зохиол, Татар-Монголын дарлал Орост болж байгаагүй гэсэн нийтлэлийг уншаад би Москвагийн Түүхийн музейд хэд хоног өнгөрөөлөө.Ер нь интернтэд иймэрхүү зүйл бичдэг "судлаачид" олширч, бас өөрийн гэсэн дэмжигч коментчидтой болоод байгааг дурдая.

Мэдээж, иймэрхүү хагас ухаантай этгээд нетэд олон, бүгдэнтэй нь маргаад байлтай биш гэж төвөгшөөгөөд орхиж болох ч нэгдүгээрт Их гүрний өмнөөс гомдол төрөөд, хоёрдугаарт түүхийн бүхий л материал гарын дор байсан тул Кунгуровын баримттай тулган шалгаж үзлээ.За юуны өмнө Кунгуров гуай монголчууд ямар ул мөр үлдээсэн бэ гэдэг талаар юу бичсэнийг үзье.

"Бичгийн дурсгал - 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад XX зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд.Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй.

Архитекторын дурсгал-0 тэг.
Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй.

Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй.

Эдийн засаг- 0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ.Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар.Тэгвэл бас л юу ч байхгүй.

Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй.

Зэр зэвсэг- 0 тэг.

Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ.

Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй" гэж бичсэн байна.Тэгээд энэ хэсгүүдээ задлан, өөрийн үзэл бодлоо баталсан байх юм.Гэхдээ түүний өөрийнх нь бичсэн зүйлүүд л өөрийг нь няцаахад хангалттай баримт болж байгаа юм.За ингээд няцаалтаа эхэлье.

1. Бичгийн дурсгал- Үнэн хэрэгтээ монголчуудын байгуулсан асар том гүрэн улсын талаар бичсэн зүйл маш олон бий. Эртний Орос, Европ, Перс, Хятадын болон өөр олон бичгийн дурсгал байгаа.Европ, Орос сурвалжид тэднийг татар гэж нэрлэдэг бол Хятад, Перс сурвалжид монголчууд гэсэн байдаг.Өөр өөр орны энэ эх сурвалжууд газар зүй, он цагийн хувьд таарч байдгийг хэлэх хэрэгтэй.

Жишээ нь: Рашид-ад-Дин монголчууд Зүүн Европт довтлохоор бэлтгэж байгааг бичээд зогсохгүй Бат хааны Оросын вант улсуудад хийсэн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлж, зарим тохиолдолд Оросын түүхчдийн мэдээллийг нөхөж, тодотгож өгсөн байдаг. Кунгуров XIX зуун хүртэлх Оросын бүх түүхэн бичиг хуурамч гэж бичиж байгаа нь угаасаа утгагүй зүйл юм.

Гадаадын бас бүх сурвалж хуурмаг болж таарах уу.Олон арван хэл дээр гарсан, энд тэндээс олдсон энэхүү үнэт бичиг соёлын дурсгалууд бүгд ижилхэн худлаа бичнэ гэж байхгүй билээ.Тэрээр Монголд бичиг үсэг байгаагүй гэж бичиж.Бичиг үсэггүй байж, яаж ийм том гүрнийг удирдан зохион байгуулах билээ хэмээн гайхаж.

Хариулт амархан, монголчууд эзэлсэн орныхоо бичиг үсгийг ашигладаг байсан.Алтан Ордны улс араб хэл хэрэглэдэг байсны жишээ бол 1397 онд Төмөрхүлүг хаан Оросын ванд араб хэл дээр бичсэн захиа байна.Мөн 1361 оны үеийн төмөр пайзан дээр "Келдибек хааныг дагаагүй бүх хүн тэнгэрийн гэсгээлийг хүртэх болно" гэж арабаар бичсэн байна.

Төмөрхүлүг хааны захиа Кунгуров уйгар бичигтэй "Чингисийн чулуу"-г монголчууд үүнээс хойш өөр ямар ч бичиг үсэг ашиглаагүй мэт л будаа болтол нь шүүмжилжээ Гэхдээ тэр Оросыг Чингис хаан эзэлсэн гэж бодоод байх шиг байгаа юм.Тэгээд л Чингисийн үеийн хоцрогдсон.зэрлэг бүдүүлэг нүүдэлчид гээд л бичиж. Тэгвэл Евразийг Батхаан болон түүний үр удам эзлэн дагуулсныг сургуулийн сурагчид ч мэднэ шүү дээ.

