http://www.zoofirma.ru/

Нүүдэлчид тэр дундаа Монголчууд бидний шууд өвөг дээдэс болох Хүннү нарын дэлхийн түүхэнд үлдээсэн их өв бий. Тиймээс ч Хүннүг манайх гэж булаалдах улс орон цөөнгүй. 

Гэвч Монгол улсад олноороо байгаа Хүннүгийн хот балгасын тууриудаас эхлээд хэдэн мянган булш бунхан тэр дундаа хаад шаньюй нарын булш бунханууд тэднийг бидний өвөг дээдэс гэдгийн хангалттай нотолгоо мөн.

Монгол улсын нутаг дэвсгэр дэх Хүннүгийн булш бунхануудаас хамгийн анх Ноён уулын булшнуудыг олж шинжлэн судалсан 100 гаран жилийн түүх бидэнд байна. Эндээс олдсон олвдорууд дэлхийн археологийн ШУ-ны нээлтүүдийн нэгд тооцогдохоор чухал юм.

Ийм л нутагт манай төр засаг алтны үндсэн ордод олборлолт явуулах эрх олгоод байна. 


1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. 

Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрчээ. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон байдаг. 

П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олж, түүнийгээ авч яван тухайн үеийн Ленинград /одоогийн Санктпетербургийн Эрмитаж музейдээ дэлгэсэн байдаг. 

Археологчид энэхүү экспедицээрээ буга, сарлаг, барс дүрс хатгасан хатгамал ширдэг,торгон эдлэл, баатруудын нэхмэл дүр хөрөг, хаш чулуун чимэглэл, давтмал алт зэрэг байсан бөгөөд мөн бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын хашлага авс, ваар сав, амуу будааны зүйлс олжээ. 

1925 онд П.К.Козловын олдворуудын ач холбогдолыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний ангийг Монгол руу илгээсэн байдаг. Тухайн экспедици Туул голын сав газраар явж 92 булш бүртгэн шинжиж, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён ууланд булш малтаж Хүннүгийнх болохыг нь тогтоосон байдаг. 

1927 А.Д.Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс,торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ-ний 1-р онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ. 

Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгууртнуудаа урд талдаа үүдэвчтэй, дөрвөлжин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хаш-лаган дотор банзан авсанд оршуулдаг байсныг тогтоож чадсан байдаг. 

Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 метр ба түүнээс гүн 20-оод метрт ч, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод, дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. Хүннү нар нарсан банзаар зааж авс хийдэг байж. 

Эдүгээ Монголын Үндэсний Түүхийн музейд хадгалагдан буй эсгий ширдэг нь дээр дурдсан Ноён уулын 6-р булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг их урнаар зээглэн урласан байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. 

Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл ба биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй байгаа юм. Ноён уулын булшнаас хүннүгийн язгууртны дүрс бас олдсон. 

Язгууртны дүрсийг уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхараатай нүд, хурц хараатай, уруулны нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэйгээр урласан бөгөөд уг дүрслэлийг зүү ороох аргаар хийжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна. 

Ширдэгний төв хэсэгт үүлэн хээ гаргаж, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжсэн байна. Нэхмэлийн дотор талд амьтны дүрс 18-ыг үйлджээ. 

Ширдэгт дөрвөн төрлийн амьтадыг дүрслэсэн байна. Сарлаг, буга, дэлтэй боловч сүүлба биеийн байдал нь барстай төсөөтэй нэгэн араатан, мөн чих, толгой нь араатан мэт атлаа далавчтай өөр нэгэн амьтныг дүрслэсэн байдаг. 

1926 онд анх Англи улсын Лондонгийн сэтгүүлд Монголоос хамгийн анхны эртний төрт улсын түүхийн олдвор олдлоо гэсэн нийтлэл гарч байсан аж. Бунхануудад бас ертөнцийн нөгөө талын, Өрнөдийн олдворууд ч байжээ. Жишээ нь, ноосон хатгамалтай даавуу юм уу, аль эсвэл эртний грекийн утга агуулгатай даруулгууд байв. 

Эртний грекийн болон эртний европын эд зүйлүүд нь Хүннү рүү торгоны замаар очжээ. Чухамдаа эртний ард түмнүүд нь эдгээр тоймгүй олон бунхнуудын эрдэнэсийг хадгалж чадсан нь, тэр үед бунханыг шавар болон нүүрсээр хоёр дахин түрхэж байсных гэж үзэж байгаа. 

Ноён уулын шавар хөрс нь ус шүүрүүлдэггүй учир, тэр үед шарилд хийж байсан бүх эд юмыг хадгалан үлджээ.

Манай үндэсний археологичид Ц.Доржсүрэн гуайгаас эхлээд эдүгээ үеийнхэн Ноён ууланд хүннү булш малтан судалсаар шинэ шинэ нээлт хийж, олдворууд олсоор л байна. 

О.Хуяг

4
4
5
5
2
2
3
3
Previous Next Play Pause
4 5 2 3