Уншиж байна...

Японы Такашима арлаас 700 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний түрэмгийллийн үед хамаарах усан онгоцны сэг олдсон гэж “Асахи” сонин мэдээлжээ. Мацуро хотын боловсролын зөвлөлийн архелогичид далайн ёроолд буй усан онгоцыг тусгай багажаар судалж, 1274-1281 онд Япон руу түрэмгийлж байхдаа Монголчуудын ашиглаж байсан усан онгоц мөн гэдгийг тогтоожээ.

Хубилай хаан 1281 онд Такашима арлын ойролцоо газар 4400 усан онгоц илгээж, Кюүшюү арлын хойд хэсэгт тулалдсан түүхтэй. Мөн Камиказе хэмээх тэнгэрийн салхи хоёр удаа дэгдэж, Хубилай хааны хөлөг онгоцуудыг эвдэлж, хэдэн мянган цэргүүдийг нь хөнөөсөн гэсэн Япон домог бий.

Хамгийн сүүлд олдсон дээрх усан онгоц нь 2011 онд Монголын байлдааны хөлөг олдсон газраас 1,7 км-ийн зайтай, 14 метрийн гүнд байрлаж байсан болохыг хэмжигч багажаар нотолсон байна. 11 метр урттай уг хөлөг 2011 онд олдсон дурсгалаас илүү сайн хадгалагдаж үлджээ. Гэхдээ Хятадын шаазан эдлэлүүдээс тэс ондоо хийцтэй байгаа тул гарал үүслийг нь тогтооход төвөгтэй гэж шинжээчид үзэж байна. “Бид үүнийг Монголын усан онгоц гэж үзэж байгаа. Бүтэц, хэмжээг нарийвчлан тогтоож, гарал үүслийнх нь талаар нэмж судална. Маш сайтар хадгалагдаж үлдсэн тул шаазан эдлэл, зэвсэг тээвэрлэхэд онцгой гүүрэг гүйцэтгэдэг байсан гэж дүгнэлээ” хэмээн судалгааг удирдаж буй Рюкюү их сургуулийн профессор Иошифуми Икеда ярьжээ.

Үүнээс гадна дурсгал олдсон газрын ойролцоо шаазан эдлэлийн хэлтэрхий, туйпуу, их бууны сум, чулуун зангуу зэрэг 4000 гаруй эд өлгийн зүйл олдсон гэж CNN мэдээлэв.

Бусад мэдээ

Apr 04, 2024 2249

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 2103

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 689

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 960

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  info@mongolianshaman.com
Идэвхгүй байна - Имэйл үлдээнэ үү.
Уучлаарай бид түр хугацаанд хүнгүй байгаа тул та лавлах зүйлээ имэйл бичиж үлдээнэ үү.
Please give us some info to serve you better.
×
File size larger than 50 Mb
×
File type not allowed
Send chat transcript to your email:
×
Transcript sent!
Are you sure you want to close this chat?
Thank you. We would appreciate it if you could rate this chat

No, thanks