2. Архитекторын дурсгал-Кунгуров Хархорин гэдэг монголчуудын нийслэлийг огт байгаагүй гэж бичсэн байна. Хайгаад хайгаад сүм хийд, ордон, ер нь юу ч олоогүй гэж.Тэгвэл Хархорин хэдхэн арван жил л Монголын нийслэл байсныг хэлэх хэрэгтэй.Дараа нь хэдэн зуун жилийн турш дайн дажны хөлд үрэгдэн хүн амьтангүй болж, дахиж баригдсаар байсан хот юм.

Хотын шинэ оршин суугчид хуучин барилгын материалыг барилгадаа ашигладаг байсан, соёлын үнэт зүйлсийг хамгаалах яам тамгын газар байгаагүй болохоор тэд ноён Кунгуровын Монголын нийслэлийг цэцэглэн хөгжиж байснаар нь харах хүслийг биелүүлж чадаагүй хэрэг.Тэгвэл тийм яам, тамгын газар Орост ч байгаагүй гэдгийг би хэлмээр байна.Одоогийн Москвад 1420 оноос өмнөх барилга байдаггүй гээд ямар ч эрүүл ухаантай хүн Москва 15 дугаар зуунаас хойш үүссэн гэж маргалддаггүй биз дээ.

Кунгуров "Өгөдэйн ордны дороос XVII зууны сүмийн туурь гарч ирсэн гэж зүгээр л худлаа ярьжээ.Сүмийн туурь үнэхээр олдсон, гэхдээ XIII зууны эхэн үеийн сүм байсан.Тэгэхээр бүрэн бүтэн барилга олдоогүй гэдгээр татар монголчууд архитекторын дурсгалгүй байсан, Их гүрэн ч байгаагүй гэж үзэхэд хангалтгүй юм.Бүх юм өөрийн цаг үедээ л байсан хэрэг.Москвагийн Түүхийн музейд энэ талаар олон үзмэр бий.Ер нь бол монголчуудын байгуулсан олон зуун хот тосгон байсан гэдгийг хэдийнэ баталсан тул монголчууд дан ганц Хархоринтой байгаагүй гэдгийг хэлье.Хамгийн инээдтэй нь эрхэм Кунгуровын төрсөн хот Тюмень ч Алтан Ордны улсын нийслэл хот байсан гээд энд бичжээ.

3.Хэл шинжлэл- Хэл шинжлэлийн тухай бичихдээ юуны өмнө Татар Монголын байлдан дагуулагчид ямар хэлээр ярьдаг байсныг эхлээд мэдэж байх ёстой болов уу.Кунгуров тэднийг зөвхөн монголоор ярьдаг байсан гэж бодож байх шиг байна.Тэгвэл эртний түүхийн бичгээс үзэхэд Чингис хааны улс үүсэн байгуулагдаж байх үедээ ч түрэг болон монгол хэлтэй ард түмнүүдээс бүтэж байжээ.

Кипчак зэрэг түрэг хэлтэй олон улсыг нэгтгэсэн Бат хааны үед бол түүний арми дан монгол хэлтэй байхын аргагүй байлаа.Монголчууд тэр үед эзлэгдсэн орны цэргүүдээр хүчээ сэлбэдэг байсан бөгөөд оросууд Иран, Хятадад хийсэн аян дайнд оролцож байлаа.Ингэхээр Оросыг түрэг хэлтэй цэрэг дайчид эзэлсэн гэж үзэж болох бөгөөд орос хэлэнд түрэг үг маш их бий.

Мэдээж булаан эзлэлтээр л түрэг орос хэл холилдсон гэж үзэж болохгүй ч бичгийн дурсгалаас харахад энэ үг хэзээ, яагаад орос хэлэнд орсон нь ойлгогддог.Жишээ нь Татарын дарлалтай цуг яма, ямшик (морин өртөө), деньги (татарын задгай мөнгө), таможня (гааль) гэсэн үгнүүд орж ирсэн.Мөн доха-(монголоор дах), тьма- (монг. түмэн), есаул- (монг. засуул), орда- (монг. ордон), бугай-(монг. бух), мерин- (монг. морин), караул- (монг. харуул), капкан- (монг. хавх) гэсэн монгол үгийг бид гадаад үг гэж бодолгүй хэрэглэдэг билээ.

4.Соёл эрх зүй- Оросыг Байгалийн цаадах хагас зэрлэг нүүдэлчид эзэлсэн гэж бичдэг ч үнэн хэрэгтээ Батын их гүрэн Орост довтлохоосоо өмнө олон соёлт ард түмнийг байлдан дагуулсан, соёлыг нь шингээсэн орон байлаа.Тийм болохоор бидний амьдралд түрэгийн соёлын ул мөр алхам тутамд тохиолддог.Айлд ороод гутлаа тайлахаас эхлээд хананд хадсан хивсээ хар.

