Уншиж байна...

Монгол угсаатны оюуны соёлын нэгэн өвөрмөц уламжлал бол монгол тоглоомын зан үйл хийгээд бэлгэдэлт шинж юм. Бидний үзэхээр монгол тоглоом наадмын зүйлсийн олонх нь эрт үедээ зан үйлийн шинжтэй байсан бөгөөд өдгөө ч бас тэр шинжээ хараахан бүрэн алдаагүй, сэргээн үзэх боломжтой байгаа юм. Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна домын шинжтэй, засал тахилгын шинжтэй байдагт оршино.Сар шинээр тоглодог үүчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоомууд бол хаврын тэргүүн сарын шинийн нэгний зан үйл, цагаан сарын бэлгэдэлтэй зүй ёсоор холбогдож байдаг.

“Алаг мэлхий” хэмээх шагайн тоглоомыг битүүний орой тоглодог бол “Дөрвөн бэрх”, “Үүчүүр”, “Хорло” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог заншилтай байна. Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом дэлгэж, наргиж цэнгэвэл гэрийн жавар үргэдэг гэж үзэх бөгөөд шинийн нэгэнд тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээх, тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэх, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож, заавал дахин тоглох[1] зэрэг өвөрмөц зан датхалууд буй. Шинийн нэгний өдөр “Хорло” тавил нь сар шинэдээр тоглодог тоглоомуудын нэгэн адил нэг талаас жилийн нуруу үзсэн мэргэ төлгийн шинжтэй, нөгөө талаас бас заслын шинжтэй болдог.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/