Уншиж байна...

"Мосфильм”-ийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөөг хүн бүхэн сайн мэднэ. Харин аугаа сүрлэг энэ хөшөөг эмэгтэй барималч бүтээснийг олон хүн анзаардаггүй юм.Парист болсон 1937 оны Олон улсын уламжлалт үзэсгэлэнгийн үеэр нэгэн төсөл олны анхаарлыг ихэд татжээ. Энэ бол Зөвлөлтийн барималч эмэгтэй Вера Мухинагийн “Ажилчин, тариачин” баримал юм. Тэрхүү үзэсгэлэн хорьдугаар зууныг зарим талаар тодорхойлжээ. Учир нь энд Пабло Пикассогийн алдарт “Герника” дэлгэгдсэн юм. Үнэндээ энэ хоёр гайхамшигт бүтээл тус үзэсгэлэнгийн танхимаас жинхэнэ шуугиан тарьж чаджээ.

 

Зөвлөлтийн ардын зураач, сүрлэг бадрангуй монументал урлагийн нэрт төлөөлөгч Вера Игнатьевна Муханагийн /1889-1953/ хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Сталины нэрэмжит төрийн шагналыг таван удаа олгожээ. Тухайлбал, 1941,1943,1946,1951,1952 онд олгосон байдаг. Чинээлэг худаалчин гаралтай Вера Москвагийн гимназид сурч байхдаа уран зурагт шамдан К.Ф.Юон, И.О.Дудин, И.И.Машков нарын урланд суралцаж байв.
1912-1914 онд Парист Гранд Шомьерийн академид нэрт монументал барималч Э.А.Бурделийн урланд суралцан О.Родений бүтээлч чадварт хүчтэй автсан нь түүний цаашдын уран бүтээлд хүчтэй нөлөөлжээ. Дараахан нь тэрээр Италиар аялан сэргэн мандалтын нэрт мастеруудын бүтээлтэй танилцсан юм. Вера Мухина дэлхийд хамгийн томд тооцогдох байсан Лениний цогцолборын төсөлд оролцож байсан юм.
Москвагийн Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэнд /ВДНХ/ “Ажилчин, тариачин” хөшөө ийнхүү сүрлэг өндөр сүндэрлэн байдаг. Вера Мухина “Ажилчин,тариачин” хөшөөг бүрэн бүтнээр нь 1939 онд ВДНХ /Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэн/-д босгожээ. Энэхүү хөшөөний архитектороор Б.М.Иофан ажилласан байдаг. Эрин үеийн дуулиан болсон энэ хөшөөг 1947 оноос “Мосфильм”-ийн бэлэг тэмдэг болгосон байна.
Энэхүү сүрлэг бүтээмжид 2003-2009 онд сэргээн засварлалт хийж тавцангийн суурийг 1937 онд Парисын павильонд тавигдсан анхны эх загвартай нь ойролцоо маягаар шинэчилжээ.
Вера Мухина “Интернационалын сүлд дуулал”, ”Хувьсгалын туг”, “Газар”, “Тэнгис” , ”Ургац хураалт”, ”Үр тариа” зэрэг олон арван алдартай, сүрлэг бадрангуй хөшөө дурсгал бүтээснээс Ленин, Свердловын хөшөөний төслөө хэрэгжүүлж амжилгүй таалал төгсжээ. Мөн 1943 онд Москвагийн Белоруссийн вокзал дээр пролетарийн зохиолч Максим Горькийн хөшөөг босгосон байдаг.

“Үр тариа” Москва голын гүүрэн дээрх цуврал баримлын эскиз /1938-1939/

Энэ бол түүний шилдэг бүтээлийн нэг хүдэр чийрэг жинхэнэ Орос тариачин эмэгтэй. Яг л Василий Шукшиний зохиолд гардаг бүрэн боловсорсон “Улаан улаагана” гэсэн үг.
Вера Игнатьевна өөрөө ийм хүчирхэг, зоримог, эцэж цуцахыг үл ажрах хөдөлмөрч нэгэн байжээ.

Бас нэг сонирхолтой баримт өгүүлэхэд, бидний эртний танил хагас шил “водка” багтдаг шилэн аяганы сонгодог дизайныг Мухина зохиосныг олон орос эрчүүд бахдан ярьдагсан.

Москвагийн Пречистений гудамж дахь энэхүү байшинд Вера Мухина 1947-1952 онд амьдарч байжээ.


Социалист бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон энэ хөшөө Октябрийн хувьсгалын түүхт 50 жилийн ойн мөнгөн зоосон дээр бас мөнхөрчээ.

Оросын уран зургийн академийн 200 жилийн ойн марк дээр ч “Ажилчин, тариачин” заларч амжжээ.

Москва дахь Вера Мухины хөшөө /Барималч М.К.Аникушин/

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/