http://www.zoofirma.ru/
Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүүсээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина.
Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүүсээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөөнугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина.
Малын махны толгой юм уу доош газар гишгэдэг чиг рүүхарсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж огтлон идэх ёстой. Ууцыг хөндөхдөөзүүн араараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй.
Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг нь хөндөхдөөанхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүүболон бусад махнаас нь иднэ.
 
1.ТОЛГОЙ
2.УУЦ
3.ӨВЧҮҮ
4ХАА
5.ГУЯ
6. ХҮЗҮҮСЭЭР