http://www.zoofirma.ru/

Буга шүтлэг ( тотём ) болон буган соёл нүүдэлчдийн амьдралд ямар их ач холбогдолтой байсанг гэрчлэх олдвор олджээ. Сибирийн Мөсөн Майдэн буюу Укокийн гүнж нь МЭӨ 5-р зууны шивээс бүхий эмэгтэй муми юм. Бүгд Найрамдах Алтайн улс буюу Орос Улсын нутгаас олдсон олдвор.

Мөн Монголчуудын өв соёл, түүх уламжлал нэн эртнээсээ буюу баларлаг үеэсээ буган шүтлэгтэй салшгүй холбоотой юм. Үүний тод илэрэл Хүй нэгдэлийн үеийн хадны сүг зураг дээрхи буганы дүрс, МЭӨ 4-3 зууны үеийн байгууламж болох буган чулуун хөшөө, Хүннү гүрний буга оёж дүрслэсэн хивсний олдвор, Монголын нууц товчоонд гарч буй Гуа марал хэмээх нэр, бөө нарын оргой дээрхи бугын эвэр зэрэг гэрчлэх нь буй за.