http://www.zoofirma.ru/

 

Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны докторДэмбэрэлийн Өлзийбаатартай ярилцлаа. Тэрээр түүх, архивийн байгууллагад олон жил ажилласантуршлага, судалгаандаа түшиглэн Монголын бүрэн түүхийн “Монголчууд” нэртэй сонсдог номбүтээж нийтийн хүртээл болгон түүхээ сурталчилж яваа юм. Мөн “Яагаад 1937 он” ном бичжээ.


–Сүүлийн үед түүхээ мэ-дэхгүй энэ талын цогц ойлголтгүйгээс аль нэг түүхэн үйл явдлыг бүдэгрүүлэх, мартагнуулах болсон шиг байна. Үүний нэг илрэл нь 1924 онд БНМАУ–ыг тунхаглаж, анхдугаар Үндсэнхуулиа баталсан өдрийг төдийлэн хайхрахгүй өнгөрүүлэх болсон. Энэ нь алдаа юм шиг?
–Тиймээ. Алдаа гэж болно. Харин сая энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалыг УИХ–аас сэргээх шийд¬вэр гаргасныг олон түмэн таатай хүлээн авч байна.
–Тэгэхлээр 1924 оны онцгой үйл явдлын ачхолбогдлыг танаас дэлгэрэнгүй сонсмоор байнал даа?
–Энэ тухайд ярихдаа эхлээд 1924 онд БНМАУ–ыгтунхаглаж, шинэ үндсэн хууль батлах тэр үйл явцөмнө нь хэрхэн бэлтгэгдсэн байв гэдгийг чухалчлаххэрэгтэй байх. 1921 оны ардын хувьсгалын дарааүүссэн нөхцөл байдлыг түүхчид бидний хувьдшинээр эргэн харж байна. Урьд нь нэг л чиг зүгээройлгож байсан. Зөвлөлт Оросын тусламжаархувьсгал хийсэн гэж Октябрийн хувьсгалыннөлөөгөөр бий болсон “Экспортын хувьсгал” гэж чтайлбарладаг байлаа.
Тэгвэл одоогийн түвшинд ганц талаас нь биш олонталаас нь харж байна. Тухайн үеийн Монголындотоод байдлыг харахад 1911 оны үндэсний эрхчөлөөний хөдөлгөөн 1921 оны ардын хувьсгал ньМонголын дотоод нөхцлөөс ургаж гарсанмонголчуудын өөрсдийн санаа зоригийн үр дүн байв.
1911 оны эрх чөлөөний хувьсгал нь Манжаас салсангол үйл явц байсан ч эцсийн зорилгодоо хүрччадаагүй. Учир нь 1915 оны Хиагтын гэрээгээрМонгол Улс нь Дундат иргэн улсын нэг автономитмуж болж хувирсан байдаг. Гэхдээ 1915-1919 онытүүхийн цаг хугацаанд монголчуудын тархи толгойдМонгол Улс тусгаар улс байх учиртай, Автономитыгхэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бодол эрмэлзлэлбаттай байж. Энэ нь гадныхны шахалт, шаардлагыгдавж чадсан. Октябрийн хувьсгалын дараабольшевикуудын нөлөө хүчтэй байлаа. Дундат иргэнулсын талаас Монголын автономит эрхийг устгажөөрийнхөө бүрэн мэдэлд авахыг гол болгож байв. Гэвч Богдын Засгийн газар зөв чиг бодлого барьжхоёр хөршийн аль алинаас нь болгоомжилж хандсанбайдаг. Энэ талаар урьд өмнө нь бичиж хэлжбайгаагүй түүхэн баримт ч байдаг.
–Тухайлбал ямар баримт байна?
–Сайн Ноёнхан Намнансүрэн 1917 оны арванхоёрдугаар сард Эрхүүд очиж Оросын хувьсгалчидтай уулзсан байдаг. Энэ тухай социализмын үед түүхэнд тэмдэглэгдээгүй үлдээсэн. Тодруулахыг оролддог ч үгүй байж.
Харин сүүлд түүхч Бат–Очир, Лонжид болон уг үйл явдалд оролцож явсан Өлзийнаран мэт хүмүүсийн дурдатгалдүлдсэн юм.
