http://www.zoofirma.ru/

Монгол орны байгалийн хатуу ширүүн нөхцөлдөө зохицон дассан мал сүрэг маань бидний үндсэн баялаг маань билээ. Энэхүү өсдөг баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж малчдаа тогтмол мөнгөн орлоготой болгохыг л чухалчлах хэрэгтэй байна.
Зөвхөн Шинэ Зеаланд улстай өөрсдийгөө харьцуулж үзэхэд бид асар их боломжоо алдаж байна. Манай мал сүргийн тоо толгой 70 сая боллоо. Гэтэл энэхүү баялгийг бүтээж буй малчин түмний ахуй амьдрал, мөнгөн орлого тогтвортой болж чадаж байна уу?


Малчид тогтмол орлоготой болоод ирвэл бүгд урамшина. Малын үнэ хямд дээр нь олон тоогоор авч чадахгүй байгаа болохоор л манай мал чанаргүйжин тоо толгой л өсөөд байна даа. Үүний цаана Монгол мал хэврэгших, давжаарах асуудал асуудал болон гарч ирж байна.
Яг бодит байдал дээр 200-300-н бог малаа жилдээ өвлөөс өмнө зарчих бодолтой малчид маш олон байдаг. Өөрөөр хэлбэл малчид жилдээ олох тогтмол орлоготой болохыг л хүсэж байна. Тэр боломжийг хэн бий болгож чадах уу? Төр л зохицуулж чадна. Монополь компаниуд биш, чайнжүүд бас биш !!!
Миний ажиллаж, судалгаа хийж буй Норвегийн Tөр бүх л зүйлийг маш сайн зохицуулж чадаж буй болохоор хувь хүмүүсийн үйлдвэрлэж буй баялгийг мөнгө болгож чадаж байна.
Үүн дээр л манай төр анхаарах шаардлагатай. Монгол малаа экспoртлoх чиглэлийн малчидтайгаа хамтарсан Төрийн компани байгуулах цаг болсон.
Корпораци хэлбэрийн бизнесийн засаглал Скандинавын орнуудад амжилттай хөгжиж байна. Монголын бодит байдал малчид нь зах зээлгүй гээд малаа тоогоор өсгөөд, үйлдвэрүүд нь түүхий эдгүй гээд ажилгүй зэврээд байж байна шүү дээ.
Др. М. Найданхүү.