5.Эдийн засаг- Хэрэв эдийн засаг гэдэг ухагдахуунд Кунгуровын ойлгож байгаа шиг алт мөнгийг хэлж байгаа бол бүх юм ок байна гэсэн үг.Бичгийн олон дурсгал, археологийн олдворуудаас гадна түүний дурдсан Европын аялагчид ч үүнийг баталж байгаа.Жишээ нь зураг дээр байгаа Алтан ордны улсын шаазан эдлэл.
Кунгуровын хэлээд байгаа Сарай хотын тууриас олсон бөгөөд хэдэн ширхэг гэрийн эд зүйлс гээд байгаа нь.Эндээс мөн олон тооны алт, мөнгөн зоос олдсоныг музейгээс үзэж болно.Ер нь бол алт мөнгө, баялаг Алтан Ордны улсад хангалттай байсан.

6.Мөнгө- Дээр дурдсан тул энд нуршихыг илүүд үзэв.Ер нь бол Кунгуров хараагүй гээд тэр зүйл нь байхгүй гэсэн үг биш билээ.

7.3эр зэвсэг- Кунгуров монголчуудын гол зэвсэг нум сум байсныг мэддэг нь сайн хэрэг.Тэгсэн мөртлөө тэр нум сум бараг хэрэггүй зүйл гэж хэлсэн байх юм.Үнэндээ ган үзүүртэй дунд зэргийн сум хуяг, дуулгыг цөм цохих чадалтай.Мэдээж хэрэг хэн дуртай нь ямар ч зайнаас цөмлөөд байхгүй ч гэсэн нум сум хангалттай хүчтэй зэвсэг юм.

Тиймээс л Английн харваачид Францын хуягт рыцариудыг бут цохиж чадаж байлаа.Эсвэл 100 жилийн дайн бас болоогүй, түүхчид зохиосон юм болов уу.Кунгуров монголчуудыг төмөр хайлуулж чаддаггүй, тийм болохоор төмөр зэвсэггүй байсан гэж бичжээ.Тэгвэл энэ үзмэрт байгаа монголчуудын зэр зэвсэг зүүд зэрэглээ юм болов уу, эсвэл археологчид нууцаар аваачиж хаясан юм болов уу.

Төмөр гарган авахын тулд хөдөлмөрийн хуваарилалт хэрэгтэй, ядуу орон чадахгүй гээд л бичсэн байх юм.Үнэндээ тэр үед хоёр цоорхойтой шавардсан нүх байхад л төмөр гарган авч байсан бөгөөд Кунгуровын хэлсэн шиг өндөр технологи огт хэрэггүй.Нүүдэлчид зөвхөн өөртөө л зориулж хоол хийдэг, өөр юм хийж чадахгүй гэж бичсэн байна.

Тэгвэл тэр нүүдэлчид чинь ан агнуураас гадна байнга дайтаж байлддаг байсан төдийгүй, өөрийн феодалын засаг захиргаатай, өөрөөр хэлбэл баяд ноёд, зарц барлагтай, худалдаа наймаатай, байлаа.Тэд түүний хэлсэн шиг ясан зүүгээр юм оёод суугаад байдаггүй, зэр зэвсгээ бэлдэн, эхнэр хүүхэддээ ар гэр, аж ахуйгаа даатгаад, алдар нэр, олз омгийн төлөө дайнд гардаг байлаа.

8.Ардын аман зохиол- Монголчуудын аман зохиолд байлдан дагуулалтаа дурдаагүй гэнэ.Энэ баталгааг авч үзэх хэрэг ч алга.800 жилийн дотор ямар ч юм өөрчлөгдөнө шүү дээ.

9.Генетик- Кунгуров Евразид монголчууд байсан генетикийн ул мөр байдаггүй гэж бурсан байна.Үүний хариуд та бүхэнд Кунгуровын зургийг толилуулахад л хангалттай.Тэр толинд хараад өөрийгөө хөх нүдтэй, шар үстэй байна гэж хардаг юм болов уу. Ер нь Оросын архитекторыг судлаад үзэхэд Монголоос өмнөх буюу 1237 он хүртэл, Москвагийн буюу 15 дугаар зуунаас хойших гэж хоёр тодорхой хуваагдсан байдаг.

Голд нь 200 жил байгаа биз.Энэ 200 жилд бараг юу ч бүтээгээгүй, босгоогүй байдаг.Урлаг, гар урлалд ч адилхан.Энэ бол татар монголчуудад эзлэгдэн, уналтанд орсны үр дүн гэж үзэхээс өөр аргагүй.

Эх сурвалж:

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/