Намнансүрэн нар монголчуудаас Оросын хувьсгалчидтай уулзсан нь анхдагч үйл явдал байсан төдийгүй зорилго ньЗөвлөлт оросын бодлого нь ямар юм, бид тэдэнтэй хамтарвал үр дүн гарах эсэх, эцсийн эцэст Монгол Улс тусгаартогтнолоо олж авахад ашигтай юу гэдгийг нь судалсан, ярилцсан байдаг. Харамсалтай нь түүнээс хоёр жил шахмындараа Ерөнхий сайд Намнансүрэн хороогдож нас барсан учир бодлого нь дуусгавар болсон.
–Намнансүрэнг хэн хороосон гэдэг билээ. Түүхэнд…?
–Шанзав Бадамдорж тэргүүтэй хүмүүс Богдыг ятгаж байж түүнд хор өгүүлж хороолгосон. Үүнийг хар, шарфеодлуудын хоорондын зөрчилтэй холбоотой гэж түүх үздэг. Тэгээд Шанзав Бадамдорж өөрөө Ерөнхий сайд болсон. Ингэснээр Монголд Дундат иргэн улсын нөлөө улам идэвхжсэн. Засаг төр толгойлж тусгаар тогтнолынхоо төлөөтэмцэж явсан ноёд, язгууртнууд эрх мэдлээ алдсан. Хар, шарын хооронд угсаатан, угсаагүйн ялгаа бий болсон. Харынхан засаг аваад шарын талынхнаа хавчиж эхэлсэн. Өнөөдрийн Монголд МАН, АН хоёр төр, засгийн эрхэндгарахад нөгөө талынхнаа хомроглон халдаг шиг л үйл тэр үед өрнөсөн. Улмаар 1919 оны арваннэгдүгээр сарын 17-ндМонголын автономит эрхийг устгаж Хятадын эрх мэдэлд бүрэн орсон. Си Лин Пүгийн яам гэж байгуулагдсан. Тэр яамнь Дундат иргэн улсыг төлөөлөн Монголын хэргийг мэддэг, шийддэг болсон. Энэ үед Хятадын эсрэг үзэл бодолбүрэлдэж тэмцлийн хэлбэр нь олон түмэнд шилжсэн байдаг. Эрдэм номтой бичиг хэргийн түшмэдүүд энэ үйл хэргийгхүлээж авсан. Тухайлбал Данзан, Бодоо, Сүхбаатар нарын бүлэг бий болж тэдний үйл ажиллагаа нам үүсгэх эхлэлийгтавьсан юм. Консулын бүлгийг Д.Бодоо, Хүрээний бүлгийг С.Данзан, ноёд угсаатны бүлгийг Магсаржав нар толгойлжбайв. Тэд үйл ажлаа нэгтгэж нэгдснээр 1920 оны зургадугаар сарын 25-нд Монгол Ардын Нам гэдэг байгууллага бийболсон. Тэгээд намын анхны хурал Данзангийн гэрт болоход Бодоо тэдний ширээний хөлийг тайрч Намын тамгыгсийлсэн сонин түүх байдаг. Энэ бүх үйл явцыг эхэнд нь яагаад ярьчихваа гэвэл 1924 онд анхдугаар үндсэн хуулиабаталж Бүгд найрамдах улсаа тунхагласантай тэр бүхэн холбоотой юм л даа. Харин зарим хүмүүст буруу ойлголтбайдаг тал бий.
–Буруу ойлголт гэдгээ жаахан тодруулна уу?
–Ганцхан нэг талаас нь улстөржүүлж харснаар 1924 оны үйл явц нь коммунист засаглалын эх үндсийг тавьсан. Коммунист үзэлд бууж өгсөн. Тэгээд монголчууд нийгмийн хөгжлийн шал ондоо замаар явах байсан гэх зэргээр ташааярьдаг, бичдэг. Бас Монголын түүхийн үйл явцуудыг хооронд нь сөргөлдүүлж тавьдаг. Тухайлбал Ардчилсаннамынхан төр, засаг толгойлж байхдаа өмнөхөө баллуурдахыг оролдсоноос тэрхүү түүхэн үйл зөвхөн тэмдэглэлтөдрөөр хязгаарлагдаж байлаа шүү дээ сүүлийн жилүүдэд. Ер нь бол түүхийн үйл явцад намууд оролцох хэрэггүй лдээ. Харин социализмын үед түүхийг үзэх үзэлд алдаа байсан уу. Байсаан. Олон түмнийг социализм, коммунизмдүнэнч байлгахын тулд түүхийн ийм үнэнийг ил гарга, түүнийг нь хас, үүнийг нь нуу гэсэн алдаа байлаа. Феодлуудынүүрэг ролийг дурдахад тун дургүй байв. Нэг жишээ хэлэхэд Намнансүрэнг Оросын хувьсгалчидтай уулзсан ардынзасгийн анхны зүтгэлтэн гэдгийг саяхан болтол хэлж чадаагүй шүү дээ. Түүхэн үнэн бол асар их сургамж өгдөг юмшүү.
үргэлжллэл бий...